Иргэд 122 дугаарын утсанд гомдлоо мэдүүлж эхлэв

Дунд, доод шатны төрийн албан хаагчид хүнд суртал гаргаж, иргэдэд чирэгдэл учруулдаг асуудлыг зохицуулах үүднээс санал хүсэлт, гомдлын мэдээллийг хүлээн авч байгаа аж.
Дээрх утсаар мэдээлэл өгсөн иргэн өөрийн нэр, гэрийн хаяг, утсаа тодорхой, үнэн зөв хэлэх хэрэгтэй гэнэ. Харин таксфон болон урьдчилсан төлбөрт картаар залгаж хандсан иргэний гомдлыг хүлээж авахгүй аж. 122 дугаарын утсанд залгаж ярихад минут нь долоон төгрөг юм байна. Гомдол саналаа хэлсэн иргэний нууцыг хадгалж, асуудлын хариуг албан ёсоор даруй өгөх аж.
Үүнтэй холбогдуулан нийслэл дэх төрийн байгууллагын албан хаагчид энгэртээ нэр, албан
тушаалаа тодорхой бичсэн тэмдэг зүүх юм байна. Түүнчлэн иргэдээс ирон санал гомдлуудыг нэгтгэн 14 хоногт нэг удаа хэвлэлээр мэдээлэх аж. 122 дугаарын утсыг туршилтын журмаар уржигдар ажиллуулж эхлэхэд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, хотын албадтай холбоотой зургаан гомдол ирсэн байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button