Гадаадад ажиллагсад ТББ-тай боллоо

Угаасаа Монгол улсын иргэн сонгох, сонгууль өгөх эрхтэй. Yүнийг сонгуулийн хууль төр, засгаас зохицуулах асуудал бидний зүгээс үүнд туслалцаа дэмжлэг болж сонгуулийн штаб байгуулах, мэдээлэл сурталчилгааг тэнд явуулах, тэр зүг дээр л туслах.
Энэ байгууллагын бас нэгэн төлөвлөж байгаа ажил нь мэдээллийн сан байгуулах. Энэ санд элчин сайдын яамдын дэргэдэх консулын хэлтсийн дүрэм болон гадаадын их, дээд сургуулиудын мэдээлэл, Монголоос албан ёсоор ажиллах хүчин гаргаж байгаа компаниудын тухай мэдээлэл багтах юм байна. Мэдээллийн сан байгуулснаар визээ хулхидуулах монголчуудын тоо багасна гэж тэд үзсэн байна.
Ихэнх нь мэдээлэл байхгүй, эргүүлээд тэр улсын хуулийг зөрчиж байна. Яагаад гэвэл мэдээлэл байхгүй байна гэхээр тийм сан байхгүй учир мэдээлэл байхгүй. Түүн дээр бид нар яаж албан ёсоор ажиллаж амьдарч болох вэ, мэргэжилтэй боловсон хүчнийг гадаадын улс орнууд албан ёсоор хүлээн авч ажиллуулдаг. Yyнийг тухайн орны хууль ёс, тогтоомжийг зөрчихгүйгээр яаж тэнд албан ёсоор ажиллаж, амьдарч, сурч болох талаар бид нар мэдээллийг тавина.
Тэрчлэн тэдний хийх ажлын дотор гадаадад ажиллаад арай хийж хураасан мөнгөөрөө орон сууц авахаар хулхи эдэлгээ муутай байр худалдан авч байгаа нь газар авсан гэнэ. Тиймээс гадаадад олон жил ажилласан хөдөлмөрийн хөлсийг нь талаар болгохгүйн үүднээс чанартай орон сууцаар хангах ажил ч төлөвлөгдсөн байна. АНУ-ын ерөнхийлөгч Буш нэгдүгээр сард хийсэн мэдэгдэлдээ АНУ хууль бусаар ажиллаж амьдарч байгаа иргэдийг даатгалд хамруулан, дараа нь эх оронд нь тэтгэвэр тогтоолгож болох тухай дурджээ. Тиймээс тун удахгүй энэ төрийн бус байгууллага эрүүл мэндийн болон нийгмийн даатгалд хамруулах юм байна. Эцэст нь гадаадад ажиллаж амьдарч байгаа иргэд ч газар өмчлөх эрхтэй гэж тэд хэллээ. Бидний ирээдүй төрийн бус байгууллагынхан хамгийн эхэнд мэдээллийн сан байгуулахаар ажилдаа орсон байна.
(25-р суваг ТВ 2004.06.21)