Hi-Fi records мэдээлж байна.

2.Жавхлан-Харин цомог -Дуучин Жавхлангийн анхны ХАРИН… цомог худалдаанд гараад удаж байгаа хэдий ч борлуулалтаараа худалдаанд гарснаас хойш удаан хугацаанд тэргүүлж байсан. Энэ удаад шилдэг 2-рт бичигдэж байгаа билээ. Түүний бие дааж гаргасан энэхүү цомогт ард түмний дунд хит болоод байгаа Зүүдэнд уяатай аав, Загийн алим киноны дуу, Хөлгүй цэнхэр нуур киноны дуу, Насан багын дурсамж дуунуудаас бүрдсэн цомог юм.
3.Үisit Mongolia The land of Legends цомог
Энэхүү цомог нь 2003 оныг Монголд айлчлах жил болгосонтой холбогдуулж гадаадын жуулчдад эх орноо сурталчилах зорилготойгоор Сонор гесогds-оос эрхлэн гаргасан билээ. Үүнд өөрийн орны үзэсгэлэнт байгалийн зураглал болон өөрийн үндэсний соёл урлагийн тоглолтуудыг багтаасан еnhanced СD юм. Та энэхүү цомгийг худалдан авснаар Монгол үндэснийхээ дуу хөгжмийг сонсохоос гадна компьютерт суулган үзэх боломжтой.
4.Great composers of Mongolia The best of symphonic music № 1 цомог
Монголын үе үеийн алдарт хөгжмийн зохиолчдын шилдэг 8 хөгжмийн бүтээлээс бүрдсэн цомог юм. Уг цомогт Төрийн хошой соёрхолт Ардын жүжигчин Ц. Намсрайжав Баярын удиртгал, Төрийн хошой соёрхолт Б. Дамдинсүрэн Хэнтийн өндөр ууланд, Төрийн хошой соёрхолт Л.Мөрдорж Алтан өргөө /киноны дуу/, Төрийн шагналт З.Хангал Эрдэнэсийн уулс, Төрийн шагналт Чойдогийн Үзэсгэлэнт Монгол бүсгүй бүтээлүүд багтсан байна.
5.Зохиолын дууны шилдэг дууны СD, ҮСD, DҮD Дуунд уярах хорвоо 1.2 цомог
Anorad IC production болон Экил сангаас хамтран уран бүтээлчдийн албан ёсны зөвшөөрөлтэйгээр эрхлэн гаргасан энэхүү цуврал нь зохиолын шилдэг дууны 15-17 клипээс бүрдсэн байна. Уг цувралд СТА дуучин Далантай, Баясгалан нарын хослон дуулсан Эрхлэн жаргах бидэн хоёр, дуучин Баясгалангийн Зөвхөн ээждээ дуулах зөөлөн шаргал аялгуу, Ботгоны дуу, дуучин Бат-Эрдэнэ Оюумаа нарын хамтран дуулсан Учралын уянга, дуучин Батжаргал, Чулуунцэцэг нарын дуулсан Дуунд уярах хорвоо зэрэг дуунуудын клипүүд багтсан байна. Хэрэглэгчдийн хэрэгцээнд нийцүүлж энэхүү цувралаа CD, ҮCD, DҮD, ҮIDEO-оор гаргасан байна. Энэхүү цомог нь цаашид цуврал болон гарах юм байна.
6.Зохиолын шилдэг дуу-Хит—2004 УГЖ Батсүх Оторч адуучны дуу, Далантай, Баясгалан хоёрын
хамтран дуулсан Эрхлэн жаргах бидэн хоёр СТА Н.Энхбатын Гүнж тогоруу, Эрдэнэцэцэгийн Цэнхэр нутаг, СТА Энхзулын Ээж, өглөө хоёр, Хуртай зуны аялгуу зэрэг нийт зохиолын дууны мастеруудын нийт 23 дуунаас бүрдсэн байна.
7. Төрийн соёрхолт /хошой/ хөгжмийн зохиолч Жанцанноровын Бурхан халдун цомог
Нацагийн Жанцанноров 1971 онд УБ хотын хөгжмийн коллеж, 1979 онд Киев хотын Чайковскийн Хөгжмийн Консерватори дүүргэсэн.Тэрээр 200 гаруй симфони болон үндэсний хөгжмийн оркестр, гоцлол хөгжимд зориулсан бүтээл, театр, дэлгэцийн хөгжмийн бүтээлүүдийг туурвисан ба Морин хуурын чуулгад зориулж 30 гаруй бүтээл бичжээ. Мэн тэрээр хөгжмийн зохиол бичихээс гадна хөгжим судлалын талаар ном бичсэн байна.Түүний Бурхан халдун цомогт Цагаан суврага, Нутаг минь Хүлэг минь, Сэтгэлд шингэсэн говь зэрэг 11 бүтээлийг Морин хуур чуулга тоглосон байна.
