Зориг ба сонгууль

1998 оны аравдугаар сарын 2-ны хар өдрийн өмнөхөн С.Зоригийн нэр Монгол Улсын Ерөнхий сайдын хэмжээнд яригдаж байсан. Харин эдүгээ бид ердөө л хөшөөтэй нь харилцах болсоор зургаан жилийг үдэв. Ардчиллын удирдагчийн цаг бусын үхэл түүнийг мөнхрүүлж чадсан шигээ мартахуйн хугацаа болоод орон зайн орчилд төөрүүлж бас амжжээ.
Ингэж хэлэх хатуу хэдий ч өнөөдөр бид 2000 оны УИХ-ын сонгуулийн үе шиг С.Зоригоор амьсгалахгүй байгаа нь яах аргагүй үнэн билээ.
Тэр өдрүүдийг эргэн саная. Тухайн үед С.Зоригийн нэр олон олон хүний өндөр суудал өөд зүтгэх гишгүүр, өөрийгөө илэрхийлэх боломж, сөрөг талынхныхаа нэр хүндийг унагах шалтаг, улс төрд тодрон гарч ирэхдээ шүүрдэг бамбай, унахдаа барьцалдан зүугддэг аврагч нь байв.
Аймшигт хэргийг үйлдсэн гэмтнүүд илрэхгүй удах тусмаа С.Зориг хүмүүсийн сэтгэлд харуусал, хар үлдээж, бас үүнийхээ хэрээр Монголын улс төрийн хөгжлийн чиг шугам дахь нэг том үгүйсгэл, ундэслэл болж хоцорсон. Дөрвөн жилийн өмнө УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид очсон газар, уулзсан хүн бүртээ С.Зоригийг төлөөлөн үг хэлж, нэрийг нь индэр дээрээс хийрхэл мэт хашгичиж, харин дахиад хоёр жил өнгөрөхөд хэвлэл мэдээллийнхэн, сэтгүүлчид голдуу хүчний байгууллагуудыг сандчаан нэхэл хатуу асуулт үе үе тавьдаг хэлбэрт шилжин эдүгээ харин хэвлэлийнхэн ч чимээгүй, улстөрч нөхөд нь ч С.Зоригийг дурсахаа огоорч, ардчиллын удирдагч алуурчидтайгаа хамт мартагдах тийшээ хандав.
Энэ бүхнийг С.Зоригийн эзгүйд гэж тодруулъя. Тэрхүү эзэнгүйдэл зарим нэгэн улстөрчдөд өөрийгөө нээн суудал ахих боломж олгож, нөгөө хэсгийнх нь хувьд хэзээ ч дороос нь өндийх эргагүй том хар бүрх болж хувиран дарамт учруулсан. Бас мөнөөх л эзэнгүйдлийн цаана ардчиллынхны хямрал, эвлэрэл, эрх баригч хүчний том амлалт, С.Зоригийн үүсгэн байгуулсан улс төрийн хүчний туйлдсан шийдвэрүүд, шантрал, ерөөс тэр эрхэм хүний нөлөөн дор байсан бүхэн эзэнгүйдэн, хүнийрхэв.
Үүний зэрэгцээ зарим томхон хэрэг, гэмт хэрэгтний хормойд учир шалтгааны нэг учиг мэт С.Зоригийн нэрийг зүух нь нэгэнт дасал болжээ.
Нууцгүй хэлэхэд өнөөдөр Монголын улс төр түүнийг дурсахыг хүсэхгүй байна. С.Зоригийн хэргийг илрүүлнэ гэж хэлж байсан амлалтаа ард түмэнд сануулахаас эмээж байна. Түүний нэрийг нүүрнийхээ арьс болгож байсан хүмүүс хэн дээр дөрөөлснөө мартахыг хичээж… Энэ бүх хувьчхан амбицууд С.Зоригийг ер бусын хурдтай мартагнуулж эхлэв. Нөгөө талаар Монголын улс төрийн хөгжлийн нэгэн намтар улирч, дараагийн өөр түүх эхэлж буй шилжилтийн зурвасхан үе энэ мартагналыг илүү эрчимжүүлж байгаа бололтой.
