Хүүхдийг хүнд тооцох конкурсын даваа

Дүр эзнээ голохгүй тул хүн, хүүхэд бүр мундаг сургуульд орж гоё амьдрах гэх. Тэгэхийн тулд нэг өдөрт хэдхэн цагийн дотор ирээдүйн зам мөрөө конкурсаар нэг мөсөн шийдүүлсээр олон жил өнгөрчээ.
Арын хаалга, луйвар, урилга, чухамдаа сайн муу бүгд цощолсон энэ компанит ажлыг бусад улс орон хэрхэн шийддэг бол. Ер нь өөрчилж болох уу. Хүүхдийн оюун ухаан, авьяас чадамжийг конкурсаар бүрэн илэрхийлж, байх ёстой хувь заяанд нь тавьж өгч чаддаг гэж үү. Хүүхэд гэснээс Монголд 16 хүрч байж сая иргэнд тооцож иргэнийг нь үнэмшүүлэх үнэмлэх олгодог. Энэ тухай тайлбарыг дэлгэхэд хөгжингүй орныхон ер ойлгодоггүй. Тэгээд 16 наснаас өмнөх нь юу юм гээд байдаг. Тэр чинь монгол хүн биш хүүхэд гэлтэй ч биш. Хүүхэд нас энэ мэтчилэн явсаар 18 хүрч жинхэнээсээ том хүн болмогц мэргэжил эзэмших уралдаант шалгалтаа өгнө.
Мэдээлэл оюуны зуунд хүчирхэгжиж буй АНУ зэрэг орнууд жилийн турш ТОЕРЦ ЗАТ, СКЕ зэрэг нэр төртэй ланжгар шалгалтуудыг авдаг гэнэ. Шалгалтанд хэн дуртай нь хичнээн ч удаа орох боловч конкурсны босго хатуу. Шалгалтын материал тестийг бэлддэг газар нь төр, хувийг хосолсон байгууллага байх агаад хүний санаанд оромгүй ёрын юм бодож олдог. Түүнээ асуулт болгон тавьдаг. Энэ чиглэлээрээ дагнан амьдрагчид тул нууцаа алддаггүй гэнэ. Хүүхдийн толгойг эргүү-лэх олон сонжоон дотор Ю гэх ярвигтай янз үзсэн бодлого түлхүү. Элсэлт авах сургуулиуд цаанаасаа за-хиалга өгөхдөө багшийн заасныг суралцах чадвартай гайгүй толгой-г эрэлхийлдэг. Нэг улс төдийгүй үндэстэн дамнасан сургуулиудын хэлдэг оноонууд бүгд ижилхэн. Авдаг шалгалт нь ч адилхан. Тийм болохоор манайхан шиг мөнхийн хэрүүл, хар сэр байхгүй. Энд тэнд хэсч сул хуваарь хайх явдал гардаггүй гэнэ. Өнөөдөр эцэг эх болгон үр хүүхдээ дээд боловсролтой болгохыг чармайдаг нь буруугүй ч явуургүй болжээ.
Хатуухан хэлэхэд нохойн толгойг ширээн дээр хичнээн тавьсан ч шороон дээр л хэвтэх лугаа хожим ажилд ороход дээд боловсролын диплом нэг удаа л хэрэг болно. Дипломоо үзүүлээд ажилд орлоо. Ингээд л насныхаа хоолонд хүрчихлээ гэж өөрсдийнхөө үе шиг эндүүрэв зээ.
Алба амины аль ч байгууллага замбараагүй цээжилсэн емнөх хоосон толгойнуудаасаа салах гэж ядаж байхад бас нэг тийм нөхрийг нэмээд яахав дээ. Байгууллагыг зах зээл, өрсөлдөөн аргагүй ийм байдалд хүргэлээ.
Арав төгсөх шалгалтын тест задрахаас эхэлсэн өчнөөн заль, арга чарга их дээд сургууль төгсөн төгстөл үргэлжилж хүүхдийг ёстой алж байна.
Бүгд бичиг үсэгтэй, бүгд дээд боловсролтой мэддэг ч юм шиг, мэддэггүй ч юм шиг ийм болсон энэ нийгэмд компани чадварлаг ажилтанг урьдахаас илүү хайдаг болжээ. Олдохгүй байна. Их дээд боловсролоо! Конкурс аа! Наян жилийн өмнө наад арга чинь явахаа байжээ. Улс орны хөгжил дэвшил гэж том юм ярихаа байя. Ядаж өөрийнхөө нэр хүнд, хойшид идэх хоолоо бодооч.
Та нарын шалгасан, сургасан бүтээгдэхүүн чинь бүтэн утга ойлгохгүй, бодлоо ч илэрхийлэх чадваргүй тэвэр дүүрэн том дипломоос цаашгүй тийм кадр ирэх боллоо. Хайран цаг, хайран мөнгө, хайран сайхан эцэг эхийн зүтгэл.
Надад нэг санал байна. Хэн дуртай нь шалгаптгүйгээр дуртай сурргуульдаа орог. Түмний олон хүүхэд дунд олговол зохих хичээлийг нь заая. Хагас жил болтол сургая. Явцын дунд амьдралын шалгуураар тэсээд нэг хэсэг нь үлдэнэ. Бусад нь хэрээ мэдээд замаа тавьж өгнө. Түүнээс бус хоёрхон цаг, ганцхан асуултаар хүний тэнэг сэцэнийг нэвт таних нь юу л бол. Амьдрал азан дээр тогтдоггүй.