8- Дуучин Баясгалан-Сүүтэй зүүдэн цомог
Сүүлийн үед зохиолын дуу сонсогч, сонирхогчдын таашаалыг хүлээж байгаа залуу дуучин Баясгалангийн анхны бие даасан цомог болох Сүүтэй зүүдэн цомгоо худалдаанд гарлаа. Энэхүү цомогт түүний хит болж байгаа Ботгоны дуу, Зөвхөн ээждээ дуулах зөөлөн шаргал аялгуу, Монгол Улсын Гавьяат жүжигчин Эрдэнэбаттай хамтран дуулсан Үр минь хүү минь, Ээжийг минь яаж гүйцэхэв дээ, Өвөр Монголын алдарт дуучин Лхасүрэнтэй хамтран дуулсан Арван тавны сар, Чиний минь хайр, СТА дуучин Далантайтай хамтран дуулсан Эрхлэн жаргах бидэн хоёр, Гэгээн совин, Сүүн хайртай ээж, Сэрүүн намар, Сүүтэй зүүдэн, дуучин Жавхлантай хамтран дуулсан Насны хайр, Хонгорхон үр минь, Мөнхрөх ч биш дээ хоёулаа зэрэг 14 хит дуунаас бүрдсэн байна.
Aүril Laүegne-Under my skin цомог. Канадын Напане хэмээх жижиг хотод төрж өссөн, Wild child хочтой Aүril 17 настайдаа Complicated дуугаараа алдаршиж, Let’s go хэмээх анхны цомог нь тун их амжилт олсны дараа уран бүтээлээ эрчимтэй үргэлжлүүлж, Under my skin нэртэй хоёр дахь цомгоо гаргалаа. Энэ цомог нь 2004 оны 5-р сарын 25-нд худалдаанд гарсан. 12 дуунаас бүрдсэн. Энэ цомгийн Don’t tell me дуундаа клип хийлгэсэн, энэ дуу нь хит болж байгаагийн зэрэгцээ He wasn’t дуу нь хамгийн хурдан, чанга, хамгийн сайхан дуу болжээ. Энэ цомгийн дуунууд дээр Канадын хөгжмийн зохиолч Chandal Kreүiazuk, Еүаn Таubenfield нартай хамтран ажилласан байна. Тэр даруйдаа Биллбордын шилдэг 100 борлуулалттай цомгийн жагсаалтыг тэргүүлсэн бөгөөд өнгөрсөн долоо хоногт шинээр Үelүet Reүolүer хамтлагийн Соntraband цомог тэргүүлж, Usher-ын Соnfessions цомгийн дараа 3-р байранд ороод байна. Hi-Fi Records-т 6-р сарын 24-нөөс худалдаалагдаж эхэлнэ. Мөн Let’s go цомгийн шилдэг 10 гаруй дуу нь bonus track болон орсон байна.
Alanis Morisette-So called chaos-цомог. Дуучин, дуу зохиогчоос гадна нийгмийн идэвхтэй гишүүн, 2001 онд 12-р сард хүмүнлэгийн салбарт үр дүнтэй ажиллаж, дуучид уран бүтээлчдийн эрхийг хамгаалах талаар НҮБ болон Нью-Йорк хотын Дэлхийн сайн санааны шагнал хүртсэн байна. 1995 онд Jagged little pill хэмээх анхны цомгоо гаргаснаас хойш 7 Grammy хүртсэн юм.
Тэрээр шүүмжлэлээс огт айдаггүй, илэн далангүй зантай.
So-Called chaos цомгоо 5-р сарын 18-нд худалдаанд гаргасан. 10 шинэ дуунаас бүрдсэн. Энэ цомгийн анхны Еүerything сингл нь РМ радио болон МҮТ-ээр цацагдаж хит болоод байгаа. Maroon 5 хамтлагийн Songs about Jane -цомог. Тус хамтлаг 1999 онд Лос-Анжелес хотод байгуулагдсан. 5 гишүүнтэй. Аdult alternatiүe рор/госк болон United states of America стилээр уран бүтээлээ туурвидаг. Songs about Jane -цомог бол Магооn 5 хамтлагийн анхны албан ёсны цомог бөгөөд 2002 оны 7-р сард худалдаанд гаргасан. Биллбордын шилдэг 100 дууны жагсаалтад 16 дахь 7 хоногтоо бичигдээд байгаа. Нийтдээ 10 дуунаас бүрдсэн байна. Цомгийн This loүe сингл нь Биллбордод 7-р байр эзлээд байна.
