Франц үсчин Монголд 10 хононо

Монголд үйл ажиллагаагаа эхлээд тун удаагүй байгаа франс салонхны урилгаар иржээ. Багаж хэрэгслээ хүртэл Францаас авчруулдаг энэ салоныхон Францаас үсчин авчирч засалт хэв маяг ямар байдгийг харуулахыг зорьсон гэнэ. Жинхэнэ франц маягийн үс засалтыг 10 хоног Монголд байх хугацаандаа хийх бөгөөд нэг үс засалтаа ноён Эрик 15.000 төгрөгөөр үнэлсэн байна. Францдаа бол үүнээс тав дахин илүү үнээр үсээ засуулдаг гэж ярилаа. Түүний ярьж байгаагаар Монголд үс засах урлаг нэлээд өндөр хөгжсөн. Олон улсын тэмцээнүүдээс удаа дараа шагнал авч байсныг нь мэднэ гэж ярилаа.