Хуурамч болон чанаргүй хүнс оруулж ирсээр…

Өнгөрсөн хоёр сарын хугацаанд Замын-Їүд, Буянт-Ухаа, Сүхбаатар боомтууд дээр гарсан зөрчлийн дийлэнх нь хусны ур мөөг, түүхий мах зэрэг амьтан, ургамлын гаралтай түүхий эдийг экспортлох зөвшөөрөлгүй байсан, түүнчлэн оруулахыг хориглосон. Зөвшөөрөгдөөгүй эм болон химийн бодис зэргийг оруулж ирэхийг завдсан тохиолдлууд гарчээ. Мөн Хятадад үйлдвэрлэсэн хүнсний бүтээгдэхүүнийг Монголд үйлдвэрлэв гэсэн хаяг шошготойгоор борлуулах зорилготой байсныг нь илрүүлсэн байна.
-Хятадаас орж ирж байгаа гурил, давс, энэ нь зарим аж ахуйн нэгжийн оруулж ирж байгаа гурил, давс нь хаяг шошгоны зөрчилтэй. Монголд үйлдвэрлэсэн байдлаар Хятадад үйлдвэрлэсэн гурил дээр монгол хаяг, жин хэмжүүрийг тавьчихсан байх жишээтэй. Ийм зөрчил илэрсэн.
Өнгөрсөн зургаан сарын хугацаанд Хятадад сарс гарсны улмаас өндөг, тахианы мах оруулж ирэхийг хориглочихсон байсан. Гэтэл эдгээр бүтээгдэхүүнийг нууцаар хил нэвтрүүлэх гэж байгаад баригдсан хэд хэдэн тохиолдол гарсан байна. Тухайлбал өнгөрсөн 5-р сар гэхэд Замын-Їүд боомтоор зургаан ч иргэн 50 кг тахианы мах, 1850 ш өндөг оруулж ирсэн байсныг нь газар дээр нь устгал хийсэн байна. Харин хилийн хяналтынхны нүдийг хариулж байгаад дэлгүүрийн лангуу хувирчихсан байхыг үгүйсгэх аргагүй гэнэ. Їүнээс гадна муудчихсан жимс, жимсгэнийг урдаас их хэмжээгээр оруулж ирээд зарж борлуулахаар нь завдаж байсныг нь мэргэжлийн хяналтынхан илрүүлсэн байна. Хэдийгээр илрүүлсэн жимсийг нь бүгдийг нь устгачихсан ч гэсэн өөр газар чанар нь муудсан жимсийг нууцаар зарж байж магадгүй гэж үзэж байгаа юм байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button