Хаа сайгүй Yahoo!

. Гэтэл нөгөө нэг хэсэг нь Yet Another Hierarchical Officious Oracle-ийн эхний үсгүүдээс энэ үг бүтсэн гэлцдэг. Түүнийг үгчилбэл Ахиад Нэг Дээд зиндааны Омог бардам Бүхнийг мэдэгч гэсэн үг юм.
Өнгөрсөн жил Каннын их наадам түүхэндээ анх удаа Оны шилдэг Internet-компани шалгаруулсан нь анхны интернэт хөтөч YAHOO! юм.
Дэлхийд нэртэй уг Internet-компанийн төв нь Калифорни мужийн Санта-Клара хотод байрладаг бөгөөд өөрийн сүлжээгээр мэргэжлийн асар өндөр төвшинд олон талын мэдээллийг цацаад зогсохгүй өөрийн үйлчлүүлэгч болох дэлхийн 60 гаруй сая (1999 оны байдлаар) хүнд бүх төрлийн бараа бүтээгдэхүүнийг сурталчилдаг. http// www.yahoo.com нь хэрэглэгчийг хаа ч явсан ажлын байр гэр оронтой чинь болгож өгнө. YAHOO!-гийн сүлжээ өнөөдөр дэлхий дахиныг хамраад байгаа бөгөөд Европ, Канад, АНУ болон Ази-Номхон далайн сав газрыг багтаасан 18 салбартай.
YAHOO! энэ их амжилтанд хүрсэн ердөө тавхан жилийн дотор хүрчээ. YAHOO!-г зохион бүтээгчид нь Жерри Янг, Дэйвид Фило нар бөгөөд тэд Стэнфордын Их Сургуулийн цахилгаан техникийн дэд эрдэмтэд төдийгүй сэтгэл нэгт нөхөд ажээ. Тэд Internet-д YAHOO! шиг үйлчилгээ үзүүлдэг систем байвал ашиг олж болохыг тооцоолоод уг ажлыг эхэлсэн бөгөөд гэрээрээ хийж буй зүйлүүд нь нэг л болхи удаан, удирдахад ярьигтай байсан тул супер үр дүнтэй интерактив хайлтынсистем рүү оржээ. Янг Нэг л мэдэхэд YAHOO! бидний амьдралын салшгүй хэсэг болон хувирсан байлаа дурсаж байна.
1994 онд тэд YAHOO!-г мянга мянган хэрэглэгчдийн нэгтгэсэн маш нарийн эмхэлж цэгцэлсэн мэдээллийн сантай YAHOO!-ниймэглэг болгосон бөгөөд сүлжээнд хадгалагдсан материалыг хялбар аргаар олох, редакторлах, байрлуулах маш нарийн программ хангамж зохиожээ.
YAHOO! нь анх Янгийн оюутны ажлын байранд Акебоно нэртэйгээр ажлаа явуулж эхэлсэн бөгөөд хайлтын систем нь Филогийн комюьтер дээр Конишики нэрээр суурилагдсан байв.
1995 оныг YAHOO!-гийн түүхэн дахь шийдвэрлэх үеийн нэг гэж хэлж болох бөгөөд Netscape Communication-ыг үндэслэгчдийн нэг Марк Андрессен нь Янг, Фило хоёрт өөрсдийнхөө файлыг арай хүчэн чадал ихтэй Netscape –ийн системийн компьютерт шилжүүлэн суурилах санал тавьсан юм.
