Гэнэтийн шалгалтанд бэлэн бай

Нийт иргэдийн гомдол гэх 5 дэлгүүрийг шалгахад гурав нь цагтаа хаагаагүй болон шөнийн 00 цагаас хойш архи, согтууруулах ундаагаар үйлчилж байсан гэх зөрчлүүд илэрчээ. Мөн канондсан зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаагаа явуулж байсан байна.
-Нийслэлийн хэмжээнд согтууруулах ундаа худалддаг болон түүгээр үйлчилдэг газруудад архидан согтуурахтай тэмцэх хууль болон нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 03 тоот тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хяналт шалгалтын ажлыг тогтмол явуулж байна. Цагийн аяаар хэтэрдэг болон ажлын байранд зохих бичиг баримтууд байхгүй нийтлэг зөрчлүүд илэрч байна. Иймд цаашид аж ахуйн нэгжүүдэд анхааруулахад цагийн хуваарь хэтрүүлэн ажиллахгүй байх, ажлын байрны дэг болон тусгай зөвшөөрлийг ажлын байранд байлгаж ажиллахыг зөвлөмөөр байна. Сүүлийн үед иргэд нийгмийн амьдралд идэвхтэй оролцож, өөрийн болон бусдын эрүүл мэндийг бодож байгаа нь сайшаалтай юм. Цаашид ч танай гэрийн ойролцоо энэ талын зөрчил байнга гардаг бол та зохих байгууллагуудад нь хандаарай. Тэд удаа дараа зөрчил гаргаж байгаа дэлгүүрийг хаах хүртэл арга хэмжээ авах юм. Харин дэлгүүрийн эзэд зөвшөөрлөө арай гэж авчихаад алдах эсэх нь өөрсдийнх нь санаанаас болох юм.
(25-р суваг ТВ 2004.06.21)