Сайд Насанжаргал сурталчилгаа хийхдээ хүний эрхэд бүдүүлгээр халджээ.

Хоёр эхийн нэг нь нярайлаад төрөх өрөөнөөс ч гараагүй байхад сайд багийнхантайгаа явж очсон байна. Тэгээд шинэ мэндэлсэн хүүхдийнхээ мөнгийг ав хэмээн төрөх орон дээр байгаа эхэд мөнгө гардуулж үүнийгээ Хөтөлийн телевизээр харуулжээ. Сурталчилгааны багийн зураглаач цагаан халадтай сайд Д.Насанжаргал амаржсан эхэд мөнгө гардуулж байгаа зургийг авахдаа төрөх орон дээрээс буугаа ч үгүй байсан тэр эмэгтэйн нүцгэн биеийг бөгсөн талаас нь тэр чигээр нь ха-руулан орон нутгийн телевизээр хэд хэдэн удаа цацжээ. Энэ явдал зургадугаар сарын 19-ний өдөр болсон байна. Цөөхөн хүн амтай цомхон тосгоны иргэд бие биеэ толгой дараа-лан танина. Үүнээс болж тэр эмэгтэй нэр хүндээрээ хохирон хүний нүүр харах аргагүйд хүрч хүнд байдалд ороод байгаа аж. Нутгийнхан нь түүнийг 100 мянгын хүүхэн гэж нэрлэх болсон гэнэ.
Энэ нь Олон улсын хүний эрхийн конвенцийн Хүний бэлэг эрхтнийг илээр харуулахыг хориглох тухай заалт, Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хуулийн холбогдох заалтуудыг ноцтой зөрчсөн үйлдэл болжээ. Дэлхийн аль ч оронд порно кинонд ч ингэж ил тод гаргадаггүйг эрхэм сайд, зураглаач нар зөрчжээ. Сонгогчийн саналыг өөртөө та-тахаар улаан цайм үйлдэл хийснээс гадна хүний эрхийг бүдүүлгээр зөрчсөн хэрэг боллоо гэж үүнийг үзэхээр байна.
(өдрийн сонин 2004.06.22 155)