Батлан даалт ба гэмт хэрэгтнүүдийн цагаачлал

Зугаагаа гаргаж болсон бол төлбөрөө хурдан хий. Гэмт хэрэгтнүүдийн дунд иймэрхүү нэгэн дүрэм үйлчилдэг юм байх. Бичигдээгүй энэ дүрмээс болж, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд оргон зайлсан гэмт хэрэгтнүүдийг эрэн сурвалжлах ажил гацаанд оржээ. Зарим хохирогч нь хангалттай мөнгө авсан бол гомдол гаргадаггүй эсвэл ойр дотных нь гэмт хэрэгтнийг нууж, хаана байгаа газрыг нь хуулийнханд хэлдэггүй гэх.
Эрэн сурвалжилж буй хүмүүсийн тоо өдөр ирэх тусам өсч буй нь юутай холбоотой вэ.
Тэд айсандаа оргон зугтдаг
Үүнд яаран хариулахаасаа өмнө өнөөдөр эрэн сурвалжилж буй хүмүүсийн тоог сонирхъя.
1999 он гэхэд эрэн сурвалжилж буй гурван мянган хүн байлаа, 2001 онд 2000 болон буурчээ. Одоогийн байдлаар дээрх тоо буураагүй байна. Гэхдээ урьд онуудад эрэн сурвалжлаад олдоогүй хүмүүсийн тоо энд нэмэгдсэнийг хэлэх хэрэгтэй. Дээрх тоо хуульчид Өндөр байна гэж дүгнэсэн ом. Үүнээс мөрдөн байцаалтын шатанд оргон зайлаад олдоогүй байгаа 1000 гаруй хүн байдаг аж.
Энэ тухай Улсын мөрдөн байцаах газрын Эрэн сурвалжлах хэлтсийн ажилтан Б.Энхбат Хийсэн хэрэгээсээ оргон зайлж буй олон хүн бий. Тэд янз бүрийн шалтгаанаар оргодог. Зарим нь хуулиа мэдэхгүйгээсээ, нөгөө хэсэг нь хийгээгүй хэрэгт сэжиглэгдэн айсандаа оргодог хэмээсэн юм.
Хэдэн жилийн өмнө Чингэлтэй дүүрэгт гарсан хүн амины хэрэгт 33 настай залууг сэжиглэжээ. Энэ хэрэгт түүнийг холбоотой хэмээн талийгаачийн эгч, дүү хоёр гэрчлэн мэдүүлэг өгсөн аж. Өнөө залуу хэрэг бишдэж байгааг мэдмэгцээ оргожээ. Хөдөө орон нутагт үе үе байршлаа солин дөрвөн жил тэнүүчилсэн байна. Мөрдөн байцаагчид түүнийг эрэн сурвалжлах явцдаа энэ хэрэгт холбогдолгүй болохыг нь тогтоож, харин эгч, дүүг нь дээрх хэргийг үйлдснийг тогтоожээ.
Магадгуй тэр залуу орголгүйгээр Хүний амь хөнөөгөөгүй хэмээн үнэнээ мэдүүлсэн бол
энэ хэргийн жинхэнэ эээд тогтоогдохгүй байсан ч байж болох хэмээн нэгэн мөрдөн байцаагч ярьж суусан.
Өнөөдөр хэн нэгэн хүнийг хилсээр хорьчихоод буруугүй гэдэг нь тогтоогдсон үед уучлал хүсч, хэргийг нь цагаадсаныг хэлдэггүй учир хүмүүс ийнхүү хилс хэрэгт холбогдчих вий хэмээн айж буйн нэг шалтгаан ч байж болох.
Залилангийн хэрэгт холбогдож байсан нэг хүниийг таван жил эрэн сурвалжилж байж олсон тохиолдол ч байдаг гэнэ. Энэ хооронд өнөө залуу оршин суух хаягаа зургаан удаа сольсон байж. Гэвч тэрбээр хийсэн хэргээсээ оргон зайлаагүй. Харин хуулиа мэдэхгүйгээс ийм байдалд хүрснийг тогтоосон байна.
