Шинэ орон сууцыг чанар дагахгүй байна

Гэтэл сайны хажуугаар саар гэгчээр ажлаа сайн үр дүнтэй гүйцэтгэж чадахгүй байгаа гэнэ.. Эхнээсээ ч байрны квадрат дутлаа, шинэ байрны тааз хана нурлаа, сантехник гэмтлээ гэх мэт бөөн асуудал хэвлэл мэдээллээр шуугисаар байгаа. Гэтэл энэ асуудал нь цаг хугацаа өнгөрсний дараа ч буурахгүй байгаа нь энэ талын хараа хяналт муугаас болж байна. Баригдахаасаа өмнө үлгэрийн ордон шиг ярьж сурталчилдаг. Баригдсан хойноо бүх асуудал нь зальдан болсон байдаг байна.
Энэ байрыг худалдаж авахад юуны түрүүнд анхаарах хоёр зүйл байна. Нэгдүгээрт нь тухайн барилга байшин нь гэрээ хийж авахад квадратыг нь яг ямар журмаар бодсон бэ гэдгийг их анхаарах хэрэгтэй байна. Энд квадратыг нь бодоход ерөнхий барилгажилтын талбайгаар бодсон квадрат гэж байдаг. Мөн дотор нь амьдрах өрөөнийхөө квадратыг бодсон, өөрөөр хэлбэл цэвэр квадратыг нь бодсон талбай гэж ийм хоёр янзын талбай байна. Энэ талбай дээр хэрэглэгчид маань эхлээд барилга барьж байгаа компаниудтай гэрээ хийгээд байр авахдаа чухам ямар талбайгаар бодсоноо мэдэхгүй шууд л гэрээ хийчихдэг, гэрээгээ уншдаггүй. Тэгээд байрандаа нүүгээд орохлоор квадрат нь дутуу байдаг. Ямар ямар барилга дээр ийм гомдол гарч байна вэ гэхээр Богдын ар дээр маш их гомдол гарч байгаа. Дээрээс нь кекшүюзан хөгжил сангийн барилга дээр ч гэсэн хааяа нэг гомдол гарч байгаа. Энэ үед нь хүмүүс манайд ханддаг. Тэр үед бид нар очиж хэлээд барилга барьж байгаа компаниудад нь ойлгуулдаг.
Тиймээс хэрэглэгчид өөрсдөө гэрээ хийхдээ эхнээсээ анхаарах хэрэгтэй байна. Барилгын компанийн эзэд ажилчдаа хянах, мэргэжлийн боловсон хүчнээр хангах хэрэгтэй байгаа болон харгалзах газрууд эдгээр барилгын талын үйл ажиллагаа явуулдаг газруудад тавих хараа хяналтаа өндөрсгөмөөр байна.
25-р суваг ТВ 2004.06.21)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button