Сонгуулийн үеэр түр боомт хаагдах уу?

Энэ талаар Гадаад хэргийн яамны хэвлэл мэдээллийн албаны дарга Ж.Ганибалаас тодруулахад Хятадын тал сонгуулийн үеэр түр боомт хаах хүсэлтийг хүлээж авсан эсэхийг мэдэхгүй байна. Ийм мэдээлэл одоогоор надад ирээгүй байна гэв. Хил хамгаалах ерөнхий газрын Хил хамгаалх штабын дарга Д.Баатараас асуухад Эрх бүхий байгууллага түр боомтыг хаах үүрэг өгөөгүй байна. Тэгээд ч сонгууль боллоо гээд боомт хаана гэдэг утгагүй. Түр боомтуудад сонгуулийн хайрцаг ажиллуулж болно шүү дээ. Харин орон нутгийн сонгуулийн хорооныхон үүнийгээ зохицуулах хэрэгтэй гэлээ.