Сонгуулийн хууль зoрчигдoж байгаа тухай

1. Сонгуулийн нээлтийн ажиллагаанд оролцохоор тухайн тойргийн иргэний хувьд хүрэлцэн ирсэн нэр дэвшигч Э.Ганболдыг хорооны засаг дарга саатуулж, нэр дэвшигч нээлтийн ажиллагаанд оролцож болохгүй хэмээн эрхийг нь боогдуулсан,
2. Oвoрхангай аймгийн 24-р тойрогт явуулын хайрцгийг мотоциклтой хүнээр авахуулахдаа ажиглагчийн оролцоогүйгээр зохион байгуулсан,
3. Арвайн тал багийн санал авах байрыг сонгуулийн oмнoхoн гэнэт ooрчилсoн тул сонгогчид хаана шилжүүлснийг нь мэдэхгүй будилуулсан,
4. 64 дүгээр тойргийн санал авах байрны гадна үүдэнд хорооны засаг дарга, ИТХ-ын дарга нар байнга эргэлдэж, санал oгoхooр ирсэн хүмүүст нoлooлoх оролдлого хийсэн,
5. Мoн энэ тойргийн 56 дугаар хэсэгт зарим сонгогчийг жолооны үнэмлэхээр нь санал oгүүлсэн,
6. Тoмoр замын Улаанбаатар oртooний зорчигчдийн танхимт МАХН-ын сурталчилгааны ухуулах хуудаснууд санал авах oдрийн 13 цаг 30 минут хүртэл наалттай хэвээр байсан,
7. СБД-ийн зургаадугаар хороонд бичиг баримтгүй 3 хүний саналыг хэсгийн дарга нь дур мэдэн санал oгүүлсэн,
8. Хуулийн дагуу сурталчилгаа орон даяар зогссон байтал МАХН-аас нэр дэвшигч Бадамжунайн сурталчилгааны материал тараагдсаар байсан болон Мoнх-Oргилийн сурталчилгааны реклам ТВ-9 телевизээр гарсан, мoн Бадамжунайн нэрийг дугуйлсан саналын хуудас нэгэн сонгогчийн халааснаас илэрсэн,
9. Эх орон-Ардчилал эвслээс 63 дугаар тойрогт нэр дэвшигч Мөнхтуяаг Хятадын эрлийз гэх цуурхал тарааны зэрэгцээ хууль бусаар архи зардаг мэтээр гүтгэлэг зохиож, ТВ-9 телевизээр цацсан,
10. Хoдooнooс суудлын галт тэргээр хүмүүсийг бooн бooнooр нь зooвoрлoн авчирч, вокзал дээрээс шууд машинаар санал хураах байр луу хүргэх ажлыг Тoмoр замын албан тушаалтнууд зохион байгуулж байгаа,
11. Дорнот аймагт УИХ-ын гишүүн С.Оюун нэр дэвшүүлэхээ больж, нэрээ татсан гэх цуурхал тараасан,
12. УИХ-ын сонгуулийн 57 дугаар хэсгийн санал авах байрны гадна УИХ-ын гишүүн Т.Гандийн сурталчилгааны самбар сурталчилгаа дууссаны дараагийн oдрийн үд хүртэл аваагүй байсан,
13. Дээр өгүүлсэнтэй адил зoрчил 65 дугаар тойрогт гарсан. Энэ тойрогт нэр дэвшигч Н.Энхбаярын нэртэй сурталчилгаа бүхий самбар сонгогчдийн санал хураах байр явах зам дээр хадаастай хэвээр байгаа,
14. Тoв аймгийн тoв, 58 дугаар тойрог зэрэг хэд хэдэн газар сонгогчийн үнэмлэхийг давхардуулан бичсэн, овог нэрийг нь сольж хоёр янзаар бичсэн, нэг байранд 5-6 хүнийг давхар бичсэн зэрэг зoрчлүүд гарлаа.

Дээрх зoрчлүүдийн талаар сонгуулийн Ерoнхий хороонд албан тоотоор хүргүүлжээ. Гэтэл ТВ-9 телевизээр шуурхай мэдээлэл хүргэх нэрийн дор зoвхoн МАХН-ын талыг дагнасан нэвтрүүлэг, сурвалжлага явуулж, далимдуулан сонгуулийн сурталчилгаа хийж байгааг Эх орон- Ардчилал эвслийн сонгуулийн тoв штаб буруушаахын ялдамд, сонор сэрэмжтэй байж сонгуульдаа шударгаар оролцохыг нийт сонгогчдод уриалсан байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button