Голланд шөвгийн наймд шалгарлаа

13 дахь минутад Роббены дамжуулсан бөмбөгийг Ван Нистелрой алдсан нь голландуудыг нэлээд бухимдуулсан. Гэвч тэр богино хугацаанд алдаагаа засч амжив. Эргэлзээтэй торгуулийн цохилтоор Манчестер Юнайтед-ийн довтлогч маань өрсөлдөгч багийнхаа хаалганд гоол орууллаа. Гэвч латвиуд мөчөөгөө өгсөнгүй, Рубины довтлолт голландуудыг тэвдүүлсэн ч хамгаалалгыг сэтэлж дөнгөсөнгүй. Тоглолтын 35 дахь минутад ван Нистелрой хоёр дахь гоолоороо бэлэг барив. Энэ амжилтдаа тэдний сэтгэл ханасангүй, гүрав дахь гоолыг Макай оруулснаар голландууд шөвгийн наймд шалгарлаа.
Герман Чех 12
Гоол Баллак, 21 (10). Хайнц, 30 Барош, 77(12).
Шар хуудас Новотны, 38. Тыце, 48. 74. Вернс, 83.
Шүүгч Хауге (Норвег).
Лиссабон. Жозе Алваладе цэнгэлдэх хүрээлэн, 46849 үзэгч.
Тун хариуцлагатай тоглолт. Энэ тоглолтод германчууд өрсөлдөгч багаа хожих ёстой байлаа. Хэрэв хожигдвол тэмцээнийг орхино. Өөрөөр хэлбэл, Евро-2000-д тохиолдсон тийм золгүй төгсгөлийг амсана гэсэн үг. Гэвч Германы шигшээ багийн дасгалжуулагч Р.Феллер тамирчдаа ялна гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлсэн нь тоглогчдодоо урам хайрласан хэрэг байв . Гэсэн хэдий ч, тус багийн шилдэг гурван тоглогч гэмтэлтэй байсан нь ихээхэн эргэлзээ төрүүлж байлаа. Хаманн, Шнайдер нар Латвийн багтай хийсэн тоглолтын үеэр, Шайнштайгер бэлтгэл хийж байхдаа бэртэл авсан билээ.
Харин Чехийн багийн хувьд Больф, Галасек, Йиранек нарыг эс тооцвол, бусад нь нөөц тоглогч. Тус багийн дасгалжуулагч шилдэг хөлбөмбөгчдөө амраахыг хүссэн нь ухаапаг шийдвэр байлаа.
Тоглолтын эхний үед багуудын тэнцүү өрсөлдөж байв. Чехийн Хайнц, Йиранек нарын хүчтэй довтолгоо германуудыг сандаргасан хэдий ч, хашир Кан бөмбөгийг хаалга давуулсангүй. Харин тоглолтын 21 дэх минутад Шнайдер, Швайнштайгер нарын оновчтой дамжуулалтын ачаар бөмбөг Баллакт шилжиж, тэрбээр өрсөлдөгч багийнхаа хаалганд гоол оруулав. Германууд энэ амжилтдаа тун сэтгэл хангалуун . байв. Гэвч тэдний хуссэнээр болсонгуй. Чехүүд хариу хүчтэй довтолж, тоглолтын 30 дахь минутад Хайнц германуудын хаалганд гоол оруулж оноо тэнцсэн. Амжилтдаа урамшсан чехүүд санаачилгыг гартаа авч 77 дахь минутад Барош өрсөлдөгчийнхөө хаалганд дахин гоол орүүлав. Ийнхүү чехүүд ээлжит ялалтаа байгуулж, германчууд гэртээ харих боллоо.