Сүү, кремийг хилээр оруулахгүй боллоо

Хэд хоногийн өмнө бялуунаас хордсон 20 гаруй хүн эмнэлэгт хэвтсэн тухай асуудлаас болж бялууг хийсэн компанитай хариуцлага тооцох асуудлыг ярьж байлаа. Гэтэл энэ бялууны орц, найрлагад орсон сүүн кремэнд нян илэрсэн нь лабораторийн шинжилгээгээр нотлогдсон байна. Бялууны дээд хэсэг чимэглэл болсон кремийг нь идсэн хүмүүс хордсон байхад харин доод талынх нь кексийг нь идсэн хүмүүс зүв зүгээр өнгөрсөн байна.
-Улсын мэргэжлийн хяналтын газраас энэ сүүн кремийг түр хугацаагаар хилээр нэвтрүүлэхийг хориглох ийм арга хэмжээ авахаар төлөвлөгдөж байгаа.
-Түр хугацаагаар гэдэг маань сар юм уу, хоёр сар ч байдаг юм уу, хагас жилийн хугацаанд ч гэх үү. Ер нь энэ шийдвэрийг ямар тохиолдолд цуцлах бол.
-Энэ сүүн крем бол хил дээр их, бага хэмжээгээр орж ирдэг. Голцуу ганзагын наймаачид оруулж ирдэг ийм бүтээгдэхүүн. Ганзагын наймаачид оруулж ирдэг болохоор хяналтанд 100 хувь хамрагдахгүй ингэж орж ирдэг. Тэгэхээр энэ сүүн крем бас амархан муудаж гэмтдэг бараа бүтээгдэхүүн учраас бид нар үүн дээр хяналт шалгалтаа 100 хувь тавьж чадахуйц хэмжээнд очсон нөхцөлд бид нар энэ хоригийг цуцлах арга хэмжээг авна. Түүнээс өмнө бид нар хяналт шалгалтаа чангаруулна.
Ганзагын наймаачид Хятадаас цөөн тоогоор нууцаар оруулж ирдэг сүүн крем нь хилийн хяналтын гадуур өнгөрч хүмүүсийн ходоодонд оржээ. Уг нь сүүн кремийг -18 градусын хэмэнд хадгалж тээвэрлэх ёстой юм байна. Гэтэл наймаачид нууж хааж оруулж ирэхдээ энэхүү горимыг зөрчсөнөөс болж амархан мууддаг байна. Хэдийгээр хөргөлттэй кантейнараар тээвэрлэж болох боловч энэ нь үнэтэй, бас хилийн хяналтаас мултарч чадахгүй болдог учраас энэхүү цөөхөн тоогоор нууцаар оруулдаг байна. Сүүн крем нь 5-6 төрлийнх байдаг ч зөвхөн нэг төрлийнхөөс нь нян илэрсэн байна. Харин бусад төрлүүдээс нь шинжилгээ авч удахгүй хариуг нь мэдээлэх юм байна.
925-р суваг ТВ 2004.06.21)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button