Ерөнхийлөгч энэ жил төрийн гурван айлчлал хийнэ.

Энэ удаагийн төрийн айлчлалын талаар Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Д.Цогтбаатар Хоёр улсын харилцаа хамтын ажиллагаа, дээд хэмжээний яриа хэлэлцээрийг өргөжүүлж, түншийн харилцааг цаашид хөгжүүлэхэд энэ айлчлал ихээхэн ач холбогдолтой хэмээлээ. Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч Н.Багабанди БНХАУ-ын дарга Ху Жинтао, Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын дарга У Бангуо, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вен Зебао нартай уулзаж дээд хэмжээний яриа хэлэлцээр болон албан ёсны уулзалт хийнэ. Мөн хоёр улсын хамтын ажиллагаа эдийн засгийн, Монголбанк Хятадын эдийн засгийн банк хоорондын хамтын ажиллгааны хэлэлцээр юм байна. Түүнчлэн айлчлалын хүрээнд Хайнань муж, Макаогийн засаг захиргааны онцгой бүст айлчилж, тус бүсэд визгүй зорчих талаар ярилцах аж. Одоогоор Ерөнхийлөгчийг дагалдан явах төлөөлөгчдийн бүрэлдэхүүн эцсийн ёсоор бүрдээгүй байгаа бөгөөд дагалдан явах бизнесмэнүүд Бээжин хотноо бизнес уулзалт хийх юм байна.