Батлан даагчдад ямар ч хариуцлага тооцдоггүй байсан
Хоёр жилийн өмнө хулгайн хэрэгт холбогдсон залууг эцэг, эх нь батлан дааж авчээ. Цагдаа нарыг хаягаар нь очиход эхнэр аваад Дорнодод амьдрах болсон байна. Тус аймагт очоод сургийг нь гаргавал Хэнтий явсан байж. Хэнтийд очвол гадаадад явчихсан байсан гэнэ. Түүний араас явж байсан цагдаа нарын ажил үүгээр эцэс болж өнөө залуу эрэн сурвалжилж буй хүмүүсийн жагсаалтад орсон байна. Иймэрхүү байдлаар оргосон хүмүүсийг жагсаавал багагүй цаас хэрэг болно. Хэдэн жилийн өмнө гэмт хэрэгтнүүдийг батлан даалтад авсан хумүүст ямар ч хариуцлага тооцдоггүй байжээ.
Үүнээс болж сэжигтнүүд гадаадад гарах, нутаг орон сэлгэж явах нь түгээмэл болсон байна. Иймд гэмт хэрэггнуүд дурын нэг танилаа мөрдөн байцаагчтайгаа уулзуулан батлан даалтад гарч оргох нь түгээмэл болжээ. Эрүүгийн байцаан шийтгэх шинэ хуульд батлан даалтад авч буй хүмүүстэй хариуцлага тооцох зүйл анги оруулсан нь дээрх байдлыг бага ч болов хязгаарлаж чадсан гэнэ.
Батлан дааж авсан хүнээ оргуулбал торгууль ногдуулна. Хийсэн хэргээсээ зориуд зайлсхийсэн бол эрэн сурвалжлах явцад гарсан зардлыг төлүүлж, хийсэн хэрэг дээр нь нэмж оргосон хэмээн гурван жилийн ял онооно гэсэн хуулийн заалт байдаг.
Энэ хууль амьдралд хэрэгжиж эхэлснээс хойш батлан даагчид хайнга хандах нь багассан байна. Өнөөдөр батлан даагчид хэн байх ёстой вэ гэдгийг ч хуулийнхан тодорхой зааж, онц, онц хүнд гэмт хэрэгт сэжиглэгдэж буй хүмүүсийг батлан даалтад гаргахгүй байхаар тогтоожээ. Харин цөөн тохиолдолд л прокурорууд батлан даалтад гарах эрхийг олгож байгаа юм.
Батлан даалтад гарахын тулд барыдаанд 10 сая төгрөг өгсөн тохиолдол ч бий. Энэ бол манай улсын хууль хяналтын байгууллагад өгч байсан барьцааны хамгийн их мөнгө. Батлан даагчид нь баталгаа өгч, барьцааны мөнгө өгсөөр байж оргосон бол тэр мөнгө улсын орлого болно. Гэхдээ барьцааны мөнгө өгсөн атлаа оргосон тохиолдол тийм ч их биш ажээ.
Хориг тавьсаар байтал хил нэвтэрдгийн учир юу вэ?
Монгол Улсын торгон хилээр гарахыг хориглоно. Нэрнийхээ урьд ийм хаяг зүүсэн хүн хил давах эрхгүй байдаг. Гэтэл ийм хориг тавиулсан атлаа сэжиггнүүд гадаадад гарсаар байна. Тухайлбал, гурав хоногийн өмнө Буянт-Ухаа дахь олон улсын боомтоор залилангийн хэрэгт сэжиглэгдэж буй Э хэмээх залуу оргон зайлжээ. Түүнийг Бээжинд очсон даруй нь цагдаагийнхан мэдэж, буцаан авчрах арга зам хайж байна.
Иймэрхүү байдлаар гэмт хэргийн гол гэрч хэрэгтэн оргон зайлах нь сүүлийн үед чөлөөтэй болсны нэг баталгаа дээрх хэрэг юм.
