Н.Содномдоржоос 71-р тойрог тайлангаа тавихыг шаардав

Тиймээс 71-р тойргийн албан ёсны 800 гаруй сонгогчдыг төлөөлсөн хэсэг хүмүүс өнөөдөр УИХ-ын гишүүн Содномдоржийн сонгуулийн штабт очин өргөх бичиг гардууллаа. Учир нь эдгээр иргэд ямар нэгэн намын захиалгаар бус, иргэд сонгогчдын эрх ашгийг хамгаалах зорилгоор ийм үйлдэл хийж байгааг мэдэгдэхийг хүссэн. Тэрчлэн эрхэм гишүүний хэлснээр бол жирийн сонгогч эдгээр хүмүүсийг намын даалгавраар хийсэн бүхнийг нь үгүйсгэж ярилцлага өгсөн гэж буруутгаж байгаа юм. Тэгээд ч ямар нэг телевизээр үг хэлэлцэх хүсэл, нүүр нүүрээ харан уулзахаар болсон нь энэ юм. Гэсэн хэдий ч УИХ-ын эрхэм гишүүн Содномдорж иргэдээс зугтаан гарч явжээ.
-Би Содномдоржийг 2000 оноос 71-р тойргоос сонгосон. Дахиад ирэхэд нь сонгоно гэж бодож байсан, ирээгүй. Түүнд нь би гомдож явдаг, дахиад сонгохгүй гэж бодсон юм болов уу гэж. Юм хийгээгүй, бага хийсэн гэж хэлсэн. Эдний намаас радио, телевизээр их юм хийсэн гэж ярьж байна. Хийсэн бүгдийг би мэдэхгүй байж болно ш дээ. Тэгвэл би үүнийг хийсэн, үүнийг хийгээгүй байгаа юм гэж очоод ард түмний дотор өөрөө үзүүлээд хэлээд өгөх хэрэгтэй биз дээ.
-Содномдорж тайлангаа тавьсангүй, хийсэн ажил нь тодорхойгүй гэсэн ч хүмүүс байна. Зарим нь юу ч хийсэнгүй энэ хүн, тойргоо солиод явчихлаа гэсэн сонгогч ч байгаа. Энэ сонгогчдын санал хүсэлтийг нэгтгээд үүнийг хүргэж өгөөч ээ, штабт нь гардуулаач гэсэн үүргийн дагуу өнөөдөр бид нар ирээд гардуулах гэлээ. Гэтэл жаахан эвгүй юм болж байх шиг байна.
Ийнхүү иргэд ямар нэгэн хариу авах бололцоогүй болсон нь сонгуулийн менежер эзгүй, иргэдийн өргөх бичигт хариу өгөхгүй гэдгээ ч хэлсэн юм. Иргэд улстөржихийг огт хүсэхгүй байгаа. Хамгийн чухал нь 2000 онд эрхэм гишүүн Содномдоржийн төлөө байгаа чадлаараа, хоолойгоо сөөтөл уриалж байсан хүмүүсийг тайлангаа тавихыг шаардаж юм хийгээгүй гэж хэлснийх нь төлөө олон түмнийг телевизээр намын зараалын хүмүүс мэтээр зарласанд гомдолтой байгаа юм байна.
25-р суваг ТВ 04.06.22)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button