Цагаан шонхор-н Ч.Энхтайван Ерөнхий сайд Н.Энхбаярын ноцтой баримтуудыг

Түүнд ашиглахаар хүчний байгуулагынхан Д.Энхбатыг Францаас хулгайлан авчирч Олон улсын хүний эрхийн конвенц зөрчсөн. Харин сонгуулийн сурталчилгааны үеэр түүнийгзэ зарлаж арай л зүрхлэхгүй байна. Хэрэг дээрээ бол би М.Энхсайханаас илүү Ерөнхий сайд Н.Энхбаяртай дотно харилцаатай байсан. М.Энхсайханыг С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэрэгг хутгахаар М.Энхсайханы найз намайг шахааны газар аваачих хэрэгтэй болжээ. Буянгийн Жагаа бол Ц.Нямдорж сайдын бодож олсон операцид хүн хүч, сэтгэл санаагаар тусалсан нь ил байна. М.Энхсайханыг С.Зоригийн хэрэгт хутгахад л Ц.Нямдоржийн тагнуулын хэрэг замхарч өөрөө баатар болж үлдэх байжээ. Ерөнхий сайд Н.Энхбаяр, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарын С.Зоригийн алуурчин М.Энх¬сайханыг илрүүлэх төсөл ингэж эхэлсэн гээд Ч.Энхтайван үндэсний удирдагч, Ерөнхий сайд, МАХН-ын дарга Н.Энхбаяр түүний эхнэр О.Цолмон нартай уй зайгүй сайн найзууд гэдгээ захидалдаа дахин дахин дурджээ. Ч.Энхтайван, Н.Энхбаяр хоёрыг найз гэдгийг ч Ц.Нямдорж сайд мэддэг юм байна. Ч.Энхтайваны бичсэнээр Ц.Нямдорж сайд түүнийг хорьж байгаад даргынхаа нээнтэгийг цуглуулж үүгээрээ насан туршид нь дарамтлах санаатай байсан бололтой. Ерөнхий сайд хар хүчнийхэн, рөкетүүд, гэмт хэрэгтнүүд мафийнхны дотроос цөөнгүй сайн найзтай гэнэ. Сайд Ц.Нямдоржид Ерөнхий сайдаа рекетчидтэй найэ гэдгийг тогтоож, захидлын эхэнд дурдсан Ерөнхий сайд Н.Энхбаярын нэгэн ичгүүртэй үйлдлийг бичсэн гэгддэг хуурцгийг гартаа оруулж авах нь чухал байсан бололтой юм. Ч.Энхтайван Ерөнхий сайдтай ямар харилцаатай тухайгаа дараахь байдлаар захидалдаа бичжээ. Энэ хэсгийг уншигчдадаа бүрэн эхээр нь толилуулж байна.
Н.Энхбаяр бид хоёр олон жилийн өмнөөс сайн найзууд. Хэдэн компани нийлж соёлын клуб (Тухайн үед Н.Энхбаяр Соёлын сайд байсан) гэгчийг байгуулж, шоу хийж явсан нэлээд сайн найзууд юм. Үунийгээ өөрөө арай ч үгүйсгэж чадахгүй байх. Уг нь би түүнд тус болохыг хичээж байснаас муу юм хийгээгүй юмсан. Анхандаа ч би гэмт хэрэг хийгээгүй болохоор эрх биш надад туслах байх гэж боддог байлаа. Түүний харьяаны ТЕГ нь Д.Энхбатыг барьж ирээд С.Зоригийн хэрэгт намайг гүтгүүлэх оролдлого хийхээр нь улс төрийн ашиг хонжооны төлөө найзыгаа золиослох гэж байгаа юм байна гэдгийг их хожуу ойлголоо. Би түүнийг арай ч ийм хүн чанаргүй зан гаргана гэж зүүдлээ ч үгүй явсан юм. Казиногийн хэргийн үеэр Н.Энхбаяр эхнэр Цолмонгийн хамт манай гэрт ирж Ерөнхийлөгч Н.Багабанди, Мөрөнг элсүүлчихээд түүгээр Энхмандахыг хориулаад тэр миний эсрэг мэдүүлэг өгсөн байна. Байгаль бас миний эсрэг мэдүүлэг өгсөн сурагтай. 2000 онд манай нам ялах нь ойлгомжтой тул Н.