Одоогоос хоёр жилийн өмнө Центрпоинт-ын хэргийн гол гэрч Б.Төмөрбаатар цагдаа нарын харуул хамгаалалтыг сэтлэн оргон зайлсан. Энэ хүн одоо ч олдоогүй байгаа. Интерполоор эрэн сурвалжилж буй ч өнөөдөр хаана байгаа нь тогтоогдоогүй. Байгууллагаасаа олон сая төгрөг завшсан Хас банкны Э.Уянга хэмээх бусгүй хаана яваа нь сураггүй. Тэгвэл хамгийн ойрын жишээ. Монгол-Европын бизнес зөвлөл хэмээн байгууллагын тэргүүн Г.Төмөрмөнх гадаадад гаргана хэмээн олон хүнийг залилаж их хэмжээний мөнгө аваад оргон зайлсан. Тэр хүн Бельгид яваа сураг төдийхөн гардаг. Дуулиантай томоохон хэрэгт холбогдсон хүмүүсийн ихэнх нь гадаадын аль нэг улс руу гарчихдаг нь дээрх жишээгээр давхар нотлогдож байгаа биз ээ.
Гэвч шүүх, цагдаагийнхан нь байгаа хэдэн холбогдогчдод нь эрүугийн хариуцлага хүлээлгэж, хэргийг шийдэх нь түгээмэл болов. Нэг талаас энэ бухнийг мөрдөн байцаагч нар заагаад байна уу, эсвэл хуулийн цоорхойг гэмтнүүд ашиглаад байна уу гэдэг тодорхойгүй байсаар. Эрэн сурвалжлах ажил зүй тогтлоороо явахгүй байгаагийн шалтгаан юу вэ. Үүнийг хуулийнхан юу гэж тайлбарлах бол.
Дэлхийн бусад орнууд шиг иргэн бүрийн гарын хээ, генийн бүтцийг тодорхойлон архивжуулдаг нэгдсэн тогтолцоо манайд алга. Гэрээсээ гараад хэдэн жил алга болсон, эсвэл хорих ангиасаа оргоод сураггүй болсон хүмуүсийг хайхад багагүй хүндрэл учирдаг байна. Нэр, хаяг нь тодорхойгүй олон арван цогцос олддог ч хэн болохыг нь тогтоож чадахгүй оршуулах явдал бий гэж Эрүүгийн цагдаагийн ажилтнууд ч хэлж байсан.
Нэг шүд, ширхэг үс олоод л хэнийх болохыг тогтооно
Гэтэл дэхийн зарим оронд хэргийн газраас нэг шүд, ширхэг үс олдоод л хэнийх болохыг тогтоож чадаж байна. Энэ бол тухайн улсын иргэн бүрийн генийн түүх архивлагдах учиртайг нотлож байх шиг.
Хэрэв хилийн шалган нэвтрүүлэхийн нэгдсэн сүлжээнд иргэн бүрийн генийн бүтэц, хурууны хээ зэрэг хадгалагдаж, паспорт нь кодлогдож байсан бол гэмт хэрэгтнүүдийг гадаад руу алдан араас нь эрэл сурал болохгүй байхсан.
Өнөөдөр паспортад тамга дарах төдийхнөөр тэмдэглэгээ хийж байгаа болохоор гэмт хэрэгтнүүд торгон хилийг торохгүй нэвтэрч чадахгүй байхсан. Гадаадын аль нэг оронд очоод мөрдөн байцаах ажиллагаа явуулж оолохгүй учир цагдаа нар Интерполоор л эрэн сурвалжилж буй нь нууц биш. Гэхдээ үүгээр хаана байгааг иь тогтоохоос шууд очоод баривчилж болохгүй. Харин харилцан туслах гэрээний журмаар авчирдаг болохоор цаг хугацаа их шаарддаг аж. Гадаадад гарч буй гэмт хэрэгтнүүдийн цагаачлалын урсгал АНУ, Белыи, ОХУ БНХАУ, Польш, Герман гэх мэт орныг чиглэн явж бакна. Энэ ондИнтерполоор эрэн сурвалжилсны хүчинд дөрвөн хүн баривчилж авчирчээ Гарч буй урсгал их байхад олдож буй нь цөән. Тийм болохоор өнөөдөр бусдад учруулсан хохирлоо барагдуулахгүй, шударга шүүхийн өмнө хариуцлагаа хүлээхгүй байгаа ийм хүмүүсийг яах ёстой вэ?

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button