Өнөөдөр YAHOO! нь Internet-д холбогдсон олон мянган компьютерт сууриллагдсан мэдээллийг боловсруулж ангилж байна. San Jose Mercury News сонинд YAHOO!-г Карл Линнейн ургамал, амьтны аймгийн ангилсан бүтээлтэй зүйрлэсэн нь бий. Тайваниас гаралтай Янгийн санаачилсан хаа сайгүй, энд тэндгүй, газар болгон, хаана ь бол хаана YAHOO!-гэсэн уриагудирдлага болгосон YAHOO!-г интеридэвхит мэдээллийн, холбооны, худалдааны рекламны хүрээг тэлж байна гэж Каннын их наадмын шүүгчид дүгнэжээ.Янг одоо YAHOO!-гийн гүйцэтгэх захирал, захирлуудын зөвлөлийн гишүүн төдийгүй YAHOO!Japan болон Ziff Daүis зэрэг компаниуд, Ази-Номхон далай-Америкийн нийгэмлэгийн топ менежерийн ажлыг хийж байна. 1999 онд YAHOO! GeoCities-ийн туслалцаатайгар дэлхийн хамгийн том интерактив нийгэмлэгтэй харьцдаг болж broadcast.com-ыг худалдаж авч мультимедиа үйлчилгээгээ улам өргөжүүлснээр өсөлтийнхөө хамгийн хуртацтай үед оржээ. Жон Глэннийн сансрын хоёр дахь нислэг болон Үictoria’s Secret-ийн загваруудыг Internet-ээр үзүүлснээр broadcast.com-ыгн видео болон радио компанийн мэргэжилтнүүд нэрд гарсан ч YAHOO!-г хэрэглэгчдийн тоо улам бүр өсч байна. энэ талаар Сан-Францискогийн Hambrecht&Quest-ийн шинжээч Пол Ногловс Тун ухаалаг алхам…Ягаад гэвэл уг наймааг хийснээр өнөөгийн сүлжээн дэх аудио-видеогийн эзлэх хувь өсч байгаа бөгөөд энэ нөхцөлд YAHOO! нь шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх болно. 1999 оны 3 сарын байдлаар сүлжээн дэх YAHOO!-гийнтраффик хоногт 235 сая хуудас болсон бөгөөд уг үзүүлэлтийг 1998 оны 12 сарынхтай харьцуулахад 167 сая байсан байна. Түүнээс гадна дуудлага худалдаа, зарлал, электрон хаяг, клуб, хуанли, My Yahoo! зэргийг багтааснаар бүртгэлийн суурь сан 47 сая болсныг Yahoo! зарласан.
Түүнээс гадна YAHOO! нь PageNet болон Online Anywhere-гийн туслалцаатайгаар өөрийнхөө үйл ажиллагаа, үйлчилгээнийхээ цар хүрээг улам тэлсээр байна. YAHOO! болон мэдээ мэдээллийг утасгүйгээр дамжуулагч салбарын тэргүүлэгч болох YAHOO! MY YAHOO!/http// my.yahoo.com/
Yahoo!Mail! !/http//mail.yahoo.com/
Yahoo!Calendar/ http// calendar.yahoo.com/ зэргийг зохиосноор уг үйлчилгээ нь Америкчууд болон PageNet-ийн пейжер болон бусад утасгүй холбооны үйлчлүүлэгчдэд дөхөм болно.
Online Anywhere-тай Yahoo! Хамтран ажилласнаар телевизийн холбоон дээр үндэслэгдсэн тоон зөвлөгч буюу Internet-ийн хавсралтуудаар дамжуулан Author Once Үiew Anywhere үйлчилгээ хийснээр мэдээллийг дээд зэргээр боловсруулж, хүргэх бололцоогоор хангагдах юм.
Хаа сайгүй Yahoo! гэсэн урианы нэг гол зүйл бол хамгийн өргөн тархсан компьютерүүд рүү Yahoo!-гийн хийж буй байлдан дагуулалтууд юм. Compaq Europe, Gateway, Hewlett-Packart, IBM, Micron Electronics, Toshiba зэрэг компанийн бүтээгдэхүүнийг дэлгэрүүлж байгаа нь энэ чиглэлд хийж буй сүүлийн үеийн алхам юм.
Yahoo!-гийн гүйцэтгэх захирал Тим Кугл Yahoo! байнга тэргүүлэгч байхын тулд бид Geocities болон broadcast.com-ыг худалдаж авсан юм. Ингэснээр дэлхий нийтийг хамарсан манай үйлчилгээ улам өргөжих нь гарцаагүй гэж байна.
/Ертөнц сэтгүүл/