Нийслэлд үер буужээ

Тус дүүргийн цагдаагийн хэлтсийн урд байдаг гэр хорооллын долоо, найман гудамжны 50 гаруй айл усанд автжээ. Цэлийсэн их ус зарим хэсэгтээ өвдөг давах бололтой. Усны захад зогсч буй нэгэн хүнтэй уулзахад Шөнийн 02 цагийн үед тэнгэр дуугарч бороо ороод гэнэт их ус буусан. Нийслэлийн гамшгаас хамгаалах штаб, дүүргийнхээ Засаг даргын Тамгын тазарт мэдэгдсэн. Хүлээж авсан хүн алга хэмээн гомдоллож байв. Харин тус тойргоос УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид 03 цагт ирэн үерт автсан айлуудын нялх хүүхдүүдийг зөөн, өглөө нь суваг татаж усыг татраах арга хэмжээ авч буй аж.
Үерт хамгийн их автсан Баянзүрх дүүргийн ХШ хорооны 419 тоотод оршин суудаг Б.Рэгзэдмаатай уулзлаа.
-Үер буулаа гэж холбогдох байгууллагуудад мэдэгдсэн үү?
-Өглөө хүүхдүүд холбогдох албан байгууллагад мэдэгдсэн гэсэн. Ирсэн хүн алга. Гэр байтугай байшин усанд автсан. Шөнө ус бүсэлхийнээс доош татаж байсан, Чадлаараа л шавхлаа. Гэсэн ч өвдгөөр татсан устай байна. Үерт бие засах газар маань уначихсан. Одоо дахиад л бага зэрэг бороо орвол гэр урсчихад хүрээд байна.
-Үерээс болж өөр хохирол учрав уу?
-Цахилгаангүй болсон. Зарим айлын зурагт, хөргөгч шатсан сураг байна хэмээн ярьж байв.
Бүгчим халуун өдрүүдийн дараа зочилсон бороо багагүй хохирол учрууллаа. Азаар хүний амь сүйдсэнгүй. Усан далайд умбасан айлуудыг нүүлгэн шилжүүлэх талаар ямар арга хэмжээ авч буйг Нийслэлийн гамшгаас хамгаалах штабын шуурхай жижүүр, хошууч Ч.Рэнчиндоржтой холбоо барихад,
-Үерт автсан гэсэн дуудлага аль дүүргээс ирж байна вэ?
-Сүхбаатар дүүргийн IX хорооны 32-ын тойргийн орчим, Баянзүрх дүүргийн XIII хороо, Шинжлэх ухааны академийн урд талд байдаг айлуудаас мэдэгдсэн.
-Үерээс шалтгаалж ямар нэгэн эвдрэл гэмтэл гарав уу?
-Борооны улмаас III, IҮ, XIII, XIX хороололд цахилгаан тасарсан. Дээврээс ус гоожлоо гэсэн дуудлага их ирж байна. Нийслэлийн хэмжээнд 172 байшингийн дээврээс ус гоождог гэдэг юм.
-Айлуудыг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлэх талаар ямар арга хэмжээ авч байна вэ?
-Нийслэлийн гамшгаас хамгаалах штабын дэд даргаар ахлуулсан аврагчид ажиллаж байгаа. Үерт автсан айлуудыг нүүлгзж эхэлсэн.
Ямартай ч үерт нэрвэгдсэн айлуудыг нүүлгэж эхэлжээ. Ойрын өдрүүдэд цаг агаар ямар байх талаар Ус цагуурын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс тодрууллаа. Лхагва гариг хүртэл Улаанбаатар хотод түр зуурын бороо орох аж. Энэ сарын 21, 22-нд нутгийн зүүн хагаст, 23-нд төв болан зүүн зүгийн нутгийн зарим газраар, 24-нд баруун зүгийн нутгийн баруун, зүүн зүгийн нутгийн зарим газраар, 25-нд нутгийн баруун хагаст, 26, 27-нд зарим газраар түр зуурын, дуу цахилгаантай бороо орно. Борооны үеэр салхи ширүүсэх аж. Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хэсгээр түр зуур өзрүүн байх боловч цаашдаа ихэнх нутгаар халж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 7+12, өдөртөө 20+25, Их нууруудын хотгор болон говь, талын нутгаар шөнөдөө 15+20, өдөртөө 28+33, бусад нутгаар шөнөдөө 10+15, өдөртөө 23+28 градус дулаан байх гэнэ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button