Италичууд хожив даанч….

Хэгийн сүүлчинх буюу гуравдахь тоглолтод Итали, Болгар таарлаа. Энэ тоглолтод Италичууд заавал хожих хэрэгтэй байсан. Учир нь Италичууд Дани, Швед хоёртой тэнцчихсэн хоёрхон оноотой байсан учраас тэр. Харин Болгарчуудын хувьд нэг ч хожилгүй ганц ч оноогүй учир ямар ч найдваргүй байлаа. Ингээд тоглолт эхэлсэн. Италичууд Болгарчуудаас хамаагүй илүү нь харагдаж байв. Ихэнх довтолгоон Болгарын багийн хаалганы хажууд явагдсан. Харин довтлогчид муу байснаас бөмбөг хийх маш сайхан боломжуудыг Италичууд алдсан. Түүнээс бус бусад тоглогчид бөмбөгийг тун сайхан гаргаж өгч байлаа. Тоглолтын 45 дахь минутад Италийн довтлогч Матераци Болгарын хөл бөмбөгчийг торгуулийн талбайд унагаж, шар хуудсаар торгуулав. Ингээд Болгарын 17 дугаарын тоглогч М.Петров 11 метрийн торгуулийн цохилтыг хийж тэмцээний анхны гоолыг Италичуудын хаалганд бэлэглэлээ. Хоёрдугаар үед Италичууд шуурган дайралт хийж ердөө гуравхан минутын дараа Италийн 20 дугаарын хөл бөмбөгч Перрота Болгарын хаалгач Здравковын хаалганд гоол хийсэн. Перротагийн цохисон бөмбөг эхлээд хаалганы дээд шонг мөргөсөн. Тэгэхэд Болгарын хамгаалагчид бөмбөг орчихвуу хэмээн эргэлзэн тээнгэлзэж байх агшинд Перрота ахин цохиод гүйцээж хийсэн. Гэхдээ эхний өшиглөлтөд бөмбөг орчихсон харагдаж байсныг хэлэх хэрэгтэй. Тоглолтын хоёрдугаар үед Италийн багийн дасгалжуулагч алдарт Вьериг сэлгээний суудлаас талбайд шилжүүлсэн. Италичуудад тун олон гоол хэрэгтэй байгаа учраас тэр байх. Ес дугаартай Вьери хоёр гурван ч удаа хаалга руу мөргөсөн боловч тухай бүртээ азгүйтэж байлаа. Харин тоглолтын сүүлчийн минут буюу 90 дэхь минутад Италийн Кассано Болгарчуудад бэлэг барьснаар Италчууд энэ тоглолтод хожлоо.
Скандинавын хоёр италичуудыг шахлаа
Дани-Швед 22
Швед Исакссон, Нильссон, Мельберг, Якобссон, Эдман, Андерсон, Йонсон, Юнгберг, Челльстрем, Ибрагимович, Ларссон.
Дани Серенсен, Хельвег, Лаурсен, Хенриксен, Н. Йенсен, Д.Йенсен, Томассон, Гравесен, Гронкьяр, Санд, Йоргенсен.
ГоолДаль Томассон 28 мин, Ларссон 46 мин (торгууль),Даль Томассон 66 мин, Юнссон 88 мин.
Дани, Шведийн баг болгарчуудыг хожин гурав, гурав, италичуудтай тэнцэн нэг, нэг оноотой болон хоёул адилхан дөрөв дөрвөн оноотой байлаа. Энэ хоёр багийн аль нэг нь хожвол Италичууд хэсгээсээ хоёроор шалгарах, тэнцвэл Италичууд үзэгчийн суудлаас Евро-2004 тэмцээнийг дуусгах болоод байсан нь энэ тоглолтын гол утга учир байлаа.
Ингээд тоглолт эхлэхэд Данийн багийн давамгайлал илүү байлаа. Тоглолтын 28 дахь минутад Данийн багийн хөлбөмбөгч Даль Томассон өөрт ирсэн бөмбөгийг цээжин дээрээ тогтоогоод нэлээд холоос хаалга руу шууд цохин эхнийхээ гоолыг оруулав.
Хаалгандаа бөмбөг алдсан Шведүүд гэнэт сэргэсэн мэт довтолгооноо ширүүсгэсэн.
Энэ тоглолтод Данийн хаалгач Серенсен маш сайн байсныг хэлэх нь зүйтэй. Тэр Шведийн багийн довтолгооны үеэр маш хүчтэй хоёр ч бөмбөгийг хаалгандаа алдаагүй. Харин Серенсенийг Шведийн тоглогчийг торгуулийн талбайдаа унагасан гээд шведүүдэд торгуулийн цохилт хийх эрхийг олгосон. Ингээд тоглолтын 46 дахь минутад Шведийн довтлогч Ларссон 11 метрийн торгуулийн цохилтыг хииж гоол оруулснаар тооны харьцаа 11 болсон.
Тоглолт үргэлжилсээр. 66 дахь минутад талбайн дунд хавиас дамжуулсан бөмбөг хүн хүнд ойсоор цор ганцаар хаалганы хажууд зогсч байсан өнөөх л Даль.Томассон дээр ирснийг мань эр зүгээр өнгөрөөсөнгүй, Даничууд хоёр гоолтой болов.
Даничууд хожиж, улмаар Италичууд хэсгээсээ хоёроор гарч ирэх болов уу хэмээн Италийн багийн фэнүүд баярлаж байх яг тэр агшинд буюу тоглолтын 88 дэх минутад сэлгээгээр гарч ирсэн Шведийн Юнссон гоол хийж хоёр баг 22 харь-цаатайгаар тэнцлээ.
Ийнхүү С хэсгээс Швед, Данийн баг гоолынхоо тоогоор нэг хоёроор гарч, Италичууд гомдолтойгоор нутаг буцах болов.
Швед, Дани бол Скандинавийн орнууд. Тийм учраас тэд хамсан Италичуудыг Евро-2004-оос шахлаа хэмээн хөлбөмбөгийн хорхойтнууд ярилцаж байгааг хэлэх нь зөв биз ээ.
Баг | Тоглолт | Гоол | Оноо |
Швед | 3 | 8-3 | 5 |
Дани | 3 | 4-2 | 5 |
Итали | 3 | 3-2 | 5 |
Болгар | 3 | 1-9 | 0 |