Гадаадад амьдардаг монголчуудын тоо 100 мянгад хүрчээ

Энэ тоонд та бидний аав, ээж, ах, эгч, хүү, охин гээд бүгд багтаад тэр шүү дээ. Хүний нутагт ажиллаж, амьдарч байгаа тэдний амьдрал ямар янзтай байгааг мэдэх нь бидний хувьд бололцоогүй зүйл. Хааяа утсаар ярихдаа л Бүх юм сайн сайхан байгаа гэж чичирхийлсэн хоолойгоор инээмсэглэн хэлдэг. Тэд амьдрахын эрхээр ийнхүү ядарч зүдэрч яваагаа нуудаг. Гэтэл монголчууд бид гадаадад ажиллаж байгаа нэгнийгээ сайн сайхнаар төсөөлж, заримдаа атаархах нь ч бий. Наад зах нь гурван жил ажиллахад юутай ч гурван өрөө байр, унаа хөсөгтэй болчихолгүй яахав гэнэ. Харин тэд энэ мөнгийг олохын тулд нойр, хоолоо хугаслаж өдөр шөнөгүй ажиллаж байж л олдог. Сэргэлэн овсгоотой нэг нь өөдрөг амьдарч байгааг үгүйсгэхгүй. Харамсалтай нь маш ховор. Гэтэл угсаа гарал нэгт монголчуудын маань нэг хэсэг нь амьдрахын эрхээр тэмцэж яваад хүний нутагт барьцаалагдах нь энүүхэнд, амиа алдах нь ихэссэн. Энэ бүхэнд хараа хяналт тавьж, иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах үүрэгтэй ЭСЯ, консулууд өнөөдөр Нүдэн балай чихэн дүлий гэгчээр сууж байна. Цаана нь манайхан хэнд хандахаа мэдэхгүй хүний газарт төөрөгдсөөр явж байгаа гэвэл хилсдэхгүй. Ийнхүү гадаадыг зорьж очсон нэгэн төрөлх нутгаа санагалзан ирж чадахгүй байхад, эсрэгээр тийш нь зүглэхийн хүслэн бологсод зарим нэг залилан мэхлэх аялал жуулчпалын компани, хувь хүмүүс, бизнесмэнүүдэд хууртагдаж, амиа золиослоход хүрээд байгаа билээ. Энэ бүхнийг хязгаарлаж, гадаадад амьдардаг монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах үүднээс Бидний Ирээдүй гэдэг төрийн бус байгууллага манайд өнөөдрөөс эхлэн анх удаа ажиллаж эхэллээ. Тэд иргэдэд зориулж мэдээллийн төв байгуулжээ. Ингэснээр гадаад руу явах, сонирхсон хүн бүхэнд Элчин сайдын яамдуудын дэргэдэх консулын хэлтсийн визний дүрэм журам, гадаадын их дээд сургууль болон бусад боловсролын байгууллагууд, Монголоос албан ёсоор ажиллах хүч гаргаж буй байгууллагуудын мэдээллийн сан зэргийг үнэ төлбөргүй олгох юм. Түүнчлэн гадаадад сурч, ажиллаж буй иргэдийг хямд, чанартай орон сууцтай болгох, тэдэнд сонгох, сонгогдох эрхийг эдлүүлэх, монголчууд төвлөрсен улс хотуудад Монголчуудын холбоо байгуулах зэрэг үйл ажиллагааг явуулах юм байна. Уг холбоо байгуулагдсанаар гадаадад ажиллаж буй монгол иргэд зөрчигдөж буй эрхээ хамгаалуулах, сурч боловсрох, хувийн бизнес эрхлэх боломжтой болох гэнэ.
(өдрийн сонин 2004-06-22 155)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button