Урт хорхойн увдис ба уршиг

Гэрт могой орж ирвэл толгой дээр нь сүү дусааж мялаагаад төмөр цохиж чимээ гарган холдуулдаг. Өвлийн цагт олон могой ичсэн газарт тэдний уур амьсгалаар ялгарсан могойн цан хэмэх мөсөрхүү маягийн соллонгорсон хөөс хааяа тааралддаг. Түүнийг олсон хүн дотрын өвчинд хэрэглэхэд онцгой сайн гэж бидний багад нутгийн хөгшчүүд хуучилдагсан гэж Хөвсгөл аймгийн өндөр настан буурал Пүрэвжав гуай ярьдаг байлаа.
Тэрээр залуудаа Дэлгэр мөрний эгц цавчим хясаа бүхий Хөх хөтлийн орчмоос могойн тийм цан олжээ. Тэр үед түүний ходоод дотор тааруу, хоолны шингэц муудаад байсан болохоор шуудхан залгиж орхисон аж. Тэр нь түүнд онцгой сайн нөлөөлсөн гэх бөгөөд түүнээс хойш дотрын өвчин гэдгийг мэдэхгүй явж ирлээ хэмээн ярьж байсан юм.
Могойн чуулгантай тааралдсан хүн хормойгоо дэвсэн мөргөж, оймсоо тайлж орхидог гэнэ. Учир нь оймсонд нь ховор эрдэнэ хийдэг гэлцдэгт орших ажээ. Могойн чуулгантай дайралдвал бэлэгшээдэг. Харин түүнээс айж сүрдэн, зүүдэлбэл сэжиглэдэг. Могойд хатгуулах болон могой байн байн зүүдэлбэл лус савдаг хилэгнэж байна гэдэг. Могойн хөл хорьж гэр тойруулан дээставих буюу үнс асгадаг. Гурван настай даахьтай хүүхдээс могой их айдаг гэх бөгөөд тэр айлд ордоггүй гэдэг.
Могойн хорыг анагаах ухаанд могойн хортой тос гэх мэтээр өргөн хэрэглэдгийг хүн бүр мэднэ. Харин хорыг нь бус могойг өөрийг нь эмчилгээнд хэрэглэдэг нэгэн газар Турк улсад байдгийг тэр бүр мэдэхгүй. Турк улсын зүүн хойт уулсын Киркпинар хэмээх бөглүү нэгэн тосгоныхон хоргүй могойгоор олон төрлийн өвчнийг анагаах увдисыг үе дамжин эзэмшсээр өдий хүрчээ. Уулархаг Анатолийн хадан дунд далайн түвшнээс дээш 1800 метрийн өндөрт бяцхан нуурын эрэг дээр Киркпинар тосгон байдаг. Өвчин эмгэгээсээ ангижрахыг хүссэн хүмүүс тийш очно. Могой хаван, хавдар, шарх, мэдрэлийн өвчнийг бүрэн эдгээх ажээ. Биеийн өвчтэй газар могойг тавихад хөдлөхгүй тэндээ байгаад байвал өвчин эдгэнэ. Гулсаад явчихвал өөр могойг урина, хэрэв урьсан могой тогтохгүй яваад өгвөл уг өвчин их хүнд аюултай гэсэн үг.
Эмчилгээг гурван жил дараалан хийнэ. Өвчтэй газар могой 5 минут хэвтээд илааршуулна. Ийм эмчилгээ нэн эртний, бүүр бөө мөргөлийн үеэс эхлэлтэй гэж тэндэхийн хүмүүс ярьдаг аж. Гэлээ ч монголчууд бид могой л бол могой гэж боддог. Тэгээд ч бидний хувьд хортой, хоргүйг нь ялгаж танихад бэрх тул зуны цагт зугаалгаар явахдаа болгоомжлууштай юм.
Египетийн их сургуулийн эрдэмтдийн судалгаагаар тус улсын шилт могойн хор өмөн үү өвчний эсийг үхүүлж сарниулах чадвартайг нотолжээ. Эл хорыг маш бага хэмжээгээр амьтанд туршихад өмөн өвчний эсийн идэвхжил 50-60 хувь буурсан нь ажиглагдсан байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button