ОХУ-ын агаарын хилийг Монголын талаас зөрчсөн үү?

Цэргийн зориулалттай олон обьект бүхий Чита хотыг чиглэн ямар зорилготой ниссэн юм бол? Хоёр хүний суудал бүхий уг нисдэг тэрэг Улаабаатарын цагаар 20.30 цагт Читын нисэх буудалд байсан бөгөөд Өнөөдөр сонин агаарын бяцхан хөлгийн жолоочтой сансрын холбоогоор холбогдлоо. Словен улсын иргэн Метавис Ленаржич гайхшаа баран сууж байх нь тэр. Энэ сарын 18-нд Буянт-Ухаад газардаж цөөн өдрийг Монголд өнгөрүүлээд аяллаа үргэлжлүүлэх замдаа агаарын хил зөрчигч болон хувирчээ.
-Ленаржич та ОХУ-д нэвтрэх визгүй явсан юм уу?
-Яалаа гэж. Би зохих виз авсан. Надад ямар нэг асуудал байгаагүй шүү. Зөвхөн Оросын талы зохих байгууллагатай хэл амаа авалцаагүй байснаас ийм явдал боллоо гэж тэрбээр тайлбарлав. М.Ленаржич ИНЕГ-ын нислэг төлөвлөлтийн хэлтсээс зөвшөөрөл авч ОХУ-ын холбогдох байгууллагатай ярилцаж тохирсон хуваарийн дагуу Читыг зорьсон аж. Харин ОХУ-ын хилийн цэргийнхэн түүнтэй холбогдож зөвшөөрөл шаардах үед мань аялагч сансрын холбоогоо салгаж орхисон бололтой. Yүнээс үүдэн Словен эрийг зогсоох арга хэмжээ авчээ хэмээн тоймлон ойлгоход хүрэв. Дэлхийн олон орноор аялах санаатай нутгаасаа энэ сарын эхээр гарсан Ленаржич уг нь Хятад руу аяллаа үргэлжлүүлэх бодолтой байсан гэнэ. Гэвч өмнөд хөршийн хилээр нэвтрэх зөвшөөрөл авч чадаагүй аж.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button