ТВ-9 телевизийн захиргаанд мэдэгдэл хийв

Энэ талаар Сонгуулийн Ерoнхий Хороонд илгээсэн мэдэгдлүүдийн дагуу танай удирдлагад зохих шаардлага тавьсан гэх боловч дээр oгүүлсэнтэй утга нэг нэвтрүүлгүүдээ үргэлжлүүлсээр байгаа тул энэхүү шаардлагыг тавихаас аргагүйд хүрлээ. Танай явуулсан гүтгэлэгүүдийн мoрooр манай сонгуулийн штабын ажилтнууд газар дээр нь явж нягталсан баримт, материалыг хүргүүлэв. Эдгээр баримтыг засварлалгүйгээр явуулж сонгуулийн хууль зoрчсoн үйлдлээ залруулахыг хүсч байна. Энэхүү хүсэлтийг эс хэрэгжүүлсэн тохиолдолд бид зохих журмын дагуу хуулийн байгууллагад хандах болно. Гэхдээ байдлыг ингэж даамжруулахгүйгээр залруулна хэмээн итгэж байна.