Ченжүүдийг хөнөөсөн хэрэгтнүүдийг байцааж дууслаа.

Тэднийг мөрдөн байцаах ажил уржигдар дууссан ч зарим нэг гарчийн мэдүүлгийг шалгах хэд хэдэн үндэслэл гарчээ. Мөн амьд үлдсэн ченжтэй нүүрэлдүүлж байцаасан байна. Удахгүй эл хэргийг прокурорт шилжүүлэх аж. Д.Баатар хоёр жилийн өмнө залилангийн хэргээр тэнсэн авч байжээ. Д.Баатар, Г.Батболд нар ченжүүдэд халдахаасаа өмнө нэг бус удаа хамтарч хэрэг үйлдэж байсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоодсон гэнэ.