Шинэ зууны шанзав Бадамдорж гэж хэн бэ?

Тус байгууллагын гишүүн орнууд болох ОХУ, БНХАУ, Казахстан, Киргизстан, Таджикстан, Узбекстаны төрийн тэргүүнүүд хуран чуулсан уулзалтад Монгол, Афганистаны төлөөлөгчид урилгаар оролцжээ. Манай улсын төлөөлөгчид энэхүү дээд хэмжээний уулзалтын үеэр гишүүн болох хүсэлт гаргасан байна. Хүсэлтийг авч хэлэлцээд эхний ээлжинд ажиглагчаар элсүүлэн авчээ. Ингээд манзйхан ардчиллын баталгаа болсон стратегийн түнш, холын хөрш АНУ-ынхаа эсрэг, НАТО-гийн эсрэг бүлэглэлийн ам бүлд багтаад авлаа.
Хүйтэн дайны үе шувтарч Варшавын гэрээ задран, ЗХУ бутарч социалист систем нурсан 1990-ээд оны эхээр АНУ-ыг дэлхийн төв болгохын эсрэг, бүс нутагтаа нөлөөгөө алдахгүйн төлөө ОХУ, БНХАУ энэ байгууллагын суурийг тавьсан байдаг. Сүүлд нь Шанхай хотод болсон хурал-даанаар Казахстан, Киргизстан, Узбекстаныг нэмж элсүүлэн Шанхайн тав гэсэн нэртэй байгууллага болсон түүхтэй. Саяхан Таджикстаныг эгнээндээ нэгтгэж Шанхайн хамтын ажиллагааны байгууллага гэгдэх болсон. Байгууллагын гол зорилго нь терроризмтай тэмцэх, хар тамхи, мансууруулах бодисыг хил давуулан наймаалах, улс орон дамжуулан хүн арилжин худалдах зэрэгтэй тэмцэх явдал болон шинэчлэгдсэн. Гэхдээ л манай эргэн тойрны бүс нутгийг АНУ-ын нөлөөллөөс ангид байлгах, тус хэсэгт ОХУ, БНХАУ-ын хяналтыг тогтоон барих чиглэл нь алдагдаагүй хэмээн ажигпагчид үздэг.
Тус байгууллагын үндсэн гишүүд бүгд тоталитар маягийн дэглэмтэй. Монгол л цор ганцаараа энэ бүсд Америк маягийн ардчилал хөгжүүлж байгаа билээ. Шанхайн хамтын ажиллагааны байгуул-лагад Монголыг багтаах нь хоёр хөршийн хувьд чухал зорилт байсаар ирсэн. БНХАУ-ын Гадаад явдлын сайд асан Тан Засюань 2001 оны долдугаар сард Монгол Улсад айлчлахдаа энэ саналыг дэвшүүлж байсан юм. Тэрбээр дипломат шугамаар үүнийгээ илэрхийлсэн. Манай тал энэ оны эхэн хүртэл судалж байна гэсэн дипломат хариу өгч байв. 2003 оны сүүлчийн өдөр, хоёр он солигдоход хэдхэн цаг дутуу байхад Монголын төлөх 10 гаруй тэрбум ам.долларын шилжих рублийн өрийн 98 хувийг цайруулсан тухай цахилгаан ОХУ-аас ирэв. Эрх баригч МАХН-ын удирдлагууд үүнийг он дамжсан шоу болгон хувиргасан билээ. Дугаар хорооны иргэдээр талархлын үг хэлүүлж, малчдаар баярын нулимстай мэндчилгээ илгээлгэн Зөвлөлт-Монголын найрамдлын үеийн хуучин дотно дуунуудыг радио, телевизээр эгшиглүүлж орон даяар ёслолын цуглааны үерт автсан. Энэ нүсэр шоуны давалгаа татраагүй байхад буюу энэ оны нэгдүгээр сарын дундуур ОХУ-ын Гадаад хэргийн сайд И.Иванов Монголд айлчлахаар ирэв. Их өрийг шийдсэнд талархенаа зогсоо чөлөөгүй урсгасан манай эрх баригчдад тэрбээр нэгэн санал дэвшүүлсэн юм. Тэр нь Бээжинд болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хуралд Монголын төлөөлөгчийг байлцуулах явдал байлаа. Их өр шийдэгдсэнд хөөрч догдолсон МАХН-ын дарга нар дипломат зангаа ч умартан Гадаад хэргийн сайд Л.Эрдэнэчулууныг И.Иванов сайдад дайгаад явуулчихсан. Гэхдээ арай ч нэг онгоцонд багтаалгүй хоногийн дараа мордуулсан юм. Ингэж Монгол Улс хөрш зэргэлдээ орнуудынхаа бүлэглэлд нэгдэх үүдээ нээв. Уг нь манай орон 1990-ээд онд НҮБ-д цөмийн зэвеэггүй статусын тухай санал дэвшүүлж ихээхэн дэмжлэг, талархал хүлээсэн билээ. Гэтэл манай ажиглагч нь болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүдээс ОХУ, БНХАУ цөмийн зэвеэгтэй, Казахстан 2000 оныг хүртэл ийм байсан орон. Монголын цөмийн зэвеэггүй статус ч хаачлаа. Монголын ардчиллын гол түшиг тулгуур нь АНУ гэж үздэг, АНУ ч манайхыг стратегийн хөрш гэсэн томъёололд хамруулдаг. Манай зэвсэгт хүчин Иракт ардчилал тогтоохын төлөө АНУ-ын эвсэлд багтан олон улсын энхийг сахиулах, сэргээн босгох хүчний бүрэлдэхүүнд алба хааж байгаа. Гэтэл сая АНУ-ыг сөрөн зогсох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад ажиглагч болсноор ойлгоход хэцүү нөхцөл байдал үүслээ. Одоо Монгол Улс АНУ-тай нэг эвсэлд үү, эсвэл түүний сөрөг хучний бүрэлдэхүүнд үү.Сая Монголыг ажиглагч болгосон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтад Гадаад хэргийн сайд Л.Эрдэнэчулуун газрын даргынхаа хамт оролцоод ирсэн юм байна. Дипломат ёс, олон улсын харилцааг нэвтэрхий мэддэг манай толгой дипломатчдын нэг Л.Эрдэнэчулуун тийшээ сайн дураараа яваагүй байж таарна. Түүний ард шинэ зууны шанзав Бадам-дорж сууж байгаа. Богд хаант Монгол 1911 онд автономит эрхээ дөнгөж тогтоогоод байхад Бадамдорж шанзав гэгч Гоминданы тулган шаардах бичигт гарын үсэг зуран улс орныхоо тусгаар тогтнолыг хөсөр унагасан гэдэг. Шинэ цагийн шанзав Бадамдорж үүн шиг алхам хийжээ гэж хэлэхээр байна. Их өр шийдэгдсэний шоу, их сонгуулийн шоу хоёрын дуулиан дунд бүдгэрсэн ч улс орны аюулгүй байдалтай холбоотой ноцтой асуудал ийнхүү үүсээд байна.
(өдрийн сонин 2004.06.25 158)