Өвчтөнүүдэд ямар дусал залгав?

Гэхдээ тэд ч уг дусал тариаг хийлгэсний улмаас шөнөжин бие нь өвдөж хоносон гэнэ. Өвчтөнүүд ийн ярьж байна.
-Сүүлийн өдрүүдэд энэ эмнэлэг дээр хүмүүсийн бие өвдөх, огцом халуурах, үе мөч задрах буй мэт хүчтэй өвдөж байгаа тухай мэдээлэл өвчтөнүүдийн дунд яригдаж эхэллээ. Энэ талаар бүх тасгуудаар эмч нар нэлээд хэлэлцэж байгаа бололтой. Нэг дэхь өдрийн өглөөний шуурхай зөвлөгөөнөөр нэлээд нухацтай ярилцсан гэсэн. Хүний бие муудаж сэхээнд орсон байна. Зарим нэг хүний бие нь их хүнд байгаа гэж дуулдсан. Тэр байтугай нэг хүн нас барсан гэсэн сураг дуулдаад байгаа. Гэхдээ баттай үнэнийг бид мэдэхгүй шүү. Эмч нараас асуугаарай. Уг нь эмч нар чих хамар хоолойн тасагт л тайван байна гэж байсан боловч урьд шөнө 4-5 хүний бие ихээр өвдөж хонолоо. Бид ч тэдний нэг. Өвчтөн Д, М гэж болно. Өчигдөр үдийн алдад бидэнд ребоксин гэж дусал хийсэн. Yүнийгээ натри-09 гэдгээр найруулж хийж байгаа юм байна. Хийснийх нь дараа ердөө 30 минутын дараа гэхэд л бүх бие өвдөөд, булчингууд бүр хачин өвдсөн. Болохгүй болохоор нь бүр хүчтэй өвчин намдаах эм хэрэглэж хэсэг гайгүй болсон доо. Гэхдээ шөнө хоёр цагаас эхлээд л дахин өвдөж, чичирч эхэлсэн. Дэндүү их өвдсөнөөс болж шөнө 2-5 цагийн хооронд бид хоёр огт унтаж чадаагүй.
-Одоо гайгүй юу?
-Өнөөдөржин хэвтэж өнжлөө ш дээ. Бүхэл бүтэн эмнэлэгээрээ ингэж байгаад бид их айж байна. Тиймээс ч үүнийг ярих ёстой гэж бодож байна. Бидний эрүүл мэнд амь настай холбоотой шүү дээ.
-Эмч сувилагч нар юу гэж байх юм?
-Өглөө ахлах сувилагч орж ирээд Энэ харин ингээд байгаа юм аа гэж байсан. Эндээс бид чих хамар хоолойн тасгаар орж жижүүрийн эмчтэй уулзан бодит мэдээлэл авахыг хүсэв. Хамгийн эхлээд тааралдсан сувилагч сониноос явааг минь дулаад бараг зугтах шахам холдлоо. Араас нь жижүүрийн эмч бүсгүй гарч ирэв. Харамсалтай нь эмч Шинжилгээний хариу ирэхээс нааш ямар ч зүйл ярихгүй гэдгээ мэдэгдсэн юм. Yнэхээр ч шинжилгээний хариу тодорхойгүй тохиолдолд арга ч үгүй биз гэсэн бодлоор ядаж тэрхүү натри-09 гээч дуслын талаар мэдээлэл өгөхийг хүссэн боловч эмч Би юу ч ярихгүй мэдэргүй гээд халгаасангүй. Харин ч Уучлаарай та энэ дуслын талаар мэддэггүй гэсэн үг үү? гэсэн асуултад минь айхтар эмзэглэж жигтэйхэн уурлаад цаад өрөө рүүгээ явж оров.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button