Улсаа баяжуулсан удирдагчид

Гэтэл ядуу зүдүү орны төрийн удирдлагыг аваад зөв бодлого явуулсны үр дүнд хөгжүүлж цэцэглүүлсэн удирдагчид байдаг. Дотоодын нийт бүтээгдэхүүн нь хичнээн хэмжээтэй улс орныг хүлээж аваад хэд болгож чадсанаар нь нэг хэмждэг хэмжүүр ч бас байна.

Японы ерөнхий сайд Ёшидо Шигэрү /10.3 тэрбум-18.9 тэрбум $/
Ерөнхий сайд Ёшидо Шигэрү 1946 онд Японы Засгийн газрын тэргүүнээр томилогджээ. Тэр үед Японы үндэсний нийт үйлдвэрлэл 10.3 тэрбум ам.доллартай тэнцэж байлаа. Ерөнхий сайд улсынхаа эдийн засгийг хурдацтай өсгөхийн тулд өөрийн америкчуудтай тогтоосон сайн харилцаагаа юун түрүүн ашиглав. Ёшидогийн номлолоор Япон улс өөрийн аюулгүй байдлын асуудлаа АНУ-д бүрэн даатгаж, цэрэг зэвсэгт үндэсний нийт үйлдврлэлийнхээ ердөө хоёр хувийг зарцуулан, хэмнэсэн мөнгөө Америкийг гүйцье уриан дор үйлдвэрлэлээ хөгжүүлэхэд зарцуулж эхэлсэн байна. Удалгүй дэлхийн хоёр дахь эдийн засаг болтлоо томорлоо. Ёшидо албан тушаалаа орхиход Японы үндэсний нийт үйлдвэрлэл 118.9 тэрбум ам.долларт хүрсэн аж.

Өмнөд Солонгосын дарангуйлагч Пак Жон Хи /10 тэрбум-116.8 тэрбум $/
1961 онд төрийн эргэлт хийсэн дарангуйлагч Пак Жон Хи Хойд Солонгос эдийн засгийн бүх үзүүлэлтээр өмнөдөөсөө дээр байв. Өмнөдийн үндэсний нийт үйлдвэрлэл 10 тэрбум ам.долларт багтаж байлаа. Пак Жон Хи дайснаа өөрийнх нь аргаар гүйцэхээр шийджээ. Юу гэвэл эдийн засагт улсын хяналт тогтоож, таван жилийн төлөвлөгөө баталлаа. Yүний хажуугаар үйлдвэрчний эвлэл, улс төрийн намуудыг хориглож, үндэсний хөрөнгөтнүүдэд ногоон гэрэл асааж өгөв. 1979 онд Пак ээлжит эргэлтийн үед алагдахад Солонгосын үндэсний нийт бүтээгдэхүүн 116.8 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байв.

Сингапурын ерөнхий сайд Лу Куан Ю /3.6-28 тэрбум $/
Сингапурын гайхамшиг-ийн эцэг ерөнхий сайд Ли Куан Ю 1959-1990 онд Засгийн газрыг толгойлохдоо эдийн засгийн төрөөс зохицуулах аргыг хүчтэй шүтэж байв. Түүнийг засгийн эрхэнд гарахад Сингапурын үндэсний нийт үйлдвэрлэл 3.6 тэрбум ам.доллартай тэнцэж байлаа. Эдийн засгийн хурдан өсөлтийг хангасан тогтвортой байдал буй болгохын тулд улс төрийн харьцангуй хязгаарлалт тогтоосон байна. Албаа өгөх үед улсын үндэсний нийт үйлдвэрлэл 28 тэрбум ам.доллартай тэнцэж байлаа.

Хятадын коммунист намын ерөнхий нарийн бичгийн дарга Дэн Сяопин /446.7 тэрбум $-882.4 тэрбум $/
Хятададын шинэчлэлийн эцэг Дэн Сяопины хэлэх дуртай үг нь Муур хар байх, цагаан байх нь чухал биш, гол нь хулгана барьдаг байх хэрэгтэй гэсэн Сычуаны зүйр үг болой. Мао даргын их үсрэлт-ээр баллаад хаячихсан Хятадын эдийн засгийг коммунизмаас зугтаан гадаад гарсан баян хужаа нарын мөнгөөр засаж сэлбэн босгох хэрэгтэй гэдгийг тэрээр өөрийн намын нөхдөд ойлгуулж чаджээ. Түүгээр барахгүй коммунизмаас зугтааж амжаагүй хятадуудад баяжигтун гэж уриалж амжив. Дэнгийн засаглалын үед /1978-1997/ Хятадын үндэсний нийт үйлдвэрлэл 446.7 тэрбумаас 882.4 тэрбум ам.доллар болтлоо өсчээ.

Тайваний ерөнхийлөгч Зян Зинго /56-152.5 тэрбум $/
Генералиссимус Чан Кайшигийн хүү Зян Зинго эцгийгээ нас барсны дараа 1978 онд албан тушаалыг нь залган авлаа. Тэр үед Тайваний үндэсний нийт үйлдвэрлэл 56 тэрбум ам.доллартай тэнцэж байв. Тэрээр эцгийнхээ нэгэн адил эх газрын Хятадыг дэмжигчид болон өөр бусад үзэл бодолтнуудыг шахан хашраагч нэгэн байлаа. Гэхдээ энэ нь Тайванийг гадны хөрөнгө оруулагчдын диваажин байлгахад саад болоогүй юм. ЗХУ-д сурч байсан орос эхнэртэй Зян 10 жил ерөнхийлөгчийн алба хашаад нас барахад улсын үндэсний нийт үйлдвэрлэл 152.5 тэрбум ам.долларт хүрсэн байв.

Чилийн дарангуйлагч Августо Пиночет /13.7-24.4 тэрбум $/
Генерал Августо Пиночет 1973 онд ерөнхийлөгч Сальвадор Альендег төрийн эргэлтээр түлхэн унагаж гарч ирсэн билээ. Тэрээр Альендег элдвээр ялласны дотор Чилийн эдийн засгийг унагасан гэх ял том байр эзэлж байсан юм. Чилийн үндэсний нийт үйлдвэрлэл тэр үед 13.7 тэрбум ам.доллартай тэнцэж байв. Пиночет түрүүний засгийн эдийн засгийн алдааг залруулж чадсан. 1989 онд тэрээр тэтгэвэрт гарах үед улсын үндэсний нийт үйлдвэрлэлийн хэмжээ 24.4 тэрбум ам.доллараар хэмжигдэж байв.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button