МYХАYТ, Анод банктай хамтрахаар боллоо

Гэрээнд зааснаар бол Анод банк нь тэнхмийн гишүүнчлэлийн карт чембэр картыг үйлчилгээнд нэвтрүүлэх, гадаадын орнуудын арилжааны банкнаас олгож байгаа хөнгөлөлттэй зээлийг тэнхмийн гишүүн байгууллагуудад дамжуулан зээлдүүлэх үйлчилгээг хамтран үзүүлэхээр болж байгаа юм. Энэ чиглэлээр үйлдвэрлэлийг дэмжих сан ч байгуулах бололцоо бий гэж талууд үзэж байна.
Монгол улсад эдийн засгийн өсөлтийг бий болгохын тулд цаашдаа санхүүгийн байгууллагууд бизнесийн байгууллагууд хоорондоо хамтарч ажиллах ёстой. Тийм учраас өнөөдөр бид хэд хэдэн зүйл дээр харилцан тохиролцож цаашдаа хамтран ажиллах болж байгаа юм. Нэгдүгээрт, банкны зээлийн хүрээнд буюу өөрөөр хэлбэл бизнесийн хүрээнийхэнд олгож байгаа зээлийн чанарыг сайжруулах, олдоцыг нэмэгдүүлэх, цаашдаа банк санхүүгийн тогтвортой тааламжтай байдлыг бизнес эрхлэгчдэд бий болгох чиглэлээр, нөгөө талаас бол цаашдаа Монгол улсад хэрэгжих, тухайлбал үндэсний худалдаа аж үйлдвэрийн тэнхим дээр хэрэгжих жижиг, дунд бизнесийг байгаль орчны чиглэлээр, эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлэх төслүүд дээр цаашдаа бид мөн банк, Монголын банкны байгууллагуудтайгаа хамтарч ажиллах, хамтарсан сан байгуулах чиглэлээр тохиролцсон.
Түүнчлэн Худалдаа аж үйлдвэрийн тэнхимд Онлайн төлбөрийн хэрэгслийг нэвтрүүлэх ажлын хөтөлбөрийг хийхээр боллоо. Тухайлбал, Тайваны хөнгөлөлттэй зээлийг хоёр тал харилцан тохиролцохоор болсон байна. Талууд хамтын ажиллагаагаа тэнхим ба банк хэмээн нэрлэжээ.