Д.Ганхуяг гэр бэлэглэлээ

Нэр дэвшигч Ганхуяг сонгуулийн сурталчилгааныхаа энэ богинохон хугацаанд тойргийнхоо эмзэг бүлгийн болон ядуу өрх, тахир дутуу иргэдэд тулгамдаж байгаа асуудлуудаас нь боломжтойг нь шийдэхийг хичээж байгаа юм байна. Энэ тусламж анхны биш бөгөөд өмнө нь эмзэг бүлгийн иргэдэд багагүй хэмжээний тусламж үзүүлж байжээ. Дөрвөн өрхөд гэр, 15 хүнд сонсголын аппарат өгөх зэргээр цөөнгүй хүнд тусалсан байна. Энэ тусламжинд зарцуулж байгаа мөнгийг Бридж группийн татвар төлөөд үлдсэн цэвэр ашгаас гаргаж байгаа нь хуулийн дагуу үйл ажиллагаа гэж тэрээр тайлбарлаж байгаа юм.
-Орох оронтой болсон цагт дотор нь амьд сэрүүн залуу улсууд байна ажил төрлөө цаашид хийж бүтээж амьдарч чаднаа гэдгээ нэр дэвшигчдээ хэлье.
-Ард түмэн ядарсан хүн болгонд урд нь тусалдаг, ард түмэн мэддэг учраас би энэ хүнд хандсан юм. Ингэж сайхан сэтгэл гаргаж тусалж байсанд их баярлаж байна.
-Бид бүхэн хуулийн сурталчилгаа явагдсан цагаас эхлэн өнөө үе хүртэл ард иргэдтэйгээ хамтарч ажиллаж, мөн ард иргэдийнхээ зарим нэг хүсэлтийг биелүүлэх, тулгамдсан асуудлыг шийдэж байна. Тухайлбал, бид нар 6 дүүргийн 7 хэсэгт сонгогчдынхоо хүсэлтээр бүтээн байгуулалтын ажил хийж 40 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ. Yүний томоохон хэсгээс дурдахад 7-р хорооны Монел-ын задгай хэсэгт усан сан нэгийг ашиглалтанд орууллаа. Мөн баруун талын хэсгүүдийн цахилгаангүй байсан айлуудад өөрсдийн хүчээр цахилгаан гэрэлтэй болгох асуудлыг шийдлээ.
Нэр дэвшигч Ганхуяг тойргийнхоо айлуудыг байнга дэмжиж энэхүү тусламжийн үйл ажиллагаагаа цаашид ч үргэлжлүүлнэ гэж амлаж байна. Түүнчлэн уран бүтээлч оюутнуудын дунд зохиогддог наадамд урилгаар оролцож тэргүүн байрын шагналыг нь гардуулан өгчээ. Энэ наадам 2 жилд нэг удаа зохиогддог бөгөөд УИХ-ын 58-р тойрогт нэр дэвшигч Даваажавын Ганхуяг урлагийнхан болон уран бүтээлчдэд багагүй тусламж тусалсаар байдагт талархал илэрхийлж байсан юм.
(25-р суваг ТВ 2004.06.21)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button