Эвслийнхэн хөл хөөртэй

Цаг өнгөрөх тутам Ардчилсан намын байрыг зорин ирэх машин, хүмүүсийн тоо нэмэгдсээр 01.00-02.00 цагийнхоорондхамгийн оргил үе-дээ хүрсэн төдийгүй таатай мэдээ, сэтгэлийн хөөрөл ч тэр хэрээр нэмэгдэж байв.
Гар утсууд зогсоо зайгүй дуугарч, саналыг тоолж эхэлснээс хойш Эх орон-Ардчилал эвслээс нэр дэвшигчдийн хэн нь хэдэн хувийн санал аваад буйг тухай бүрт нь мэдээлж байлаа. Удирдлагууд, гишүүд, дэмжигчид өөр өөрсдийн сувгаар дээрх мэдээллийг хүлээн авч, тэр бүрийдээ чанга дуугаар зарласаар байсан.
23.40 цагийн үед Баян-Өлгий аймагт К.Сайран, нийслэлийн Баянзүрх дүүрэгтБридж-ийнД.Ганхуяг, Архангайд С.Ламбаа, Өвөрхангайд Г.Батхуү, ХөвсгөлдО.Энхсайхан нар илүү санал аваад байна гэсэн мэдээ ирлээ. Удалгүй Э.Бат-Үүл нэг суманд 57 хувийн, Өмнөговь аймгийн 2-3 суманд Д.Бат-Эрдэнэ 60-аас доошгүй хувийн, С.Оюун нэг хэсгийн хороонд л гэхэд 60 орчим хувийн санал авч өрсөлдөгчдөө тэргүүлж байна гэсэн мэдээллүүд амжилт дохиолж эхлэв.
М.Сономпил дахиад хоёр хэсэгт 70 хувийн санал авлаа, С.Отгонбаяр нэгдүгээр хэсгийн хороонд 60 хувийн саналаар гарлаа, Архангай аймгийн гурван тойрогт эвелээс нэр дэвшигчид ялж тун магадгүй гэсэн мэдээллүүд дараалан ирж, тэр хэрээр эвелийн удирдлага, дэмжигчдэд урам авчирч байгаа нь тэдний нүүр царай, яриа хөөрөенд илэрч байлаа.
24.00 цагт төмөр зам дахь 63 дугаар тойрогт нэр дэвшсэн Б.Мөнхтуяагийн тухай нааштай үгс, үүнээставан минутын дараа Хөвсгөл аймаг дахь гурван тойрогт эвелийнхэн ялах төлөвтэй байгаа мэдээ ирэв. Дархан-Уул, Дундговь аймагт ч мөн тиймэрхүү байдал ажиглагдаж байна гэнэ.
Удалгүй нийслэл дэх тойргуудад нэр дэвшигчдээс Р.Эрдэнэбүрэн, Мо дарга буюу Батж.Батбаяр, бие даан нэр дэвшигч Р.Амаржаргал нар авсан саналаараа давамгайлж эхэллээ гэсэн мэдээллүүд ирэв.
Дараа нь Дорнодоос, Завханаас таатай сураг сонсогдсоор. Гэнэтийн бэлэг болохуйц мэдээ Баян-Өлгий аймгаас ирсэн гэхэд болно. УИХ-ын сонгуулиудад МАХН-ыг тууштай дэмжсээр ирсэн өлгийчүүд эвслийнхэнд илүүтэй итгэжээ. К.Сайран, А.Мурат нар ялах магадлалтай гэнэ.
01.00 цагийн үед Да.Ганболд Хэнтий аймгийн Батширээт суманд аваргыг илт хаяж 90 хувийн санал авсан тухай мэдээг АН-ынхан, тэднийг зайгүй бүчсэн дэмжигчид алга ташин хүлээж авсан юм.
