Эрүүгийн нөхцөл байдал хүнд байна

Ийм төрлийн авто осол амралтын өдөр 2 гарчээ. Ноцтой хулгай 9, усанд живсэн тохиолдол 1 гарлаа. Түүнчлэн бусдыг хүчиндэх хэрэг хэд хэд гарсан байна.
Баянгол дүүргийн 2-р хороонд иргэн Б ажлынхантайгаа зугаалж яваад Туул голд живж нас барсан. Сэлэнгэ аймгийн харьяат Ж гэгч нь Орхон голд мөн живж нас барсан. Баян-Өлгий аймгийн харьяат У гэгч Ховд голд живж нас барсан. Энэ мэтээр сүүлийн арван хэдэн хоногийн дотор 10 шахам иргэд усанд живж буюу суваг шуудуунд унаж амь насаа егүүтгэсэн байна. Иймээс уснаас болгоомжлох шаардлагатай байна. Гол мөрөн, нуурын эргээр зугаалах асуудлыг зохион байгуулах,. суваг шуудуунд унах асуудлаас сэргийлэх. Ялангуяа хүүхэд хөгшчүүд, харж хамгаалах хүнгүй хүнийг усны аюулд нэрвэгдүүлэх вий гэдгээс урьдчилан сэргийлэх хэрэгтэй байна.
Мөн Чингэлтэй дүүргийн 17 хорооны иргэн 38 настай иргэн Б гэртээ ганцаараа архи уун хордож үхжээ. Иргэн М согтуу гэрээрээ үхжээ. Сонгинохайрхан дүүрэгт П нь согтуу унтаад босож ирээгүй байна. Баянгол дүүрэгт иргэн Х согтуу үедээ орос цуу уун золгүй байдлаар амиа алдлаа. Мөн хоёрхон өдөрт 559 хүн эрүүлжүүлэх байраар үйлчлүүлээд гарсан байна. Ингээд нийтдээ 49 иргэн бүртгэгдсэн. Харин цагдаагийн байгууллагын ажилчид өнөөдрийн байдлаар эдгээр хэргийн 98 хувийг илрүүлээд байгаа гэнэ.
(25-р суваг ТВ 2004.06.21)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button