Ерөнхийлөгч БНХАУ-д айлчилна.

Түүний ярьснаас үзвэл хоёр улсын хамтын ажиллагаа, итгэлцэл ойлголцлыг нэмэгдүүлэх, дээд төвшинд санал солилцох, сайн хөршийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх нь энэхүү айлчлалын гол зорилго аж. Ерөнхийлөгч Н.Багабанди дарга Ху Жинтао нар албан ёсны хэлэлцээ хийнэ. Түүнчлэн БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд нартай Монгол Улсын төрийн тэргүүн уулзах юм. Айлчлалын дүнгийн талаар хамтарсан баримт бичиг баримт гаргахаар төлөвлөж байгаа юм байна. Хилийн боомтын асуудал хийгээд эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах аж. Монгол банк, Хятадын Ардын банк хооронд төлбөр тооцооны талаар бас хэлэлцээр байгуулна. Хятадын засаг захиргааны онцгой бүс гэгддэг Макаод Ерөнхийлөгч Н.Багабанди очих юм. Энэ үеэр Маркаод Монголын иргэд визгүй зорчих хэлэлцээр байгуулахаар холбогдох байгууллага, хүмүүс ажиллаж байгаа гэнэ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button