Багабанди Ерөнхийлөгч намайг энэ хэрэгт холбогдуулж намын даргаас зайлуулаад өөрийн хүнээ намын даргад тавих гэж байгаа юм. Чи туслаач. Мөрөн цагдаагийн дарга ч гэсэн чамд доогуур нь танилууд их биз дээ. Мөн Ганц худагт Мөрөн эрүүгийнхнээр Энхмандахын дарамтлуулаад байна. Чи таньдаг хүмүүс байвал Энхмандахыг дарамтлуулахыг болиулж туслаач. Мөн миний эсрэг мэдүүлэг өгүүлэхийг нь болиулах хэрэгтэй байна. Найз нь МАХН-ын дарга хэвээрээ байвал 2000 онд Ерөнхий сайд болно шүү дээ. Өөр хүн болсноос найз чинь болбол чамд хэрэгтэй биз дээ гэх зэргээр гуйсан тул би чадах чинээгээрээ л гүйсэн дээ. Харин дараа нь намайг ингэж хэлнэ гэж, ноцтой гэмт хэрэгт гүтгэж, олон удаа намайг хөнөөлгөх гэж оролдоно гэж яаж мэдэх вэ дээ. Коммунист удирдагчид төр засгийн эрхэнд гарахаараа өөрийн хамтран зүтгэгчид, найз нөхдүүд гээд хувийн амьдрал, нууцыг нь мэддэг бүх хүнээ устгадаг гэдэг үнэн л юм байна. Түүхэнд Сталинаас эхлээд л тэгдэг юм байна лээ. Ямар ч байсан Н.Энхбаяр намайг өөрийнх нь тухай баримт цуглуулдаг, бичлэг хийдэг зэрэг хов жив, цуу яриа гүтгэлэг худлаа байсан юм байна гэдгийг ойлгох биз. Миний хувьд хэнтэй ч найзалсан үнэнч байдаг тул түүнээс урваж хүн чанаргүй муухай зан гаргаагүй, итгэлийг нь алдаагүй. Гэхдээ мэдээж тойрон хүрээлэгч, ойр дотны хүмүүсээс нь янз бүрийн худал яриа, хов жив, яс хаяж байгаа биз. Гэхдээ энэ бүхэн худал байсан гэдгийг цаг хугацаа харуулна биз. Түүний даал-гавраар би хичнээн хэлмэгдэж, олон удаа хөнөөгдөх шахсан ч гэсэн хүн чанар гаргаж, илүү олон юм бичихээ орхиё. Гэхдээ надад янз бүрийн муу юм тохиолдох буюу амь насанд минь аюул тохиолдвол задалж, хэвлэл мэдээллээр цацаарай гээд гэрээслэл маягийн юм бичээд нөхдөдөө үлдээсэн. Түүнд намайг хэлмэгдүүлэхэд оролцсон бүх хүмүүсийн тухай тодорхой бичсэн байгаа. Н.Энхбаяр Надад Ардчилсан намын М.Энхсайханаас өөр өрсөлдөгч байхгүй. Хэрэв би чамайг дэмжвэл чи Энхсайханыг дэмжчихнэ шүү дээ. Чи надаас илүү Энхсайхантай найз. Тэгээд ч та хоёр нэг нам гэж ярьдаг байсан. Үнэхээр ирэх сонгуулиас гадна 2005 оны сонгууль гээд цаашаа олон сонгууль байгаа. Тэгээд л намайг С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт бусдаар гүтгүүлж цаад захиалагчаар нь М.Энхсайханыг тодруулахын тулд эртнээс шинэ эрүүгийн хуульдаа Гэмт хэргийг захиалагч их хүндээр яллагдах заалт оруулж бэлдсэн юм байна. Тэгээд С.Зоригийн амь насыг хөнөөсөн онц ноцтой гэмт хэргийг үйлдүүлэхийг захиалсан захиалагч болох М.Энхсайхан бид хоёр цаазлуулж Ардчилсан намын нэр хүнд унаж ирэх хоёр гурван сонгуульд МАХН дахин үнэмлэхүй ялалт байгуулснаар С.Зоригийн аллагын захиалагч М.Энх¬сайханыг илрүүлэх төлөвлөгөө хэрэгжих байсан юм байна. Намайг анх хоригдсоны дараа Ил товчоо сонинд Аким гуай миний хэлмэгдэж байгаа шалтгаануудыг их мэдрэмжтэй бичсэн байсан. Энхбаяр, Нямдорж нар шүүх, проку¬рорын байгууллагуудыг элдвээр дарамталж, хуссэн шийдвэрээ гаргуулж байгаа нь тодорхой байна. Улс төрийн аллагыг нийгмийн тогтворгүй байдлыг ашиглаж хийдэг байна. Өөрөөр хэлбэл, нийтийн сэтгэл зүйгээр тоглож, улс төрийн ашиг хонжоо олдог, нөгөө талаас фашист, нацист, коммунист улс төртэй үзэл нь төрийн эрхийг авахын төлөө улс төрийн аллага хийж болно гэсэн хатуу зөвшөөрөгдсөн философитой. Тухайн үед Ардчилсан хүчний тогт¬воргүй байдлыг ашиглаад цэвэрхэн аргаар тэдний нэр хүндийг унагааж, өөрсдийнхөө ирээдүйн ялалтыг баталгаажуулах сонирхол зөвхөн Монголын коммунистуудад л байсан. Иймээс С.Зоригийн аллагад хэн нь илүү холбоотой болохыг тааварлаж болох мэт санагдана гэжээ. Захидал ийнхүү төгсч байна.
(өдрийн сонин 2004.06.24 157)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button