Хөлгүй их усанд нийслэл автаж, хотын дарга аэростат хөлөглөв

Гишүүн болохыг горилогч үгхэллээ. Би ядуу амьдралтай 50 өрхөд гэр бэлэглэж байсан. Байгалийн гамшигт орд цагаан өргөө маань урсчихлаа. Гэхдээ би сонгогчдоо гомдоохгүй эз. Амьдралын боломж муутай 100 иргэнд хийлдэг гудас бэлэглэхээр ирлээ. Ийм гудастай боланы хүчээр та бүхэн усан дээр ч тайван амгалан нойрсох болно, Цаг үеийн байдлаас шалтгаалан уриа минь өөрчлөгдлөө. Ус шиг ундарсан их хөгжлийн төлөө би зүтгэнэ гэв. Эл үгийг сонссон сонгогчид уухайлан дэмжив. Долоо хоног зүсрэн шивэрсэн их ус бүх юмыг урвуулан хөрвүүллээ. Хийлдэг гудас, завь өргән хэрэглээний бараа болохыг өмнө нь бид огт төсөөлөөгүйгээс дэлгүүр, лангуунд нүдний гэм байж. Эл төрлийн бизнес эрхлэхийг хүсэгчид урд, хойд хөрш рүү уралдан сэлж эхлэв. Манай нэгэн нэрт бизнесмэн арлын Японоос нэг сая завь авчрахаар гэрээ хийсэн нь сонсогдлоо. Тэр ч бүү хэл нэгэн сэргэлэн эр усны нөөц ховор Арабын орнуудад 15 тэрбум литр ус экспортлохоор хөөцөлдөж буй гэнэ.
Шилдэг үзмэрч, зурхайчид улс орныхоо ирээдүй хойчийг мэргэлэн Усан хонин жилийн дараа улиран ирсэн бичин жилд ийнхүү их хур буусан нь сайны ерөөл бөгөөд эх орон маань удахгүй Азийн бар байтугай дэлхийн хамгийн хүчирхэг амьтан гэгддэг Халим улс болохын учрал бүрдэж байна хэмээн айлдаж эхлэв.
Харин 1990-ээд онд Яармагийн гүүр, Туул голын орчмоос тохой хэртэй нуруутай одойчуудыг
харж байсан хүмүүс бас нэгэн гайхамшиг үзжээ. Тэр нь мөн л Яармагийн гүүр хавиас харагдсан ба цээжин бие нь хүн шиг ч хөл нь загасны сэлүүртэй адил бүсгүйчүүд гэнэ. Тэд угээр төсөөлөхийн аргагүй үзэсгэлэн гоо хүүхнүүд байсан ба өөрсдийгөө лусын хааны охин хэмээн монгол хэлээр танилцуулсан хэмээн ховор содон үзэгдлийг харсан азтанууд ярьж байв.
Өөрөөсөө гал гаргадаг гэж шуугиулж байсан Өнөрмаагийн авьяасыг байгалийн гоц үзэгдэл хэмээн нотолж байсан манай нэрт эрдэмтэд мән эл дуулианыг судлан Лусын хааны орд өргөө Туул голд байдаг бөгөөд уены төвшин нэмэгдсэн нь далайн ёроол дахь хүчилтөрөгчийг багасгасан байна. Амьсгалах аргагүй болсон лусын охид уены мандал дээр гарч иржээ гэсэн шинжлэх ухааны үндэстэй дүгнэлт гаргав. Эх орон даяар лусын охидод туслах хөдөлгөөн өрнөлөө.
Хүчилтөрөгчийн хийгээр дүүргэсэн савнуудыг нөөцөлж эхэллээ. Нам, эвсэл, олон нийтийн байгууллагууд энэ ариун үйлсэд нэгдэхээ илэрхийлэв. Монголчууд усан дээр амьдрах болсон нь зарим албан байгууллага, мэргэжилтнүүдийг ажилгүйчүүдийн эгнээнд шилжүүлэв. Замын цагдаагийн газрынхан энэ халдлагад хамгийн илүү өртсөн байна. Зам тээврийн осол, хэрэг гэдэг үг цагдаагийн тэмдэглэлээе арчигджээ. Гэвч нэгэн төрлийн гэмт хэрэг шинээр гарав. Энэ нь дургүй, эсвэл атаархдаг нэгнийхээ хийлдэг гудас, завийг сүлбээрэн зүү, шөвгөөр цоолдог болсон байна. Эрүүгийн нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй холбогдон Замын цагдаагийн газрыг Сүлбээрэн зүү, шөвгөтэй тэмцэх газар болгон өөрчлөх эрх бүхий байгууллагын тушаал гарав.
Ганган жийп, сүүлийн үеийн загварын машинтай залуус охид, бүсгүйчүүдийн нүдийг унагадаг байсан бол одоо моторт завьтнуудын үе эхэлжээ. Их сургуулийн оюутан хоёр охин хуучилж сууна. Батааг аавынхаа Ниmmег жийптэй хичээлдээ ирэхэд манай ангийн охид яаж намирдаг байлаа тээ? Гэтэл одоо хөөрхий амьтан хийлдэг цагираг дотроо хөвж явааг нь харахад ямар өрөвдмөөр юм бэ? Бас орой гадуур хамт хөвөх үү? гээд байгаа юм даа. Ядахдаа хийлдэг гудастай залуутай хамт зугаалахгүй бол бөөн онигоо гэж байна.
Хотыг тортгоороо утаж байсан гэж шуугиулдаг гэрүүд нэг мэдсэн бүгдээрээ алга болчихож. Сургийг нь дуулбал Богд уулыг даван нэвсийтэл хөвөөд талийсан гэнэ. Хэдэн жил ярьсан утаа униараасаа нийслэлийнхэн үерийн буянаар хэдхэн хоногийн дотор саллаа,
Энэ юун чимээ вэ? Улаанбаатарчууд бүгдээрээ есөн давхар байшингийн дээвэр дээр амьдардаг болсон болохоор тэнгэрээс сонсогдож буй дууг тод сайн мэдэрдэг болсон юм. Гелийн хийгээр цэнэглэсэн агаарын бөмбөлгөөр нэгэн хүн зугаалж явах чинь. Өө, хотын дарга маань байна. Улаанбаатар хотын захирагч, Улсын баяр наадмын комиссын дарга нэгэн шинэ мэдээ дуулгалаа.
Ардын хувьегалын 83 жилийн ойгоор хурдан морь уралдах боломжгүй болсон ч хийлдэг гудсаар хөвөгч, сэлүүрт завины уралдаан зохиохоор тогтлоо. Түрүүлсэн усчинг моторт завиар байлна. Нийслэлчүүдээ сайхан наадаарай гэв. Бид цэнгээн наадамд ясны дуртай ард түмэн дээ. Баярласан гэж тоймгүй. Алга нижигнүүлэн ташлаа. Ер нь бодооод байхад хөрсөн дээр тонгочсоноос тэнгэрт ойрхон амьдрах нь хийморлиг юм гээч. Угаасаа л бид дээд тэнгэрээс бууж ирсэн Бөртэ чоно, Гоо маралын удам даа.
(өнөөдөр 2004.06.25 149)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button