Удахгүй бүх хэрэглэгч гадаадад гар утастайгаа явдаг болно.

Эдгээр улс орнуудаас гадна өнөөдрөөс Австри луу, энэ сарын 28-наас Молдав явах хүмүүс гар утсаа авч явж болох боломжтой бол-жээ. Зөвхөн үндсэн хэрэглэгчид хамрагддаг тул үнэ төлбөрийн хувьд нэлээд өндэр гардаг бололтой. Та үндсэн хэрэглэгч байгаад гадаадад явах ажил гарвал Мобикомын төв дээр очиж уг үйлчилгээний гэрээг байгуулах аж. Зохих баримтаас гадна төлбөрөө бүрэн төлнө гэсэн баталгаа болгож 500 ам.долларын барьцааг төлдөг юм байна. Та гэрээ байгуулсны дараагаар гадаадад явах болбол сүлжээний тохиргоог автоматаар болон өөрөө тохируулж болох аж. Энд нэг зүйл анхаарах хэрэггэй. Утас бүр өөр өөрийн онцлогын дагуу янз бүрийн тохиргоог хийдэг байна. Гол нь СЗМ 900, 1800Мгц-д ажилладаг гар утас авч явах ёстой аж. Мөн тохиргоог хэрхэн хийх, нэмэлт үйлчилгээ яаж авах талаар тодорхой мэдлэгтэй болох хэрэгтэй ажээ. Бас нэг зүйл хэлэхэд, та гар утсаа авч явах болсон тохиолдолд гаалийн бүрдүүлэлтэд заавал бүртгүүлэх хэрэгтэй гэнэ. Тэгэхгүй бол зарим улсын гааль дээр таны утсыг шууд хураан авах болно. Ойрын жишээ гэхэд л ОХУ-ыг дурдаж болох юм. Харин гадаадын аль нэг улсад явж байхдаа гар утсаа алдвал шууд л Мобикомын үйлчилгээний алба руу буюу 312222 луу залгаж, үйлчилгээнии зрхээ хаалгах хэрэгтэй юм байна. Түүнчлэн ярианы төлбөрийн хувьд нэг зүйл тайлбарлах хэрэгтэй болов уу. Зарим хэрэглэгч найз нөхөд танил тал руугаа ярихад тэр хүн нь гадаадад явж байсан тохиолдолд олон нэгж унаж магадгүй гэх нь бий. Хэрвээ гадаадад явж байгаа хүнтэй та гар утаснаасаа ярьсан тохиолдолд ямар нэгэн илүү төлбөр буюу таны нэгж олноор унахгүй гэсэн үг. Харин тухайн үйлчилгээнд хамрагдсан хүний төлбөр нэмэгдэх юм байна. Өөрөөр хэлбэл, тухайн хүн хаана ямар улс оронд явж байна тэр улсынхаа мөрдөж буй үнэ тарифаар л төлбөр төлөх аж. Тэгэхлээр гадаадад яваа хүнтэй утсаар ярихад санаа зовоод байх зүйл алга. Энэ бүхнийг яагаад дурдаад байгаа гэвэл тус компанийнхан энэ ондоо багтааж үндсэн хэрэглэгчдээс гадна мобикартын урьдчилсан төлбөрт хэрэглэгчид дээрх үйлчилгээнд хамрагдах боломжийг бүрдүүлэх гэж байгаа аж. Ингэснээр Мобикомын бүх хэрэглэгчид гадаадад гар утастайгаа явах боломжтой болох юм. Бас нэг шинэ мэдээ дуулгахад туе компанийнхан ирэх есдүгээр сараас СРRS буюу 2.5 дахь үе рүү шилжих юм байна. Энэ нь хаанаас ч гэсэн гар утсаа ашиглаж компьютертэй холбогдох боломжтой болж байна гэсэн үг. Мөн тав хүртэлх хөдөлгөөнт зургийг илгээх боломжтой. Давуу тал гэвэл интернетэд асар өндөр хурдтай холбогдох болно. Энэ үеийн дараагийнх нь болох гурав дахь үе рүү шилжсэн тохиолдолд та бид бие биенийхээ дүрсийг харж байгаад л ярилцах боломжтой юм байна.

Гуравдагч оператор хэзээ гарч ирэх бол
Өнөөдөр хоёр төрлийн хөдөлгөөнт үүрэн телефоны хэрэглэгчид манайд бий. Тэд хоорондоо хэзээ мессеж солилцдог болох бол гэжхүлээж буй. Мобиком, Скайтел компа-ниуд ч удахгүй тийм болно гэж амалдаг ч өнөөдрийг хүртэл биелээгүй л байна. Манайх шилжихэд бэлэн ч тэднийх татгалзаад байгаа гэж ярьдаг.
Үнэн байдал гэвэл туршилт хийж урьдчилсан тохиролцоонд хүрсэн гэх бөгөөд одоогоор техникийн шийдэх асуудал л байгаа гэнэ. Ирэх долдугаар сарын сүүлчээс хоёр компанийн хэрэглэгчид хоорондоо мессежээр харил-цах боломж бүрдэнэ гэж мэргэжилтнүүд нь ярьж байлаа. Урд өмнөх шигээ хугацаань хойшлохгүй л бол сайхан мэдээ. Түүнчлэн гуравдагч үүрэн телефоны оператор бий болгох тендер өнгөрсөн оноос л зарлагдсан. Өнгөрсөн онд Монголын цахилгаан холбоо компани тендерт ялсан боловч гэрээг зөвшөөрөөгүй тул цуцлагдсан. Харин энэ жил дахин зарлагдсан тендерт гурван өрсөлдөгч тунаж үлдээд байгаа бөгөөд өнөөдрийг хүртэл ялагч нь тод-роогүй л байна. Уг нь өдийд ялагч нь тодорсон байх учиртай ч зарим нэг ажиллагаа, тодруулга дутуу байгаа тул дүгнэж болохгүй байгаа гэсэн сураг дуулдав. Монголд гуравдагч үүрэн телефоны оператор бий болбол хэрэглэгч бидэнд их ач тустай. Наад зах нь гар утас, үйлчилгээ, төлбөр хураамж хямдарч зарим нэг үйлчилгээ нь үнэгүй болно. Бидэнд хэрэгтэй байгаа гуравдагч оператор хэзээ гарч ирэх юм бол оо.
(өдрийн сонин 2004.06.25 158)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button