Хөрөнгийн маргаан ихсэж байна

Учир үл хөдлөх эд хөрөнгийн байгууллагын баталгаагүйгээр хөрөнгийн маргааныг таслан шийдвэрлэх боломжгүй байдаг. Тиймээс эндэхийн мэргэжилтнүүд бараг өдөр бүр шүүх хуралд оролцоход хүрч байгаа гэнэ. Эдгээр маргааны дотор хууль бус аргаар өмчтэй болох гэсэн хүмүүсийн асуудал ч багагүй түвэг учруулдаг байна. Їл хөдлөх газрын тамга, тэмдэг, гарын үсэг болон албан бланкийг хүртэл хуурамчаар үйлдсэн тохиолдол олонтаа гарчээ.
-Хөрөнгийнхөө хувь хэмжээ, өөрт нь ногдох хэмжээнээсээ болж маргалдах маргаан үүсч байна. Эсвэл бие биенээсээ нуун дарагдуулсан байдлаар үйл ажиллагаа хийж байна. Эсвэл бие биенээсээ нууж байгаад нэгнийхээ хөрөнгө рүү халдах, өөрөө өмчлөгч нь биш байж хууль бусаар хуурамч нотолгоо бүрдүүлж байж өмчлөх эрхийг нь тухайн хүний өмчлөх эрх рүү халдаж хамтран өмчлөгчөөр бүртгүүлэх завдал их байдаг. Їгүй бол хуурамч бичиг баримт хуурамч гэрчилгээг хуурамчаар хийдэг. Энэ бол цэвэр эрүүгийн болон иргэний гэмт хэрэг үүсэх нөхцөл шалтгаан болж өгч байгаа.
Саяхан газрын харилцаа геодези зураг зүйн газрын харьяанд үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газрыг хамааруулах болсон. Өөрөөр хэлбэл, газар өмчлөхийн хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Засгийн газраас ийм шийд гаргасан юм. Гэтэл үүнийг гадна, дотны мэргэжилтнүүд болон иргэд шүүмжилж байгаа юм. Учир нь нэг мэргэжилтэн баруун гараараа газар олгочихоод, зүүн гараараа түүнийг нь бүртгэж хууль ёсны болгож байгаатай адил хэрэг юм. Їүнээс болж газар олголт болон бүртгэлийн хооронд булхай гарч иргэд хохирох нөхцөл бүрдээд байгаа гэж үзэж байгаа юм байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button