Нэгэн үе С.Зоригийн хэргийг илрүүлэх явц ямар байгаагаас шалтгаалан хүчний байгууллагуудын удирдлагуудын албан тушаалдаа үлдэх, үгүйг шийддэг байсныг эргэн дурсъя. Ардчиллын удирдагчийг бялдуучлан магтаж, дотно анд нь байснаа гэрчлэн ярьж чадсан хүн ард түмний дунд нэр, нөлөөгөө хялбархан бэхжүүлж амждаг байсныг дурсъя.
Хүүгээ санан бэтгэрсэн ээжийн ярилцлага, хэргийн явцыг тодруулан нийтэлсэн сонин асар хурдтай борлогддог байсан үеийг дурсъя. Нэрийг нь барьж, хэргийг илрүүлнэ гэж амласаар УИХ-д суудалтай болдог нэгэн цэвэрхэн гарц улс төрд нэмэгдсэнийг ч бас үлдээлгүй саная.
Тэр бүхний сүудэрт нууцхан инээвхийлэл, эрүүндээ хонхорхийтой түүний төрхийг, шатар нүүхдээ удтал бодлогошрон суудаг байсан дулаахан дүрийг нь охин дүүдээ хаягласан элгэмсүү үгтэй захидлуудыг нь, Стюардесс-ийн танил утаа, ээждээ зөөсөн кофег нь бид огоорч болно. Хүү нь ирээд дулаахан цамц гуйж байна гэж зүүдэлсэн эмгэн буурал тэр эхийн зовнилыг ч бас гээж болно. Яахав, зүрхэнд ойрхон энэ бүх дурсамжийг сэтгэлийнхээ гүнд цоожилчихож бас болно.
Гэвч Монгол дахь ардчиллыг жинхэнэ утгаар нь төлөвшүүлэх гэсэн С.Зоригийн эрмэлзлэлийг мартах эрт байна.
Улс төр монголчуудын зурхэнд аймшигт хэргийн хар толбо үлдээж, ийм хэрэг гарах болтол ялзарч байсныг мартах болоогүй. Тэгээд улс төрийн шалтгаантай тэр хэргээ шоу болгон хувиргаж, улс төрчид өөрсдийгөө тэжээж байсныг мартах нь дэндүү гэнэн хэрэг. УИХ-ын сонгууль ч эргүүлэн сануулж чадахгүй байгаа энә мартагналыг зориудын албадлага гэж би хувьдаа тодотгох гэсэн юм. Нийгмийгмартахуйгаархулж болно. Нийт олныг мартахуйн мананд төөрүүлж болно. Гэлээ ч ганцхан асуулт хэзээ ямагт хариултаа нэхэн үлдэнэ. С.Зоригийг юуны учир хэн алсан юм бэ?
Энэ асуултанд хариулахгүй ч байж бас болно. Зүгээр л хүлцэх амархан боловч нэгэн эгнээнд мөр зэрэгцэн зүтгэж явсан нөхрөө, улс төрийн том зүтгэлтнээ цэл залуухнаар нь амьдралаас буцаасан гашуун түүх, гашуун гажуудал, гашуун ялзрал Монголын улс төрд байсан гэдгийг ямар ч мартахуй бүдгэрүүлж чадахгүй.
С.Зоригийг улс төрийн шоу болгон ашиглаж, дахиад л улс төрийн шалтгаанаар мартагнуулж байгаа энэ он жилүүд их түүхийн өмнө их алдааны үнэтэй үлдэж, хожмын сургамжтай хамт тодхон анхааруулга болж бичигдэнэ. Үүнийг харин хэн ч зогсоож чадахгүй. Өнөөдөр түүнийг март, зуун зуунаар март.
Мартагнал нэхэлтэй байх тусмаа асар том санахуйг дагуулдаг билээ.
(өнөөдөр 2004-06-22 146)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button