Ирвэс устах аюул нүүрлэж байна

Ирвэстэй орон дэлхийд ердөө 12 байдаг. Монгол, ОХУ, Хятад, Афганистан, Пакистан, Бутан, Балба, Казахстан, Киргиз, Таджик, Узбек зэрэг оронд амьдардаг аж. Бусад оронтой харьцуулахад Монгол, Хятадад арай олон тоогоор байдгийг Олон улсын ирвэс хамгаалах сангаас тогтоожээ. Гэтэл өнөөдөр ирвэсийн гоёмсог, тансаг арьсыг нь ашиглах, худалдах, гадаадад гаргадаг хулгайн анчид, ченжүүдийн сүлжээ улам бур газар авсаар байна. Сүүлийн үед үйлчилгээний газрууд хүртэл нэн ховор амьтны арьс, чихмэлээр гангарах явдал цөөнгүй гарах болжээ. Саяхны нэг жишээ дурдъя. Баянгол дүүрэгт байрладаг ЖСБ компанийн байранд үзлэг хийхэд ирвэсний хоёр чихмэлийг чимэг болгон тавьсныг байцаагчид хураан авсан байна.
Уг нь хуульд зааснаар ирвэсийг Засгийн газар болон байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрлөөр л зөвхан судалгаа шинжилгээний зориулалтаар агнаж, барьж болдог юм. Харин бусад зориулалтаар агнах, барих, арьс үс, яс зэрэг түүхий эдийг нь худалдах, түүнчлэн худалдан авахыг ч хориглодог.
Үүнээс ч илуү хатуу чанга хуулийн заалт бий. Нэн ховор амьтныг агнасан, барьсан, хэвийн өсөлт уржилт, амьдрах орчныг алдагдуулсан, арьс үс бусад түухий эдийг нь бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, гадаадад гаргасан этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг.
Бүр тодруулбал, одоогийн мөрдөж байгаа эрүүгийн хуулийн 203 дугаар зүйлд ирвэс мэтийн ховор, нэн ховор ан амьтдыг агнавал хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу хоёр сая төгрөгөөр торгох, эсвэл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заажээ.
Улсын мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хянал-тын хэлтсийн улсын ахлах байцаагч Х.Бадам
-Манай орны хувьд ирвэс Говь-Алтайн нурууны салбар уулс, Хан-хөхий, Хархираа, Түргэн, Цагаан шувуут уулс болон хангайн нуруу, Хөвсгөлийн уулсын ойгүй хад цохио бүхий уулын хяр орчмын газруудаар тархан амьдардаг. Монгол Улс ирвэс тархсан нийт нутгийн 20-иод хувь болох 86.542 ам кмталбай бүхий 19 газрыгулсын тусгай хамгаалалттай газрын сүлжээнд хамруулсан билээ.
Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газраас Ирвэс хамгаалах төслийг Увс аймгийн Түргэн, Цагаан шувуут зэрэг нутагт сүүлийн хэдэн жил хэрэгжүүлж байгаа юм. Үүний зэрэгцээ Улсын мэргэжлийн хяналтын газартай хамтран хулгайн антай тэмцэх Ирвэс шуурхай багийг Увс, Ховд аймагт байгуулсан. Тэд ирвэс төдийгүй бусад ан амьтдыг хамгаалах, хууль бус үйлдлээс урьдчилан сэргийлэх, хулгайн анг илрүүлэх зорилготой ажилладаг. Мөн хулгайн анчдыг илрүүлэхэд иргэдийн мэдээлэл маш чухал байдаг юм.
-Нэн ховор амьтныг агнасан хүнийг илрүүлсэн мэдээлэгчийг яаж урамшуулдаг юм бэ?
-Хууль бус үйлдлийн талаар улсын мэргэжлийн хяналтын болон бусад холбогдох байгууллагад хүн бүр иргэнийхээ үүргийн хувьд мэдэгдэж байвал бидний ажилд их дэм болохсон. Цаашлаад энэ нь Монгол орныхоо нэн ховор амьтдыг хамгаалахад өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж буй хэрэг. Тухайн хүний өгсөн мэдээлэл шалгалтын явцад үнэн нь тогтоогдвол гэм буруутай этгээдэд ногдуулсан торгууль, нөхөн төлбөрийн орлогын 15 хувьтай тэнцэх мөнгөн урамшууллыг олгодог. Ийм заалт Амьтны аймгийн тухай хуульд бий.
-Хэрвээ нэг ирвэс агнасан хулгайн анчинг илрүүлбэл ойролцоогоор хэдэн төгрөгийн урамшуулал авах вэ?
-Ан агнуурын тухай хууль, Засгийн газрын 2001 оны тогтоолоор нэг толгой ирвэсний нөхөн төлбөр нь нэг сая төгрөг байдаг. Ирвэс агнасан зөрчлийг илрүүлсэн, эсвэл энэ тухай мэдэгдсэн хүнд зөвхөн нөхөн төлбөрөөс нь гэхэд л 150 мянган төгрөгийн урамшуулал ногдоно. Мөн торгуулийн дүнгээс 15 хувийн урамшуулал нэмж олгох журам байдаг юм шүү дээ.
-Бусад амьтанд, тухайлбал угалз хулгайгаар агнасан тохиолдлыг илрүүлбэл хэдэн төгрөг ногдох вэ?
-Угалз агнасан хэргийн талаар унэн зөв мэдээлэл өгсөн хүнд 2.7 сая төгрөгийн урамшуулал олгодог. Гэхдээ Байгаль орчны хяналтын байцаагчдад дээр дурдсан 15 хувийн урамшуулал хамаардаггүй юм.
Ер нь дэлхийд ховордож, устаж буй ан амьтны ангилалд орсон ирвэсийг хамгаалах, өегөн үржуүлэх, ялангуяа ан агнуурын хууль тогтоомж зөрчиж, арьсыг нь худалддаг, гадаадад гаргадаг явдалтайхийхтэмцлийгчангатгах цаг болжээ. Хамгийн гол нь энэ ажилд иргэдийг татан оролцуулах талаар төв орон нутгийн байгаль орчин, хууль хяналтын байгууллагаас онцгой анхаарч ажиллах шаардлагатай байна гэж ярилаа.
(өнөөдөр 2004-06-19 144)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button