Сонгуулийн маргааш л нар мандана

Гэхдээ л өөрсдийн гэх хатуу итгэл үнэмшилтэй түүнийгзэ батлах тодорхой үзэл бодолтой, тэр нь өөрийнх нь хувьд ямар ч мөнгө төгрөг, эд зүйлс, зуугийн зайрмагаар сольшгүй унэ цэнэтэй тиим нягт нямбай сонгогч нийт сонгогчдын маань хэдэн хувийг эзэлж байгаа бол гэж бодогдоно. Яагаад ч юм энэ асуулт аяндаа урган гарч ирээд байна л даа. Энэ удаагийн сонгууль урьд урьдынхаас илүү 6араан уур амьсгал дунд явагдаж байгааг хүмүүс ам амандаа гайхширч байна. Телевизүүдээр нэр дэвшигчийн тухай нялуун нэвтрүүлэг, солонгос кино хоёр л гарах болсоор удав. Өрсөлдөгчид нэг нэгийгээ алах цусгүй дайнд ханцуй шамдан орцгоожээ. Ялангуяа сүүлийн энэ өдрүүдэд бүр ч гаарав. Бие биөнээ алуурчин талуурчин, хулгайч ээлгийчээр нь дуудан чичилж, орох байх гаэар олдохгүй болтол нь шавраар булах ажил хэдэн сар үргэлжлэв. Мэдээж үүний нөгөө талд нь ч бас ичиж үхмээр цулгуй маггаал хөвөрч байгааг дурдах өстой болов уу. Уншсан хүн байтугай магтаалын эзэн өөрийгөө олж харахад бэрх болтол хувирган зурсан хөргүүд сонинуудыг эзэлж, эзэн Чингис, сэцэн Мандухайн хойд дүр болон төрсөн баахан мундгууд зурагтын хоймор залрах болжээ. Манай хоёр сая 400 мянган хүний бараг дийлэнх нь лидер юм байна шүү дээ Телевизүүд МАХН ын нэр дэвшигчдийг тэнгэрт тултал магтаж, сөрөг хүчнийхнийг газар дор ортол муулна. Тэдний үзуүлж буйгаар бол Эрх баригчид бурхан, Эвслийнхэн буг. Баахан хурц нүдэлсэн охид гарч ирэн бараг өөрийнхөө төрөөгүй байх үеиин түүхээр бөөлжих нь нүүр түлмээр. Мэдээж жаахан нэр хүндтэй гэгддэг архагууд тэгж ширэн нүүрлэхээс болгоомжилж байгаа нь тодорхой. Тэд энэхүу увайгүй үйлдвэрлэлийн гол сценарийг бичиж өгчихөөд хөөрхөн царайтай, хөлдүү зүрхтэй охидоор уншуулж хүүхэлдэй болгочихоод өөрсдөө салхилж яваа харагдана.
Яван явсаар сонгууль тойрсон энэ хар эргүүлэг бидэнд үлдсэн цорын ганц баяр цэнгэлийг ч алга болгож мэдэх нь. Хэзээ наадам хаяанд ирчихсэн байхад Монгол ийм уянгагүй байв.
Гадаа гэртгүй гийнгоо цангинаж, хаяа хогоордүүрэн шинэ айраг сэнгэнэж, эрчүүд нь морь шинжиж, эээгтэй нар шинэ торго эсгэж суудаг тийм жаргалтай мөчүүд хаашаа нисэн оддог байна вэ. Хуучин бол өдийд хүүхдийн зүүд наадмаас өөр эураггүй, хүн зон нь бэлэг ёсыг бодож наадмаас өөрийг ярихаа ч байчихдагсан. Байгаль дэл-хий хүртэл бүх гоёлоон зүүчихээд бидний өлмийд цэцэг зулж вгч байхад бид иймэрхүү байр байдалтай сууж байх гэж. Байчихаад улс төр биднээс баяр наадмыг, Бат-Эрдэнэ аваргатай нь цуг аваад явах нь. Цагийг эзэлсэн их аварга маань цацагт асраа чуулганы дугуй танхимаар солих гээд улсынхаа нэртэй улстөрчтэй улайн цайн үзэлцэж явна. Уг нь Да.Ганболд маань төрдөө, дархан аварга маань бөхдөө байвал зүгээрсэн. Шувуу хүртэл буруу дэвээд байх шиг гэж нэгэн уран бүтээлч дээхэн дуу алдаж байсан нь санаанд орж ирнэ. Бөхчууд өнөө зун бэлтгэлдээ биш сурталчилгаандаа одов. Уяачид ч мөн адил. Дээрээс нь монголын бүх дуучид нэг нэг нэр дэвшигч дагаад ганийсан. Зохиолчид ичгүүргүй нэр нүүрээн барсан. Энэ хотод хэдэн балетын бүжигчид, классикт тоглодог ганц хоёр жужигчин л үлдэж хоцорчээ. Ойлгодоггүйн ачаар л тэд нэг юм үлдэв. Үзэх харах юм өөр юу ч үлдсэнгүй.
