.Эх орон-ардчилал эвслийн сонгуулийн штабаас мэдэгдэл гаргасан байна.

Санал хураалтын дүн халаагаа өгч байгаа эрх баригч намд таалагдаагүйтэй холбогдуулан эс хүлээн зөвшөөрч, ард түмний сонголтыг үл хүндэтгэх, сонгууль зохион байгуулж байгаа байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх оролдлогыг МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Идэвхтэн гаргаж байгаад харамсаж байна. Идэвхтэн нэр дэвшигч Батхүүг Өвөрхангай аймагт АПУ-гийн ажилтангуудыг хүчээр санал өгүүлсэн гэж гүтгэлээ.
АПУ компанийн 80 жилд зориулсан тойрон аялалд 200 гаруй хүн оролцож, сонгуулийн санал хураалтын өмнөх өдөр Улаанбаатар луу буцсаныг нэр дэвшигч Батхүүгийн өрсөлдөгч аймгийн засаг дарга Батмөнх өөрөө гаргаж өгснийг хувьд батлах бизээ.
Бодит байдал ийм байхад Эх орон-ардчилал эвслийн нэр дэвшигчид сонгуулийн санал хураалтыг будлиантуулах, сонгогчдыг бөөн бөөнөөр нь зөөвөрлөн санал өгүүлж луйвар зохион байгуулсан гэж цуурхал тараах нь бодит байдалд нийцэхгүй байна. Сонгуулийн сурталчилгаа эхний өдрөөс аль улс төрийн хүчин хэт давамгайлж тэгш бус сурталчилгаа явуулж улмаар луйварын үйл ажиллагаа зохион байгуулж байгаа болон тийм эрх мэдэлтэйг сонгогч бүхэн сайн мэдэж байгаа учраас Эх орон-ардчилал эвслийг илүүтэй дэмжсэн бизээ. Имйд МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Идэвхтэн таныг ард түмнийхээ сонголтын эсрэг улстөрийн сөрөг хүчнээ гүжирдэн гүтгэхээ, бурангуй мэдэгдэл хийхээ зогсоохыг шаардаж байна гэжээ.
(25-р суваг ТВ 04.06.28)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button