Монголын зургаан сумоч дээд зиндаанд хүч үзнэ.

Анх дээд зиндаанд орсон башёдоо л урамтай барилдааныг үзүүлсэн Хакухо М.Даваажаргал наймдугаарт Асасэкирюү Б.Дашням аравдугаарт бичигдсэн байна. Дээд зиндаанд барилдах Монголчуудын тоог нэгээр нэмсэн бөх бол Токитэнкү А.Хүчитбаатар. ХААИС-д сурч байгаад Японы ХААИС-д суралцахаар очоод сумод орсон энэ залуу одоогоор дээд зиндааны бөхчүүдийн хамгийн доор нь эрэмблэгдэх нь ойлгомжтой. Харин уран барилдаанаараа зиндаандаа үлдэж чансаагаа ахиулах нь түүний өөрийнх нь зүтгээлээс нь хамаарах нь мэдээж.