Японы эдийн засгийн хөгжил нь хүн+чанар+хэрэглэгч

Мори Казүо нь 1972 оноос хойш энэ сонинтой амьдралаа холбосон аж. Японы эдийн засаг сонин нь өдөрт гурав сая хувиар хэвлэгддэг, бизнесмэн хүний өглөө бүр заавал уншдаг томоохон сонин юм байна.
Японы эдийн засаг нэг хэсэг зогсонги байдалтай байгаад дахин сэргэж байна гэж Мори Казүо яриагаа эхэлсэн. Тэрээр Японы эдийн засгийн өсөлтийг тус улсын томоохон компаниудаар жишээ аван тайлбарлаж байлаа. Автомашины Тоёота компани жилд 6.5 сая автомашин борлуулдаг, борлуулалтаараа дэлхийд хоёрт ордог. Тэдний амжилтын үндэс нь чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэгтэй нь холбоотой гэнэ. Америкт борлуулагдаж буй машинуудад судалгаа хийхэд хамгийн их борлогдсон нь Тоёота байсан аж. Тэдний үйлдвэрлэдэг машинууд нь чанартай, шатахуун бага хэрэглэдэг, үнэ хямд байдаг нь хэрэглэгчийн хүсэл, шаардлагад нийцдэг байна. Харин тансаг хэрэглээний автомашинаар Бенз шалгарсан аж. Ер нь компанийн амжилтын үндэс нь хүнээ дээдэлж, чанарыг эрхэмлэсэнд оршиж буй гэж М.Казүо ярилаа. Тус компани нь үйлдвэрлэлийн явцад хэвийн бус явдал тохиолдвол үйл ажиллагааг зогсоож, даруй засах арга хэмжээ авдаг байна. Мөн ажилчид амралтын өдрүүдэд амраад ажилдаа орохын урд оройноос дасгал хийж эхэлдэг гэж ярьж байлаа. Энэ нь ажил хэвийн явагдахад их дөхөм байдаг бөгөөд ажилчид ч заавах хийх ёстой зүйл хэмээн үздэг гэнэ. Бүтээгдэхүүн хичнээн чанартай байлаа ч зарагдахгүй байх тохиолдол байдаг гэж бас ярив. Үүнийг тэрээр чанараас гадна хэрэглэгчийн хүсэл, шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхтэй холбон тайлбарласан. Урьд нь Тоёота компанийн үйлдвэрлэсэн болгон нь зарагддаг байсан бол одоо тэд захиалгаар үйлдвэрлэх болсон хэмээв. Олноор үйлдвэрлэж агуулахад хураан борлуулах бус зарагдахаар зүйл үйлдвэрлэх хэрэгтэй аж. Үүнийгээ төрөл бүрийн барааны дэлгүүрээр жишээ болгон тайлбарласан. Өнөөдөр Японд 40 мянга орчим жижиг дэлгүүр байдаг аж. Манайхаар бол жижиг Supermarketюм байна. Тэд 24 цагаар ажилладаг бөгөөд 3000 орчим төрлийн бараа байдаг гэнэ. Хүнс, ногоо хэрэглээний бараа болон банкны мөнгө солих, гүйлгээ хийх үйлчилгээ ч байдаг аж. Энэ дэлгүүрүүдэд байх олон бараа бүтээгдэхүүний 70 хувь нь жилийн дотор бүрэн шинэчлэгдэж солигддог гэж байлаа. Энэ нь хэрэглэгч юу үйлдвэрлэхийг зааж өгдөг гэсэн үг гэв. Өнөөдөр бараа бүтээгдэхүүний загвар технологийн өөрчлөлт жилээр бус сар, өдрөөр өөрчлөгдөн шинэчлэгдэх болсон. Цахилгаан бараа л гэхэд гурван сард нэг удаа шинэчлэгдэж байна.
Мөн хэрэглэгчийн хүссэн, тэдний шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж хэрэглэгч нэгдүгээрт гэсэн номлолыг чухалчилж байгаатай холбоотой гэж байлаа. Түүний лекцийн гол утга нь энэ аж. Бизнес эрхэлж байгаа хүн ашиг хөөцөлдөж, хэрэглэгчийг хуурах бус тэдний эрэлт хэрэгцээнд тохирсон бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж байвал ашиг орлого ихэсч, компани нь ч өргөжин тэлэх болно гэдгийг тайлбарлаж байлаа.

Сайн суралцвал Японд дадлага хийх боломжтой
Мөн тус төвийн дэд захирал Ц.Даваадорж явуулж үйл ажиллагааныхаа болон Бизнес курсынхээ талаар танилцуулсан. Зах зээлийн эдийн засгийн шилжилтийн өнөө үед шаардлагатай боловсон хүчнийг хөгжүүлэх үндсэн зорилготой тус курс хэд хэдэн төрлийн бизнес сургалтыг зохион байгуулж байгаа аж. Жижиг дунд үйлдвэрийн газрын менежмент, үнэлгээ шинжилгээ сэдэвт бизнесийн практик сургалтыг жилд нэг удаа зохион байгуулдаг гэнэ. Энэ сургалтаар Япон маягийн менежментийг заахаас гадна бизнес эрхлэхэд ямар бэрхшээл гарах, түүнийг хэрхэн даван туулах талаар мөн заадаг байна. Түүнчлэн өндөр мэргэжлийн япон багш нар хичээл заах ба хичээлийн дараа ганцаарчилсан зөвлөгөө өгдөг гэнэ. Ирсэн багш нарыг манай компаниудын ажил байдалтай нь танилцуулж, ажлын зөвлөгөө өгүүлдэг байна. Уг курсыг онц дүнтэй төгсвөл Японд очиж үйлдвэрийн дадлага хийх боломжтой аж. Хоёр дахь төгсөлтөө саяхан хийгээд байгаа бөгөөд эхний төгсөлтөөс онц төгссөн гурван хүн Японд очиж дадлага хийжээ. Энд явагддаг хамгийн эрэлт хэрэгцээтэй курсын нэг нь IТ буюу мэ-дээллийн технологийн инженер нарт зориулсан сургалт. Тухайн курсыг сайн төгсвөл Японы зах зээлд очиж ажиллах боломжтой юм байна. Төгсөгчдөөс хоёр хүн Фужи компанид ажиллаж байгаа бол хоёр хүн Жайка-гийн дэмжлэгтэйгээр сургалтад явсан аж. Эдгээр сургалтаас гадна шинээр бизнес эрхлэгчдийг дэмжих болон хөдөө орон нутгийн бизнес эрхлэгчдэд зориулсан сургалтууд явагддаг байна.
(өдрийн сонин 2004-06-22 155)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button