Монголчууд хуучин үе рүүгээ орохоос болгоомжилж байна

Франкис Маркус уг мэдээллээ Монголын 2.7 сая сонгогч ням гаригт парламентын сонгуулиа өгнө хэмээн гарчигласан байна. Тэрээр Одоогийн парламентын олонхи нь МАХН боловч ядуурал улам бүр нэмэгдсэн болохоор сонгуулийн дүнг урьдчилан хэлэх аргагүй юм. 1996 онд Монголын хуучин коммунист Засгийн газрыг унагасан Ардчилсан эвсэл монголчуудын ялагдсаныг өрөвддөг сэтгэлгээнд багагүй найдлага тавьж байгаа бололтой. Харин парламентын 76 суудлын 72-ыг нь авсан нэгэн үеийн коммунист нам нэг их санаа зовохгүй байгаа бололтой. Тэд хүн амын олонхи нь нүүдэлчин ард иргэдийнхээ сэтгэлийг рэп тоглолт, шоугаар татахыг оролдсон байна. Гэхдээ Монголын улс төр гайхмаар зүйлээр олон байдаг болохоор дөрвөн жилийн өмнөх шиг цочролд оруулсан ялалт гарахыг үгүйсгэх аргагүй. Тэр үед өрсөлдөгч Ардчилсан эвсэл 46 хувийн саналыг авсан юм. Ардчилагчид энэ өдрүүдэд кампанит ажлаа тэтгэх буянтан хайгаад олсонгүй. Гэхдээ монголчудуын ядарсныг нь тэтгэдэг сайхан сэтгэл, нэг намын засаглалтай хуучны хэцүү өдрүүд рүүгээ орчих вий гэсэн болгоомжлол нь тэдний найдварыг нэмэгдүүлж байгаа юм. Энэ нь олон жил Зөвлөлтийн тогтолцоогоор явсан МАХН-ын өөрчлөгдсөнийг ч харгалзахгүйд хүргэнэ гэхчлэн бичсэн байна.
/Өдрийн сонин, 2004-6.28, 159/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button