Prince-ийн Musiccology-цомог. Энэ цомог нь 12 дуунаас бүрдсэн. 2004 оны 4-р сарын 20-нд худалдаанд гарсан даруйдаа Биллбордын шилдэг борлуулалттай цомгийн жагсаалтад 4-дэх 7 хоногтоо бичигдээд байна.
Одоо 45 настай тэрээр 1980-аад оны госкn го11 урсгалын хамгийн алдартай уран бүтээлчдийн нэг болж чадсан. Хамгийн их алдаршуулсан бүтээл нь бол 1984 онд АНУ-д 10 сая хувь борлогдож шилдэг цомгийн жагсаалтыг 24 долоо хоногийн турш тэргүүлсэн Рurple rain цомог юм. Харин энэхүү Musiccology цомог нь түүний өвөрмөц стилийг тод харуулж чадсан соул рок, R&В стилийн дуунаас бүрджээ.
Любовные истории-Любовные истории цомог-Хамтлаг анх хэзээ байгуулагдсан талаар танилцуулъя. Анх 2002 онд 2 сарын турш МТҮ болон РМ радиогоор царайлаг, хоолой сайтай охидийг шалгаруулж хамтлаг байгуулах тухай зарлаж, алдарт продюсер Валерий Белоцерковский сонгон шалгаруулалт явуулахаар болж, тал талаас ирсэн охид Мегаполь гэдэг Продюсерийн төвд цуглажээ. Авьяаслаг охид цугласан байсан учраас тэднийг оролцуулсан телевизийн төсөл хэрэгжүүлж, сарын турш өрсөлдсөний эцэст Майя, Женя, Оля, Кристина нар шалгарч үлджээ. Анхны дасгал, сургуулилтууд эхэлж, студид бичлэг хийж эхэлсэн. Сарын дараа гэхэд Русский
радио-оор Любовные истории-ийн Школа хэмээх анхны дуу нь цацагдаж, клипний зураг авалт эхэлжээ. 5-р сарын 30-нд Солярие шөнийн клубт презентаци хийж, дуучин Алсу, Вадим Байков нар ирж баяр хүргэсэн. Учир нь Белоцерковский Алсутай 3 жилийн турш хамтран ажилласан, одоогиин бүрэлдэхүүнийг бүрдүүлж өгсөн ажээ. 9-р сард Три ночи дууныхаа клипийг гаргаж, шинэ жилийн өмнөхөн Новогодняя, Там, на моей стороне луны клип гаргасан. 2003 оны 1-р сард хамтлагийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орж, Майя, Ольга, Кристина нарын одоогиин бүрэлдэхүүнээр дуулах болсон байна. Хамтлагийн нэрээр нэрлэсэн энэхүү цомогт Скажи зачем, Три ночи, зэрэг поп чиглэлийн хит дуу нь орсон байна.
Чичерина хамтлагийн Оff/оn цомгийг танилцуулж байна. Энэхүү Real records-т бичүүлсэн цомогт нийт альтернатив урсгалын 13 дуу, Off/on bonus үideo оржээ. Нэг онцлог нь компьютерт хамтлагийн логог screensaүer болгон суулгах боломжтойгоос гадна фото галерейтей. Дуунуудыг А.Александров, Ю.Чичерина, М.Митенков нар зохиожээ. Хамтлагийн бүрэлдэхүүнд гоцлол дуучин Юлия Чичерина, басс гитарчин Александр Бурый, гитарчин Азат Мухаметов, гитарчин бэк-вокал буюу арын хоолой Александр Александров, бөмбөрчин бөгөөд энэ цомгийн Неправда дуунд акустик гитар тоглосон Максим Матенков нар ордог. Золотое сечение студид клипээ хийлгэж, Елена Большун найруулагчаар ажилласан байна. Hi-Fi-д худалдаалагдаж байгаа Чичеринагийн 3 дахь цомог нь юм. Hi-Fi Records-т Чичеринагийн Сны, Мечение цомог худалдаалагдаж байгаа.
Barbershop-2 Back in business киноны soundtrack -2004 оны 2-р сард худалдаанд гарсан.
Үүнд Магу J.Blige, Еүе нарын Not todау, S1ееру Вгоwn, ОutКаst нарын I саn’t wait, Мiа, Сhingу нарын хамтарсан Fallen зэрэг шилдэг хитээс гадна G-unit, D-12, Сliрsе нарын R&В, хип хоп стилийн 15 дуу багтсан байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button