Японы залуучууд сексийг тээршаах болжээ

Хэдийгээр Японы хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд тачаангуй дурлалын тухай мэдээллээр уншигч, үзэгчдээ бараг зогсолтгүй бөмбөгдөж буй ч залуу япончууд улам бүр өөр зүгт хандах харилцааны шинэлэг хэлбэрийг эрэлхийлэх болсныг Асахи сонинд тэмдэглэжээ. Сексэд сонирхол буурсаныг нь илтгэх тод баримт бол бэлгэвчийн худалдаа хумигдсаар буй явдал. Бид бүгдийг амтлаад үзчихсэн. Гэвч бид хий гишгэх гээд байх боллоо хэмээн Южиро Кониси харамсан ярив. Энэ хүн бэлгэвчийн үйлдвэрлэлээр эх орондоо хоёрт ордог Sagami Rubber Industries компаний гүйцэтгэх захирал. Ацужид (засаг захиргааны Канагава нэгж) байрлах эдний фирмийн борлуулалт сүүлийн таван жилд 20 хувиар урууджээ. Ганц эднийх ч бус бэлгэвч үйлдвэрлэдэг өөр олон компаний өмнө борлуулалтын уналт толгой өвтгөх хэмжээнд хүрч очжээ. Секстэй холбоотой бол аль ч салбар мөнхийн тогтвортой, гандан бууршгүй байх мэтээр явагсад бидний үед дэндүү олон тааралддаг. Японы Эрүүлийг хамгаалах, хөдөлмөр нийгмийн хамгааллын яамын мэдээгээр бэлгэвчийн худалдаа тогтмол буурах эл гаж үзэгдэл 1998 оноос эхэлж. 2002 оныг аваад үзье. Мөн онд 420 сая ширхэг борлуулсан нь 1993 онтой харьцуулахад 40 хувиар бага байна. 1993 онд 680 ширхэг бэлгэвч тийнхүү зарагдаж сүүлийн 20 жилийн дээд амжилтыг тогтоож байсан удаатай. Японд сексийн сонирхол илтэд дорд орсныг хайрын зочид буудлууд-ын ашиг орлого ч бэлхнээ батлаад өгнө. Иймэрхүү буудлуудын нэгд зөвлөхөөр 15 жил ажиллаж буй ноён Миурагийн нотолсноор бол, сүүлийн таван жилд эдгээр газрын орлого 20-30 хувиар буурчээ. Зөвхөн л унтах ор төдийхнийг тавьчихаад үйлчлүүлэгчээ олоод авна гэж саналтгүй болсон гэнэ. Зочид буудалд тухтай үйлчлүүлэхээр зорин ирэгчид мэдээж ганц сексийн зорилготой байх нь албагүй гэдгийг Иокагамагийн өөр нэг менежер ч зуун хувь зөвшөөрч байна. Тус арал дээр хайрын үйлчилгээ эрхэлдэг гурван ч буудалтай мань эр Караоке дуулж видео тоглоом тоглохыг сексээс илүүд үзэх үйлчлүүлэгч олширсон. Манайд ийм хүсэлтэй хүмүүс бүр бөөнөөрөө хэсэг бүлгээрээ ирэхийг яана гэж өгүүллээ. Нэгэнт л үйлчлүүлэгч ховордож буй болохоор үүнийг дагаж өрөөний хөлс ч буурах хандлагатай. Дунджаар хоногт 4000 иен буюу 33 доллараар өрөө хөлслөх боломжтой аж. Тэгэхээр Япон залуус юунаас болоод сексээс нүүр буруулах болов оо? Энэ асуултад Японы гэр бүл төлөвлөлтийн холбооны килиникийн захирал Кунио Китамура юү гэж хариулсныг сонирхъё. Залуучуудын сексийн хүмүүжил бодитойгоор өөрчлөгдөж байна. Нэг хэсэг нь сексийн идэвхтэй амьдралаар амьдарч нэгээс дээш тооны бэлгийн хамтрачтай болж байхад ерөнхийдөө бэлгийн ажлыг сонирхохоо больсон залуусын тоо ялангуяа сүүлийн үед өслөө. Тус холбоо NHK корпорацитай хамтарч 1999, 2002 онд залуучуудын дунд сексийн асуудлаар судалгаа явуулж үзжээ. Бүтэн жилийн турш бэлгийн харьцаанд ордог гэх 20 настай залуучуудын тоо сүүлийн гурван жилд мэдэгдэхүйц буурсан нь уг судалгаагаар нотлогдсон байна. 1999 онд хөвгүүдийн 74 хувь, охид бүсгүйчүүдийн 81 хувь бэлгийн харьцаанд орж байсан бол 2002 онд энэ нь 6862 хувь болж буурчээ. Би секс хийж чадахгүй байна хэмээсэн өгүүлбэрийг хэн нэгэн эрэгтэйн амнаас сонсохдоо юуны түрүүнд бэлгийн сулрал гэх бодол л таны толгойд орж ирэх вий. Японы их төлөв дунд болон ахимаг насны эрчүүд бэлгийн сулрал хэмээх аймшиг-т нэрвэгддэг нь үнэнтэй ч өсвөр, залуу насныханд ч эл проблем хангалттай элбэг тохиолдож байна гэвэл та үнэмших үү? Токиогийн их сургуулийн анагаах ухааны профессор Масафуми Сираи эл өвчнийг сүүлийн арав гаруй жил судалжээ. Түүний ярьснаар бэлэг эрхтэн хөвчрөхгүй байх эл өвчин дунд, ахимаг насныханд ихэвчлэн виаграг буруу хэрэглэснээс үүдэж цэцэглэх хандлагатай байгаа аж. Тэгвэл дээрх өвчнөөр өвчлөгчдийн дунд жинтэй байр эзлэх 20-30 насныхны хувьд сэтгэл зүйн шалтгаантай холбогдох юм байна. Бараг бүх тохиолдолд ийм байгаа шүү гэж профессор нэмж тодотгосон. Залуучуудын хувьд энэ нь сэтгэл зүйтэй л гүн гүнзгий холбогддог болохоос хөгшрөлт янз бүрийн өвчнөөс үүдээгүй. Ийм өвчнөөр өвчлөгсдийн тоо өдгөө нэг саяд хүрч, дийлэнх нь 20 орчим насныхан байна. Сексэд дур сонирхолгүй болсон, түүнчлэн гар хангалгаар болгоод байдаг ч бэлгийн хавьталд орох чадваргүй эрчүүдийн тоо 1997 оноос эхэлж огцом нэмэгдсээр өдгөө ийм хэмжээнд хүрчээ. Кунио Китамура энэ бүхний шалтгааныг сексийн сурталчилгааг хэт хүчтэй болгосонтой холбож үзэж байна. Түрэмгий гэж нэрлэвэл зохилтой мэдээллийн бөмбөгдөлт л сексээс нүүр буруулах тэр байтугай хачин аймшиг-тай зүйл гэсэн сэтгэгдэлийг төрүүлдэг хэмээн эрдэмтэн тайлбарлав. Орчин үеийн Япончуудын хувьд секс гэдэг хэтэрхий гэдэгт дөхөж очихуйц цэнгэлийг эдлэхтэй адилаар ойлгогдож байна. Олон олон хүн амьдралын тийм өндөр түвшинд өөрийн хурдцыг барьж дийлэхгүй байгаа гэдэгт итгэлтэй байна гэж ноён Китамура өгүүллээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button