20 магистрант Японыг зорино.

Уг төслийг хэрэгжүүлэгч байгууллага нь Олон улсын хамтын ажилллагааны байгууллага JICA бөгөөд тус улсад суралцах дээрх магистрантуудыг сонгон шалгаруулаад буй юм. Боловсрол соёл шинжлэх ухааны яаманд JICA-гийн удирлагууд болон яамны дээд болосролын бодлого, зохицуулалтын газрын дарга Баасанжав нар төслийн гэрээнд өчигдөр гарын үсэг зурлаа. Одоогоор Японд буцалтгүй тусламжаар 40 магистрант сурч байгаа аж. Тэдний түрүүч нь ирэх сард төгсч ирэх юм.