Сонгуулийн нүүдэл

Ерөнхий эрхлэгчийн нэгдүгээр орлогчоо дэмжих гэсэн тэдний чин сэтгэлийг буруутгах ёегүй. Мэдээж хэрэг, тэд туе тусынхаа сонгуулийн хэсгийн хорооноос шилжүүлгээ авчихсан байгаа. Хуулийн заалт тийм. Хэрвээ манай сониноос хэн нэгэн нь УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн бол бид ч бас тэгэх байсан.
Нүүдэл ганцүүгээр тогтохгүй. Хаана, хэний төлөө санапаа өгөх нь сонгогчийн эрх. Тэгээд ч хуулинд энэ талаар нарийн тодорхой заалт нэгэнт үгуй. Сонгогч санал авах өд-рөөс өмнө өөр тойрог, хэсэгт шилжвэл сонгуулийн хэсгийн хорооноос шилжүүлэг авч сонгогчдын нэрийн жагсаал-таас хасуулан, очсон газрынхаа сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлнэ. Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн хуульд байгаа сонгогч шилжихтэй холбсютой ганц заалт нь энэ.
Сонгуулийн ерөнхий хорооноос сонгогчдын шилжилт хөдөл-гөөнийгэнз сарын 21-ний даваа гаригаар тасалбар болголоо. Энэ өдрийг хүртэл шилжүүлэг хийлгэсэн сонгогчид олон байгаа. Алба ажлын эрхээр, амьдралын гачигдал зовлонгоос болоод шилжүүлэг хийлгэж байгаа явдал мэдээж цөөнгүй буй. Тэгээд ч Сонгуулийн хуулинд яг тийм шалтгаантай хүнд шилжүүлэг хииж өгөхийг зөвшөөрнө гэсэн нарийвчилсан заалт байхгүй. Төд хоногийн өмңө шилжүүлэг хийж дуусгана гэж ч бас заагаагүй. Гэхдээ үүнийг эрс өөр зорилгоор ашиглахыг санаархах явдал гарч эхэлсэн байна. Урьд өмнөх сонгуулиар ч ийм үзэгдэл гарч байсан билээ.
Одоохондоо батлагдаж нотлогдоогүй ч янз бүрийн яриа сонсогдож байна. Өвөрхангай аймгийн 25 дугаар тойрогг нэр дэвшигч Г.Батхүү компанийнхаа ажилчдыг Хужиртын рашаан сувилалд амраах далимаар тэнд санал өгүулэх гэж байгаа тухай нэгэн сонинд мэдээлсэн байсан. Эх орон-Ардчилал эвслээс нэр дэвшигч Ц.Батаа 1000 тариаланчийг, МАХН-аас өрсөлдөж байгаа Ж.Гүр-рагчаа 3000 цэргийн албан хаагчийг өөрийн сонгуулийн тойрогт шилжүүлэхээр хөөцөлдөж байсан тухай сураг сонсогдсон. Үнэн худлыг нь мэдэхгүй. Ямартай ч тодорхой нэг нэр дэвшигчид санал өгүүлэх зорилгоор шилжүүлэг хийлгэх явдал нэлээд гарч байгаа тухай мэдээлэл СЕХ-нд ирэх болжээ.
Тиймээс Сонгуулийн ерөнхий хороо энэ асуудалд онцгой анхаарал тавьж эхэлсэн байна. Одоо сонгогч та шилжүүлэг хийлгэхийг хүсвэл мэдээж зөвшөөрөхгүй. Харин зайлшгүй шалтгаантай бол харьяалагдах сонгуулийн тойргийнхоо хэсгийн хороонд очоод саналаа урьдчилан өгч болно. Хуулинд заасны дагуу СЕХ саналын хуудсыг хэсгийн хороонд хүргүүлчихсэн байгаа ажээ.
Сонгогчдын шилжилт хөдалгөөний талаар Сонгуулийн хуулинд нарийвчилсан заалт байхгүй байгаа нь хуулийн нэг том цоорхой гэдгийг СЕХ-ны дарга Ж.Ядамсүрэн хүлээн зөвшөөрөөд үүнийг зайлшгүй засч залруулах ёстой гэж нэмж хэллээ. Тиймээс ч Сонгуулийн ерөнхий хороо шилжүүлэг хийх ажлыг болиулаад зогсохгүй аймаг, нийслэлийн Засаг дарга нарт албан бичиг хүргүүлээд байгаа аж. Өөрөөр хэлбэл, сонгууль явагдаж дуусах энэ богино хугацаанд засаг, захиргааны шилжилт хөдөлгөөн хийхийг түр хориглохыг хүсэлт болгоод буй юм. Энэ хүсэлт ч хэрэгжээд эхэлжээ. Энэ нь УИХ-ын ээлжит сонгуулийг будлиан маргаангүй, жинхэнэ ардчилсан маягаар явуулахад тус нэмрээ өгнө гэж СЕХ-ны дарга үзэж байна.
Дээр дурдсан зүйлс нь УИХ-ын сонгуулийн хуулийн зөвхөн нэг цоорхой нь. Өөрчилж шинэчилмээр олон зүйл заалт энэ хуульд бий. Энэ их улстөржилт, үргүй зардал, тойрог ярьж тошоомын талбай тохижуулсан улстөрчдийг журамлахын тулд Сонгуулийн хуулийг бүхэлд нь өөрчлөх ёстой юм. Энэ бол Өнөөдөр сонины байр суурь. 76 жижиг тойрогт өрсөлдөж, талцаж хагаралдахгүй байх гарц бий. Үүний тулд тойргийг томсгох ёстой. Тэгвэл сонгуулийн өмнөх нүүдэл, бэлэг сэлтхэн тарааж санал худалдаж авах гэсэн явуургүй арга зам гээд бүгд хаагдана. Тэгээд ч бүх ард түмний жинхэнэ сонголтоор төрийн түшээд тодордог болно. Тэр хэрээр тохиолдлын хүн төрийн эрх барих дээд байгууллагад сонгогдохгүй. Энэ бол дэлхий нийтийн жишиг ээ.
(өнөөдөр 2004.06.23)