МYЭНН үерт автсан хүмүүст туслав

Їер болсон газарт энэ тойрогт нэр дэвшээд байгаа ноён Ням-Осор болон МАХН-аас нэр дэвшигч Амарсайхан, ардчилсан намаас нэр дэвшигч Ганхуяг нарын хүмүүсээс гадна аврах албаныхан ч ирсэн байжээ. Гэтэл өчигдөр ардчилсан намаас нэр дэвшигч Ганхуяг МАХН-ын нэр дэвшигч болон Гамшгаас хамгаалах газрын аврагчид, эрхэм гишүүн Амарсайхан нарыг огт үгүйсгэн, ганцхан өөрсдөө тусалсан, бусад нь ирээгүй мэтээр мэдээлжээ. Тиймээс иргэдэд тохиолдсон уй гашуугаар сонгуулийн шоу хийсэнд нь хүмүүс дургүйцэж байгаа юм байна. Шөнийн 02 цагаас эхлэн иргэдэд туслахдаа ямар нэг телевиз дуудан тусаллаа гэж шоудаж болох байсан ч ингэх нь зүйд таарахгүй гэж Монголын үндэсний эв нэгдлийн намаас нэр дэвшигч ноён Ням-Осор үзэж байгаа юм.
-Шөнийн 02 цагт над руу утсаар сонгогч хэлээд үерт автагдчихлаа, бүр нэл ус болчихлоо, бүсэлхийгээр татсан усан дунд бид нар байна гэсэн. Тэгээд манай хороо, сонгуулийн хороо хэсгийнхэн шөнийн турш тэр улсуудыг аврах, нүүлгэх, даланг гатлуулах ажлуудыг зохион байгуулсан. Өглөөгүүр даланг сэтэлж усыг нь цааш урсгахгүй бол тэр айлууд улам живэх нөхцөлтэй байсан. Трактор түрээсэлж аваад тэр далангий нь сэтэлсэн. Сүүлд нь 10 цагийн үед МАХН-ынхан ирсэн, мөн Эх оронч ардчилал эвслийнхэн ирсэн. Өчигдөр бол бүгдээрээ л энэ байгалийн гамшгийг гэтлэн давахад тусалсан.
Бүгдээрээ үерт орсон айлуудад гар сунган тусалсан. Түүн дотроо Монголын үндэсний эв нэгдлийн намаас нэр дэвшигч ноён Ням-Осор хамгийн түрүүнд иржээ. МАХН-аас нэр дэвшигч хуучин хувцас авчирч өгсөнд иргэд нь аваагүй гэж ярилаа. Иргэдийн ярьснаар бол энэ өдөр нэр дэвшигч Амарсайхан Баянзүрхийн овоог ган тайлуулахаар тахиж байсан гэнэ. Ардчилсан намаас нэр дэвшигч нь харин өмнө нь сайжруулсан зам барих нэрийдлээр гудамжнаас шороо ухаж авснаар айлууд усанд автсан гэж иргэд ярилаа. Харин дараагийн нэг асуудал нь 58-р тойргийн сонгогчид сонгогчийн үнэмлэхээс авч чадахгүй хохирсоор байгаа явдал гэж ноён Ням-Осор сэтгүүлчдэд мэдэгдлээ. Тэд иймэрхүү байдлыг Сонгуулийн ерөнхий хороонд анхааруулан хэлж байгаа юм.
-Энийг түмэн олондоо хэлье гэсэн бодлогоор өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлгэж байна. Шударгаар өрсөлдөөд бид ялагдсан ч бид гомдоод байх юм алга. Шударга бусаар ингээд өрсөлдөөд байх юм бол Ням-Осор байтугай Чингис хаан босч ирээд өрсөлдсөн ч ялагдана. Ийм л нөхцөл байдал манай 58-р тойрогт үүсчихээд байна.
(25-р суваг ТВ 04.06.22)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button