Хятадаас өндөг оруулж ирэхийг зөвшөөрлөө

Түүнээс хойш хагас жил гаруй хугацаанд энэхүү шийдвэр хүчинтэй байлаа. Харин саяхан Хятадад сарсын шинж тэмдэг тэмдэг арилж байгаа талаар албан ёсоор мэдэгдсэний дагуу Улсын мэргэжлийн хяналтын газраас тахианы мах болон өндгийг оруулж ирэхийг хориглосон шийдвэрээ цуцлахаар болсон байна. Ингэснээр урд хөршөөс тахианы мах болон өндөг оруулж ирдэг наймаачдад бизнесээ үргэлжлүүлэх боломж гарч байгаа гэсэн үг юм байна.
(25-р суваг ТВ 2004.06.21)