Ер нь 01.00 цаг гэхэд зарим тойргоос албан ёсны гэсэн тодотголтой дүн, мэдээ ирж эхэлсэн юм. Тухайлбал, Синба Ц.Батаа, Архангай, Баян-Өлгий аймагт нзр дэвшигчид, Бодь-ийн М.Зоригт нарыг албан ёсны ялагчдад тооцлоо. Үүний араас Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймагт эвслийнхэн ялж байна гэсэн мэдээ шил, шилээ даран ирсэн төдийгүй АН-ын дэд дарга Л.Гүндалай болон Лу. Болд нар намынхаа байранд ирснээр ширээ тойрон суух лидерүүдийн тоог нэмж, мөн хэвлэл, мэдээллийнхэн, сонгогчид, дэмжигчдийн хэл хөдөлгөөн, дуу шуу эрснэмэгдээд явчихав.
-Увс аймгийн 41 дүгээр тойрогт Д.Дорлигжав 47 хувийн саналаар тэргүүлж, МАХН-аас нэр дэвшигч 42 хувийн саналтай удаалж байна гэнэ. Хамгийн улаан тойрог-т Дүгэрээ Ц.Нямдоржийг ялжээ. Б.Батбаатар маань Ж.Бямбадоржийг 13 хүний саналын илүүгээр ялж явна гэнээ / энэ мэдээг дуулгасан хүн их л энхрийлж, өхөөрдсөн өнгөөр хэлэв / гэсэн үгс алга ташилт, хөл хөөрцгийг бүр ч дүрэлзүүлж орхисон.
Батж.Батбаяр ялагчдаас хамгийн түрүүнд намынхаа байранд ирсэн. Түүнийг удаалж, урьдчилсан дүнгээр өрсөлдөгчдөө ялаадбуй С.Оюун Бодь-ийн М.Зоригтын хамт баярын уухай, алга ташилт дагуулсаар орж ирэхэд М.Энхсайхан, Ц.Элбэгдорж, Б.Баабар нар ээлж дараалан тэвэрч, үнсэлт бэлэглзсэн юм. Ажил хэрэгч эмэгтэй маань жинсэн хүрэм өисчээ. Ер нь л тэд нэлээд ядарч, бас аяншсан шинжтэй ч царайд нь баярын мишээл, сэтгэл хангалуүн байдал тодорч байлаа.
Энэ бүх үйл явдлаас хойш таатай мэдээ нэг хэсэг тасарч, Эх орон-Ардчилал эвелийн төв штабын менежер Сонгуулийн ерөнхий хороо руу утас цохиж, дүн, мэдээ яагаад удаж байгаа талаар ширүүхэн асууж байна. Ингээд гацаад ирэхээр но ордог юм гэж намын байранд цугларсан сонгогчид жиг, жуг хийн Төв штабын даргын ширүүн асуултад ташуур өгч байлаа.
Дараа нь эвслийн төв штабын дарга сэтгүүлчдэд хандан албан ёсоор мэдээлэл хийж, Одоогийн байдлаар эвслээс 34-35 хүн тойргоосоо гарлаа. Цаашид энэ тоо 40-д хүрэх төлөв харагдаж байна хэмээн мэдэгдээд урьдчилсан байдлаар ялалт байгуулаад буй нэр дэвшигчдийн нэрсийг уншиж танилцуулсан юм.
Таатай мэдээгээ хуваалцахаар АН-ын байранд ирээд байх үед нь С.Оюунтай уулзаж сэтгэгдлийг нь сонслоо.
-Сонгуулийн дүн санаанд оромгүйгээр эргэх нь үү дээ?
-Санаанд оромгүй зүйл ч биш л дээ. Маш олон хүн эвслийг дэмжих уур амьсгал мэдрэгдэж байсан. Эцсийн дүн яаж гарлаа ч эвслийнхэнд маш их ажил, том хариуцлага ирлээ гэж бодож байна.
-Таны хуучин тойрогт нэр дэвшсэн ИЗ-БНН-ын гишүүн М.Зоригтод сонгогчид итгэл хүлээлгэлээ.
-Энэ бол давхар ялалт. Маш урамтай байна. Намайг дэмжиж, итгэж байсан хуучин тойргийнхон маань М.Зоригтыг мөн дэмжиж, итгэлээ. М.Зоригт надаас илүү их зүйл хийх хүн гэв.

(өнөөдөр 2004.06.28 150)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button