Улсын шалгалтын дүнгийн голчийг нэмж тооцно

Улсын зарим сур¬гуулийн бүртгэл эхлээгүй байхад хувийн сургуулиудын нийслэл дэх элсэлтийн ажил дуусч хвдөө орон нутгийн элсэгчид руүгээ анхаарч ажиллаж эхэлсэн бололтой. Томоохон сургуулиудын бүртгэлийн явцыг сонирхлоо.

Нэг сургууль төгсөх хугацаанд хоёр диплом гардана
Хөвгүүдийн сургууль гэгддэг ШУТИС-д элсэхээр бүртгүүлэх гэсэн хүүхдүүд сургуулийн хичээлийн нэг хоёрдугаар байр орчмоор их хэл хөдөлгөөн үүсчээ. Эндхийн бүртгэл 28-наас эхлэх бөгөөд долдугаар сарын 2-3-ны хооронд уралдаант шал-галт нь болох юм байна. Бүрт¬гэл гурав хоног явагдана гэсэн шүү. Сургуулийн нэгдүгээр давхрын мэдээллийн самбарт мэргэжлийн ангиу-дын хяналтын тоог ил наасан байна.
Гадаад хэлний боловсрол олгох хамгийн том сургуулийг ХУИС гэдэг. Энэ сургуулийн бүртгэл өнгөрөгч 21-нээс эхэлжээ. Сургуулийн гадуур бүртгүүлэхээр дугаарлагсдын урт цуваа харагдана. Тэд чамгүй ядарсан бололтой. Гадаад хэлний сонирхолтой хүүхэд бүр л бүртгүүлдэг болохоор энэ байх л даа. ХУИС 2003 оноос эхлэн нэг сургууль төгсөх хугацаанд хоёр мэргэжлийн диплом гардах хөтөлбөрөөр боловсрол олгож эхэлсэн билээ. Өөрөөр хэлбэл элсэлтийн шалгалтаа өгөөд нэг мэргэжлээр сурч эхлэх ч нэгдүгээр дамжааны хагас жилээс хоёр дахь мэргэжлээ сонгон суралцах боломжтой болсон юм билээ, Энэхүү хоёр дахь дипломын мэргэжлээ сонгох боломж – нь хоёрдугаар дам¬жааны хагас жил хүртэл үргэлжилдэг юм байна. Энэ сургуульд элсэх сонирхолтой хуүхэд олон байгаа нь үунтэй холбоотой байж ч магадгүй. Жилийн жилд л ийм байдал үүсдгийг зарим хүн гадарлаж байгаа байх. Ингэж урт цуваа болон дугаарлаад бүртгуүлж чадахгүй бол яана гэж хүүх-дүүд, тэдний аав ээж бухим-даж байгаа нь ажиглагдсан. Энэ тухай тус сургуулийн гадаад харилцааны албаны ажилтан Г.Энхтуяагаас тодруулсан юм. Тэрээр манай сургуулийн бүртгэл 30 хүртэл явагдана. Бусад сургуулиас хамгийн урт хугацаанд бүртгэж байгаа болохоор бүртгэлээс хоцрох явдал гарахгүй байх. Ийм байхад иргэд бүртгэлээс хоцорно гэж болгоомжилж өөрсөддөө ийм чирэгдэл үүсгэж байна. Харин урал¬даант шалгалтынхаа өдрийн товыг бүртгэлийн дараа зар¬лана. Бусад сургуулийн шалгалтын өдрийн хуваарийг харж байж тогтоохоор болсон юм. Элсэгчид зөвхөн нэг сургуульд бус хэд хэдэн сургуульд бүртгүүлсэн байгаа нь дамжиггүй. Энэ байдлыг харгалзан үзэх хэрэгтэй хэмээн шийдсэн гэж ярьж байсан.

Сэтгүүл зүйн анги хамгийн их өрсөлдөгчтэй
Жилийн жилд ерөнхий боловсролын сургуулийн төг-сөгчдөөс хамгийн олон эл-сэгч өрсөлддөг сургууль нь МУИС байх. МУИС-ийн салбар 10 гаруй сургууль байрладаг хичээлийн хоёрдугаар байранд хэл хөдөлгөөн ихэсчээ. Аль ч давхарт нэг нэг хаалганы өмнө урт цуваа болон дугаарласан байна. МУИС-ийн салбар сургуулиудийн бүртгэл нэг өдөр эхэлсэн бөгөөд хичээлийн бүх байрандаа бүртгэл явуулж байгаа аж.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button