Нэр дэвшигчдийн хэн нь ч хүмүүсиин бодит зовлон руу үл орж ирнэ. Харин ч тэднээс болж Монгол эргээд хүй нэгдэл рүүгээ орох шахаж байна. Эхчүүд хүүхдээ түргэний машинд, зарим нь гэртээ унагаж юм юм болов. Соёлт хүн төрөлхтний нүд орой дээрээ гармаар ийм үйл явдал энэ сонгуулиар л гарав. Сонгуу-лиас өер юу ч нүдэнд нь харагдахаа байсан тэдний балгаас болж эрдэнэт хүн үхэж үрэгдсэн тохиолдол ч сонсогдов. Тойрогт нь хүүхэд алга болсон аймшигт явдал гарчихаад байхад нэг нь наадам хийж нөгөө хэд нь юу ч болоогүй юм шиг тэнд нь оччихоод бэлэг тарааж явна. Хүүхдийн ариун цагаан нэр төрөөр улс төр хийж гарч ирсэн Н.Болормаэ хатагтай гээд өөртөө зориулж дуу зохиолгоод тууж явахаас биш алдагдсан хүү, аппарат нь хариугүй зогсох гэж байгэа хиймэл зүрхтэй залуугийн тухай эс дурсав. Эцэг эхдээ гологдон хоцорч асрах газрын хаяа түшсэн дөрөвхөн настай өнчин хүү алга болох тэдний хувьд асуудал биш аж. Тэр нялх амьтны араас асрахынхнаас гадна ад болж муу хэлэгддэг хэдэн бор цагдаагаас өөр хэн ч явж ой модыг хэрж, ус намгийг туучсангүй. Хүнээ, тэр байтугай хүүхдээ анхаарлын төвөөсөө арччихсан тэдний төлөө саналаа өгөх хэрэг байна уу хэмээн сонгогч танаас асуумаар бодогдоно. Бид ийнхүү сонгууль дагасан улс төрийн хийрхлээр хүн чанар, сайхан сэтгэл, ёс жаяг байгаа бүхнээ умартжээ. Бид наадам болдгийг, наадмын маргааш намар ирдгийг хуртэл мартаж. Бид сонгуулийн маргааш амьдрахгүй юм шиг өөрөө хонзрон дайтжээ.
Жижигхэн Монголоон улаантан цагаантнаар нь хуваачихаад ард түмнээ нүдгүй, чихгүй юм шиг басамжлан хашгиралдаж байгаа өнөө цагийн увайгүй улстөрчид бидэнд сонголт тулгах эрхтэй юу.
Дөрвөн жил сонгогчдод зөвхөн зурагтаар нүүрээ харуулчихаад эцэст нь зугтаж өөр тойрог дээр оччихоод эхийн сэтгэл, энэрэнгүй төр яриад явж байгаа хоёр нүүр-тэнгүүдэд ахин хууртах хүсэл ард түмэнд байна гэж үү.
Дөрвөн жилд ганцхан удаа эдэлдэг Төр барих нэг минутаа хүртэл бид тэдний дур зоргонд захируулах гэж үу. Яг телевизээр юу үзэхээ хүртэл тэднээр шийдүүлж байгаа шигээ юу .
(өдрийн сонин 2004.06.23 156)