Монгол улсыг гишүүнээ болгожээ.

Монгол улс ийн оролцсоноор эндээс гаргаж буй шийдвэр, хэлэлцэж буй асуудлаар мэдээлэл авах өргөн боломж олдож байгаа юм гэж ГХЯ-ны хэвлэл мэдээллийн хэлтсийн дарга Ж.Ганибал өчигдөр сэтгүүлчидтэй уулзахдаа мэдэглээ. Тойрч суугаад яриа хэлэлцээр хийдэг механизм Азийн орнуудад үгүйлэгдэж байв. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх санаачлагыг Тайланд улс гаргасан юм. Ийнхүү Азийн хамтын ажиллагааны байгууллага үүссэн түүхтэй. Энэ байгууллагын гишүүн орнуудын Гадаад хэгийн сайд нарын уулзалт саяхан БНХАУ-д болжээ. Монгол улсыг гишүүнээр элсүүлсэн байна. Богино хугацаанд тус байгууллага 25 орныг эгнээндээ багтааж Ази дахиных болж чадсан байна. Азийн хамтын ажиллагааны үйл ажиллагааны гол арга хэлбэр нь гишүүн орнуудын харилцан сонирхосон асуудлаар чөлөөт ярилцлага явуулдаг төсөл боловсруулдаг аж. Одоогоор эндээс боловсруулаад байгаа төслүүд манай улсын сонирхолыг нэлээд татаж буй гэнэ. Бүс нутагт санхүүгийн бие даасан байгууллага бий болгох эхний оролдлогыг ч бас энэ байгууллага хийгээд байгаа юм байна. Ж.Ганибал бас энэ тухай мэдээлсэн юм.